Унаган дархлаа К-ийн ямар ч вакцинаас илүү хамгаалж байгааг тогтоожээ – ХУДАЛ

Zanaa Jurmed гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.12.09-нд “ХАРВАРДЫН ШИНЭ СУДАЛГААГААР ХҮНИЙ ӨӨРИЙН УНАГАН ДАРХЛАА К ИЙН ЯМАР Ч ВАКНААС ИЛҮҮ ХАМГААЛЖ ЧАДАЖ БАЙГААГ ТОГТООЖЭЭ!!!

БИ ӨӨР ДЭЭРЭЭ 3 ЖИЛ ТУРШСАН ХҮН УЧРААС ЭНЭ СУДАЛГАА БАТАЛГААТАЙ ГЭЖ БАТАЛЖ БАЙНА!!!!! ҮНЭН ЯЛДАГ ЮМ ШДД, ЭМЯ АААААА!!!!!!!!!!!!” гэсэн постыг оруулжээ.

Түүний оруулсан пост дээрх зураг нь “New Harward study shows natural immunity is better than the COVID V@CC1n3” гэсэн гарчиг бүхий Health Secret гэсэн логотой зургийг хамт нийтэлсэн байна.

Энэхүү мэдээллийг нягталлаа.

Factcheck 1:

Зураг дээрх гарчгийн текст дээр vaccine гэдэг үгийг V@CC1n3 хэмээн тэмдэгт оруулж бичсэн нь уг мэдээлэл баталгаагүй болохыг нотолж буй хамгийн эхний үзүүлэлт болж байна.

Мөн Health Secret гэсэн хайлтаар хэмээх ижил логотой сайтад хандаж үзэхэд нийтлэлүүд болон видео үзэх гэсэн хоёр л сонголтоос хүссэн мэдээллээ хайх боломжгүй байна. Тухайн сайт нь 2020 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд эрүүл мэндийн мэдээлэл зөвлөгөө, эмчилгээний талаар мэдээлэл хүргэхдээ нөхцөл байдалдаа тулгуурлан эмч болон бусад мэргэжилтнээс үргэлж зөвлөгөө авахыг сануулсан байна.

Factcheck 2:

Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн 2021.12.08-ны өдөр танилцуулсан шинэ судалгаагаар Pfizer вакцины бүүстер тун коронавирусийн Дельта хувилбарын эсрэг өндөр үр дүнтэй байгаа нь тогтоогджээ. Омикрон хувилбарын эсрэг мөн үр дүнтэй байгаа ба хэдэн хувь хамгаалахыг хараахан тогтоогоогүй байгааг дурдсан байна.

Харин байгалийн буюу халдварын дараах дархлааны талаар 2021.11.27-нд танилцуулсан судалгаанд өгүүлжээ. Тархвар судлаач профессор Уильяам Ханааж “Коронавирусийн Омикрон хувилбарын талаар бидэнд мэдэхгүй зүйл олон байна, тухайлбал халдварлах байдал, вакцинаар үүсгэгдсэн дархлаа эсвэл халдварын дараах дархлаанаас зайлсхийх байдал зэрэг нь тодорхойгүй байна” гэдгийг дурджээ.

Харвардын сургуулийн мэргэжилтнүүдийн судалгаанд коронавирусийн халдварт хүний өөрийн дархлаа нь вакцинаас илүү үр дүнтэй хамгаалалт болж байгаа эсэх талаар мэдээлэл байсангүй.

Тиймээс дээрх мэдээлэл нь иргэдийг төөрөгдүүлсэн, ХУДАЛ мэдээлэл байна.

Коронавирусийн халдварын энэ үед вакцинтай холбоотой аливаа мэдээллийг албаны, баталгаатай эх сурвалжаас авч, үргэлж нягталж байхыг FactCheck.mn зөвлөсөөр байна.

Эх сурвалжууд:

https://www.hsph.harvard.edu/profile/william-p-hanage/

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, Анагаах ухааны доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Tseren Ichinhorloo хэмээх фэйсбүүк хэрэглэгч коронавирусийн талаар дараах постыг оруулсан нь маш олон хүний хандалтыг авчээ. Долдугаар сарын 14-нд нийтэлсэн уг постыг 253 хүн лайк дарж, 232 хүн шэйрлэж, 68 хүн коммент бичжээ. Тэрхүү постод: Корона гэгч тахал дэлхий дахинаа гарлаа гэсэн ЖҮЖИГ массыг АЙДАСТ автуулан 2 жил болоход хүүхдүүд хичээлээсээ хоцрогдож, жижиг дунд бизнесийнхэн […]

КОВИД-19 вакцинд ХДХВ-ийн халдвар байгаа гэж BBC  мэдээлсэн

Нийгмийн сүлжээнд “Японд галт тэрэг 4800 км/цаг хурдалж байна, 10 минутын дотор Архангай орох нь байна шүү дээ” гэсэн бичлэг гарсан. Зарим хүн үүнийг үнэн гэж хүлээж авч буй бол зарим нь эргэлзжээ. Энэхүү мэдээллийг нягталж үзвэл Mundo Nipo гэх цахим хуудаст мөн англи хэл дээр нийтлэгдсэн байх бөгөөд энэ маш олон хүнд хүрчээ. Японы […]

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлал хийгээд буцсан билээ. Түүний айлчлалын үеэр “Хятадын гадаад яамны сайд Ван И монгол бүсгүйн өргөн барьсан ариун цагаан сүүнээс татгалзан, хэрэггүй гэчихээд явжээ” гэсэн постыг Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Үүнийг 4,000 хүн шэйрлэж, 707 хүн сэтгэгдлээ бичиж, 5,800 хүн лайк болон […]

“ҮНЭХЭЭР НИЙТЭЭРЭЭ ДУУСАЖ БАЙНА ДАА. ТЭМЦЭЭД БИД ДИЙЛЭХГҮЙ ЮМ. Ёстой эмгэнэл юм” гэсэн тайлбар бүхий матрас дээр хөнжил нөмрөн хэвтэж буй хүүхдийн зураг цахим орчинд тархсан. Уг зургийг иргэн Ч.Ганжавхлангийн 2017 онд Ид шидийн аяны хүрээнд бэлэг тараах, сайн үйлсийн аяны үеэр бичсэн постын хамт шэйрлэж байгаа бөгөөд уг зургийг нягталлаа. Энэхүү зургийг 2019 оны […]

Товч агуулга 2021-2022 онд хүүхдүүдийн нас баралт 8,200%

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх