МИАТ компани алдагдалтай ажиллаж, зогслоо – ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Medee.mn сайтын фэйсбүүк хуудаст 2024.11.04-ний 15:50 цагт “Иргэн Ч.Батаа: МИАТ маань асар хүнд байгаа тухай сонсоод шилэн данс руу орж харахад эхний хагас жилийн байдлаар 50,7 тэрбумын алдагдалтай ажиллажээ. Орон нутгийн нислэгийн алдагдлыг, гадаад нислэгийн орлогоос нөхөж ажилла гэж шахаж байгааг сонсож байсан юмсан. Түрээсээр онгоц авсан байгаа, өр нэмэгдэж хүүний зардал өссөн, бусад зардлууд дээрээ менежмент хийхгүй бол ч зогслоо шүү.” гэсэн пост оруулжээ.

Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

МИАТ төрийн өмчит компанийн шилэн дансыг шалгаж үзлээ. Тус компанийн 2024 оны хагас жилийн байдлаар 50.77 тэрбум төгрөгийн алдагдалтай тайланг хавсаргажээ. Гэвч компанийн үйл ажиллагааг хагас жилийн тайлангаар дүгнэх нь өрөөсгөл. Тиймээс өнгөрсөн 2022, 2023 оны тайланг мөн шилэн данснаас шүүж үзэв.

2022 оны жилийн эцсийн байдлаар МИАТ компани 36.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 2023 онд 52.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Компанийн борлуулалтын орлого л гэхэд 2022 онд 483 тэрбум төгрөг байсан бол 2023 оны эцэс гэхэд 814.3 тэрбум болж 60% өссөн байна. Тэгвэл 2024 оны хагас жилийн тайлангаар буюу эхний таван сарын борлуулалтын орлого нь 374.5 тэрбум буюу 2022 оны бүтэн жилийн борлуулалтын хэмжээнд дөхөж очжээ.

Эндээс үйл ажиллагаа доголдоогүй болохыг харж болно.

Энэ талаар тус компанийн захирал Б.Мөнхтамир хэвлэлд мөн тайлбар өгч, эрс үгүйсгэжээ.

МИАТ компани КОВИД-19 цар тахлын хоёр жилд буюу 2020 онд 58, 2021 онд 35.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан талаар тухайн цаг үед мэдээлж байсан. Тэгвэл 2024 онд ашигтай ажиллаж, 2025 онд бүх өр төлбөрөө дуусгахаар төлөвлөжээ. Тухайлбал, цар тахлын дараа МИАТ арилжааны банкуудад 118 тэрбум төгрөгийн зээлтэй, 96 тэрбум төгрөгийн өртэй байсан бол өнөөдрийн байдлаар зээлийн өрийн үлдэгдэл л гэхэд 24 тэрбум төгрөг болж буурчээ.

Мөн 2023 онд 814 тэрбум хүрсэн борлуулалтын орлогоо 2024 онд 1.1 их наяд төгрөгт хүргэх төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаагаа Б.Мөнхтамир ярьжээ.

МИАТ компаниас алдагдал өссөн талаар тодруулахад дараах дөрвөн шалтгаанаар тайлбарлав. Үүнд:

  • Агаарын тээврийн либералчлалын үр дүнд үнийн өрсөлдөөн ихэсч, орлого өнгөрсөн оны мөн үеэс 13% буюу 42 тэрбум төгрөгөөр өссөн боловч төлөвлөгөөнөөс 16% буюу 72 тэрбум төгрөгөөр буурсан. Дундаж тарифаар тооцоход тухайлбал Сөүлийн чиглэлийн орлого сард тутам 15-50% буурсан.
  • ОХУ-аас нийлүүлж буй шатахууны биржийн үнэ олон улсын зах зээлийн үнээс өндөр болсон нь зардлыг 20 орчим хувиар өсгөсөн.
  • Бойнг-757, 767 онгоц хоёулаа нарийвчилсан үзлэгт орсон.
  • Техник үйлчилгээний нийт зардал 2023 оны мөн үеэс 24 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Эдгээр нь зардал өсгөсөн ч МИАТ компани зогсох хэмжээнд хүрсэн гэдэг үндэслэл болохгүй байна.

МИАТ компани зөвхөн агаарын зорчигч тээврийн үйлчилгээнээс гадна транзит тээвэр, агаарын хөлгийн засвар, газрын үйлчилгээ буюу онгоцыг газарт байх үйлчилгээг зэргийг үзүүлж энэ бүхнээс орлого олж байна.

Тухайлбал, 2024 онд л гэхэд БНСУ-ын Корэйн Эйр компани долоон онгоцоо МИАТ компанийн засварын төвөөр засуулж, үйлчилгээ авахаар захиалга өгчээ.

Өөрөөр хэлбэл, хагас жилийн тайланд үндэслэн компанийн үйл ажиллагааг зогсоход хүрсэн гэх дээрх мэдээлэл нь ҮНДЭСЛЭЛГҮЙ бөгөөд олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна.

Аливаа мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч, нягталж байхыг Factcheck.mn сайт сануулж байна.

Эх сурвалж:

Төстэй мэдээлэл

Dulamjav Erdenechuluun гэх фэйсбүүк хэрэглэгч “Германд гадаа мааск зүүчихсэн хүн нэг ч байхгүй. Манайхан сүүлийн 2 жил гадаа доторгүй мааскнаас салалгүй байсаар хятад вакцин хийлгэсэн бүх хүмүүс өвчлөөд байхад 3 дах тун гэх юм. Германд 3 тунгийн сураг ч алга. Ахан дүүс 3 тун битгий хийлгээрэй. Монголчуудыг туршилтанд оруулж байна” гэсэн постыг 2021.10.30-нд нийтэлжээ.  Factcheck: […]

Электрон тамхинд янжуур тамхитай ижил никотин агуулагдахаас гадна бусад төрлийн химийн хортой бодисууд агуулагддаг байна. АНУ-ын Уушгины ассоциацын 2025 оны дөрөвдүгээр сард танилцуулсан судалгаагаар электрон тамхинд дараах химийн бодисууд агуулагддагаас гадна “Никотингүй” гэж зарладаг цахим тамхи хүртэл никотин бага хэмжээгээр агуулдаг болохыг тогтоосон байна. Улмаар электрон тамхины шингэн халах үед илүү их хортой химийн бодисууд […]

Товч агуулга Хөнгөн цагааныг вакцины найрлагад нэмэлтээр ашигласнаар хүний дархлааны хариу урвалыг илүү сайжруулах нөлөөтэй. Вакцины найрлагад хөнгөн цагаан нэмэлтээр оруулснаар ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаа нотолно. Хүүхдийн товлолт вакцинуудын найрлагад кадми ордог талаар ямар нэгэн мэдээлэл алга. Вакцин аутизмтай холбоотой болох нь шинжлэх ухаанаар өнөөдрийг хүртэл нотлогдоогүй. Хэд хэдэн […]

Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан 2021.04.07-ны өдрийн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Жирэмсэн хүмүүст вакцины үр дүнгийн мэдрэг байдлын судалгаа хийгдэж байна. Вакцин хийлгэсэн бол жирэмсэн болохоос аль болох хамгаалах хэрэгтэй” хэмээн ярьжээ. Уг мэдээллийг нягталлаа. “Вакцин хийлгэсэн бол жирэмсэн болохоос аль болох хамгаалах хэрэгтэй”. Factcheck: Хэрэв та одоо болон ирээдүйд жирэмслэхээр төлөвлөж […]

Цахим орчинд цахилгааны мөнгийг тэглээгүй, өмнөх онтой харьцуулан, илүү төлбөрийг нь тэглэж байгаа талаар мэдээлэл гарчээ. Тодруулбал, твиттер хуудсанд Амараа.Б хаягтай хэрэглэгч “УБЦТСХК-ийн тамхины цэг дээрээс: Тог тэглээгүй. Өмнөх оныхтой нь харьцуулалт хийгээд илүү гарсан тогны мөнгийг нь тэглэж байгаа юм байна. Та 2019 оны 12 сард 55000 төлжээ, 2020 оны 12 сард 65000 гарчээ […]

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Нийслэлийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулсан. Гэвч цэрэгт татагдаад сар ч болоогүй 20 настай хүү амиа алдсан нь Монголын Зэвсэгт Хүчин иргэнийхээ эрүүл, аюулгүй амьдрах эрхийг ноцтой зөрчсөн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх