Шуурхай мэдээ: 10 сарын 01 – ээс хөл хорио тогтоох шийдвэр гарлаа – ХУДАЛ

tuuh.mn веб сайтад 2021 оны наймдугаар сарын 22-ны өдөр “Шуурхай мэдээ: 10 сарын 01 – ээс хөл хорио тогтоох шийдвэр гарлаа” гэсэн гарчигтай мэдээллийг нийтэлжээ.

Уг мэдээллийг иргэд цахим орчинд түгээж байгаа тул нягталлаа.

Tuuh.mn сайтад “Улсын онцгой комисс хуралдан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цагаас нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих нь зүйтэй гэж үзлээ. Онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм. Энэ нь цар тахлын тархалтыг таслан зогсоож голомтыг хумих, аль болох олон иргэнийг шинжилгээнд хамруулах, халдвартай хүн болон ойрын, дам хавьтлыг тусгаарлан эмчлэх зорилготой. “Эрүүл мэндийн яам “Нэг хаалга-Нэг шинжилгээ” гэсэн зарчмаар мянган өрх тусбүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулахаар тооцоолсон байна” гэжээ.

Мөн “Улаанбаатар хотод ирээд гацсан орон нутгийн харьяалалтай иргэдийг PCR шинжилгээнд хамруулж сар шинийн баяраас өмнө нэгдсэн зохион байгуулалттай буцаана” гэсэн байна.

Factcheck

Улсын онцгой комиссын хуралдаан өнгөрсөн долоо хоногт болоогүй бөгөөд хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцээгүй гэдгийг УОК-оос мэдээллээ. Мөн хөл хорио тогтоож буй шалтгаан нь “Нэг хаалга- нэг шинжилгээ” авах хэмээн мэдээлэлд дурдсан бөгөөд Эрүүл мэндийн яамнаас дахин өрх бүрээс шинжилгээ авах талаар шийд болон санал гараагүй гэдгийг хэллээ.

Мэдээллийн төгсгөлд хотод гацсан иргэдийг сар шинийн баяраас өмнө буцаана гэсэн байгаа бөгөөд энэ мэдээлэл нь өнгөрсөн хоёрдугаар сард болсон өрх бүрээс шинжилгээнд хамруулж байх үеийн мэдээллийн хугацааг өөрчилж тавьсан худал мэдээлэл байна.

Та мэдээллийг уншихдаа зөвхөн гарчиг бус тухайн линк дээр дарж агуулгыг мөн давхар нягталж байгаарай.

Төстэй мэдээлэл

Товч агуулга Хэдийгээр ДОХ өвчин нь вирусээр үүсгэгддэг

УИХ-ын гишүүн, Шударга иргэдийн нэгдсэн намын дарга, ШИНЭ эвслийн тэргүүн Ж.Батзандан өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдрийн 11:00 цагт Төрийн ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн заримыг нь өөрийн намын санаачилга мэтээр ярив. Тодруулбал, энэхүү хурлын үеэр тэрбээр Үндсэн хуульд оруулсан 30 гаруй нэмэлт, өөрчлөлтийн 4-5 нь ШИНЭ намын санаачилгаар орсон нэмэлт […]

ОХУ Украин руу цэргээ оруулж, довтолсонтой холбоотой цахим орчинд маш олон видео бичлэгүүд тархаад байна. Тэдгээрээс зарим худал бичлэгийг Японы BuzzFeed мэдээллийн сайт бодит бичлэгүүдийг нь нийтэлжээ. “Оросын Агаарын десантын цэргүүд Киев рүү довтлохын яг өмнө” Бодит бичлэг: “Оросын Агаарын десантын цэргүүд Киев рүү довтлов. Яг үүнээс өмнөхөн хийсэн бичлэг” гэх уг бичлэгийг тав хоногийн […]

Нийгмийн мэдээллийн сүлжээнд төлбөртэй сурталчилгаа явуулж буй албан ёсоор бүртгүүлсэн цахим хаяг болон нэр дэвшигчдээс бусад хаягуудыг бид нягталж үзэхэд маш сонирхолтой үр дүн харагдлаа. Нийгмийн мэдээллийн сүлжээнд төлбөртэй сурталчилгаа явуулж буй нам, эсэл, нэр дэвшигчээс бусдыг нь ялгаад харвал дараах фэйсбүүк хаягууд үлдэж байгаа юм. Нэр Хариуцагч Зарцуулсан мөнгө($) Сурталчилгааны тоо Ард түмний ялалт […]

Tulga Dandii хэмээн фэйсбүүк хаягнаас “Хятад вакцины 2-р тун бол үхлийн аюултай эрсдэл” гэсэн постыг тавдугаар сарын 17-нд хуваалцжээ. Уг постыг 1.8К хүн шэйрлэж, 147 хүн коммент бичиж, 143 хүн лайк дарсан байна.  Тус постод “Хятад вакцины найрлагад хялгасан судасны дотор талын ханын гялгар гадаргуу үүсгэгч эд эсийг идэмхий натри шиг идэн хялгасан судасны цусны […]

“QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно” гэж 2021.01.14-ны өдөр, “QR ашиглалт хангалтгүй байгаа байгууллагуудын зөрчлийг арилгуулсны дараа нээх үүрэг өглөө” гэж 2021.01.18-ны өдөр тус тус Нийслэлийн засаг даргын тамгын газрын цахим хуудаст мэдээлжээ. Бид энэхүү мэдэгдэл нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг нягталлаа. Мэдээлэлд дурдсанаар, Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ахлуулсан хяналтын […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх