Сургууль дээр хүүхдэд чинь худал хэлээд юу ч тарьж болно-ХУДАЛ

Товч агуулга

Томуугийн вакцин нь уг вирусийн идэвхгүйжүүлсэн буюу эмгэг үүсгэхгүй бүтцийн тодорхой хэсгийг агуулсан, зохиомлоор дархлаа тогтоох тарилга. Харин mRNA бол вакцин үйлдвэрлэх шинжлэх ухааны дэвшилт технологи.

mRNA нь шинэ технологи ч хүний ДНХ буюу удмын мэдээллийг өөрчлөх боломжгүй.

Вакцины нөлөөгөөр хүний биеийн дархлаа муудах, үгүй болох гэсэн ойлголт байхгүй.

Вакцин нь нөхөн үржихүй, зүрхний өвчлөлд сөрөг нөлөөлдөг талаарх нотолгоо одоогоор байхгүй. Харин КОВИД-19-ийн халдвар нь өөрөө суурь өвчтэй хүмүүст эрсдэл, хүндрэл үүсэх шалтгаан болж байгаа нь илүүтэй байгаа юм.

Томуугийн вакцины тусламжтайгаар 2019-2020 онд л гэхэд 7.5 сая хүн томуугаар өвчлөхөөс, 3.7 сая хүн эмнэлэгт хэвтэхээс, 105,000 хүн нас барахаас сэргийлжээ.

Ganbayar Batsuuri гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.09.30-ны өдөр “#вакцин бол #хор” гэсэн пост оруулсныг 137 хүн шэйрлэж, 89 хүн лайк дарж, 13 коммент бичжээ.

Тус хэрэглэгч постдоо “Дорнодын Дашбалбар суманд 2-р ангийн хүүхдэд томуугийн вакцин гэж хэлээд ангиар нь сургууль дээр нь тарьсан байна.

Сургууль цэцэрлэгээр ТОМУУГИЙН ВАКЦИН тариад эхэллээ.

Энэ вакцинд КОВИД ВАКЦИН буюу mRNA вакцин хольсон гээд гадаадынхан ярьж байна.

mRNA вакцин нэг л удаа тариулбал, одооны 10, 20 настангууд маань юун 60, 70 наслах 5, 10 жилийн настай гэсэн үг.

Дээр нь нэмээд:

— зүрхний өвчин

–маш хурдацтай сүүлийн шатандаа орсон хорт хавдар

–дархлааны систем гэмтэж, дархлаагүй болно

–генийн өөрчлөлтөнд орно

–үр удам нь тасарна.

Өнгөрсөн хавар саяар нь хүүхдийн вакцин авчирсан, сургууль дээр хүүхдэд чинь худал хэлээд юу ч тарьж болно.

ТОМУУ ВАКЦИН-ийг японд лав өөрсдөө мөнгөө төлөөд эмнэлэгт тариулдаг. Манайх шиг ядуу орон ҮНЭГҮЙ ТАРЬЖ ӨГӨХ ҮҮ?

Дарга нар чинь бөөн мөнгө авчихаад, ард түмнээ УСТГАЛД ОРУУЛЖ БАЙНА ШДЭЭ. БОД БОД.

30, 40 жилийн дараа МОНГОЛ ОРОН МӨХӨХ гэж байна.

ҮР ХҮҮХДЭДЭЭ ТОМУУГИЙН ВАКЦИН БҮҮ ХИЙЛГЭЭРЭЙ.

Томуугийн вакцин бол эсрэгээр ХАНИАД ТОМУУ ТУСГАНА,

дотор нь бөөн хүнд метал агуулсан, альцхаймер, мэдрэлийн өвчин, генийн өөрчлөлтөнд орж, үргүй болгоно” хэмээн бичсэн байна.

Пост дахь агуулгыг нягталлаа.



…Сургууль цэцэрлэгээр ТОМУУГИЙН ВАКЦИН тариад эхэллээ. Энэ вакцинд КОВИД ВАКЦИН буюу mRNA вакцин хольсон гээд гадаадынхан ярьж байна.

Factcheck 1:

Томуу болон КОВИД-19 нь хоёулаа виурээс үүсгэгддэг өвчин. Томуу нь A, B, C болон D хүрээний дөрвөн төрлийн вирээр үүсгэгддэг ба H1N1, H3N2 гэх мэт А, В хүрээний вирус нь улирлын дэгдэлт үүсгэдэг.

Томуугийн улирлын вакцин нь 3-4 төрлийн вирусээс хамгаалдаг бөгөөд вакциныг олон улсын судалгаагаар тухайн жилд хамгийн их дэгдэх магадлалтай вирусийн омгуудын найрлага бүхий вакциныг санал болгодог.

Тус вакцин нь эсэд суурилсан. Өөрөөр хэлбэл, уг вирусийн идэвхгүйжүүлсэн буюу эмгэг үүсгэхгүй бүтцийн тодорхой хэсгийг агуулсан, зохиомлоор дархлаа тогтоох тарилга.

Харин mRNA бол вакцин үйлдвэрлэх шинжлэх ухааны дэвшилт технологи. Коронавирусийн уургийг ялгаруулахад шаардлагатай генийн мэдээллийг зөөвөрлөдөг шинэ технологи болох mRNA-д суурилан бүтээгдсэн. Энэ төрлийн вакцинууд нь COVID-19 вирусийн халдварладаг уургийг үйлдвэрлэх зааварчилгааг эсэд өгснөөр хүний дархлааны систем вирусийн эсрэг бие үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлдэг.

2022.11.03-нд Pfizer компани нэгэн шинэ мэдэгдэл хийсэн. Энэ бол тус компани өөрсдийн олж нээсэн mRNA технологид суурилсан, нэг тунт, томуу болон КОВИД-19-ийн эсрэг холимог компанийг бүтээж, 18-64 насны 180 хүнд анхны тунг хийсэн тухай юм.

Харин Монгол Улсад одоогоор ашиглаж байгаа томуугийн вакцин нь уламжлалт буюу эсэд суурилсан вакцин. Энэ жил манай улс БНСУ-д үйлдвэрлэсэн 545,000 хүн/тун вакциныг захиалж, 2022.10.20-ноос эхний ээлжид зорилтот бүлгийн буюу өндөр настан, жирэмсэн эхчүүд, 0-5 насны хүүхэд, эмнэлгийн эмч, ажилтныг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж эхэлсэн.



….mRNA вакцин нэг л удаа тариулбал, одооны 10, 20 настангууд маань юун 60, 70 наслах 5, 10 жилийн настай гэсэн үг.

Дээр нь нэмээд:

— зүрхний өвчин

–маш хурдацтай сүүлийн шатандаа орсон хорт хавдар

–дархлааны систем гэмтэж, дархлаагүй болно

–генийн өөрчлөлтөнд орно

–үр удам нь тасарна.

Factcheck 2:

mRNA нь шинэ технологи ч хүний ДНХ буюу удмын мэдээллийг өөрчлөх боломжгүй. Вакцин нь РНХ-г буюу дархлааны систем хэрхэн халдвараас сэргийлэх мэдээллийг эсэд өгөхөд хэдэн цагийн л процесс үргэлжилдэг ба ДНХ-д нөлөөлөх ямар ч боломжгүй байна.

Хүний биеийн дархлаа нь төрөлхийн ба олдмол гэж ангилагддаг ба аль аль нь хүнийг амьдралынх нь туршид өвчин эмгэгээс хамгаалахад оролцож байдаг. Вакцины нөлөөгөөр хүний биеийн дархлаа муудах, үгүй болох гэсэн ойлголт байхгүй.

COVID-19 вакцинаар тогтсон дархлаа нь өвдсөнөөс илүү найдвартай, аюулгүй хамгаалалт болдгийг судалгааны үр дүнгээр тогтоосон.

Мөн вакцин нь нөхөн үржихүй, зүрхний өвчлөлд сөрөг нөлөөлдөг талаарх нотолгоо одоогоор байхгүй байгаа юм. Харин КОВИД-19-ийн халдвар нь өөрөө суурь өвчтэй хүмүүст эрсдэл, хүндрэл үүсэх шалтгаан болж байгаа нь илүүтэй байгааг өмнөх нягталсан мэдээллүүдээр хүргэсэн билээ.



…Өнгөрсөн хавар саяар нь хүүхдийн вакцин авчирсан, сургууль дээр хүүхдэд чинь худал хэлээд юу ч тарьж болно.

ТОМУУ ВАКЦИН-ийг японд лав өөрсдөө мөнгөө төлөөд эмнэлэгт тариулдаг. Манайх шиг ядуу орон ҮНЭГҮЙ ТАРЬЖ ӨГӨХ ҮҮ? Дарга нар чинь бөөн мөнгө авчихаад, ард түмнээ УСТГАЛД ОРУУЛЖ БАЙНА ШДЭЭ.

Factcheck 2:

Монгол Улс 2019-2021 оны томуугийн улирлаас өмнө 649,560 хүн/тун вакциныг бага насны хүүхэд, эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн ажилчид, жирэмсэн, 65-аас дээш насны ахмад, архаг хууч өвчтэй хүн амдаа хийж, дахлаажуулж байсан бол энэ жил 545,000 хүн/тун вакциныг захиалж авчирсан.

Тодруулбал, хамгийн эрсдэл өндөртэй 1-5 насны 214,000 хүүхэд, 42,200 жирэмсэн эх,  65-аас дээш насны, архаг хууч өвчтэй 218,000, эрүүл мэндийн ажилтан болон бусад мэргэжлийн байгууллагын ажилчдад томуугийн вакцин хийхээр төлөвлөгдсөн.

Үүний зэрэгцээ дамрхлаажуулалтад хамрагдахыг хүссэн иргэд хувийн эмнэлгүүдэд төлбөрөө төлөөд хийлгэх боломжтой юм.

Томуу нь ханиах, найтаахад агаар дуслын замаар бусдад халддаг, жил бүр 300,000-500,000 хүнийг үхэлд хүргэдэг өвчин. Харин вакцины тусламжтайгаар 2019-2020 онд л гэхэд 7.5 сая хүн томуугаар өвчлөхөөс, 3.7 сая хүн эмнэлэгт хэвтэхээс, 105,000 хүн нас барахаас сэргийлснийг АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв тооцон гаргасан байна.



…ҮР ХҮҮХДЭДЭЭ ТОМУУГИЙН ВАКЦИН БҮҮ ХИЙЛГЭЭРЭЙ. Томуугийн вакцин бол эсрэгээр ХАНИАД ТОМУУ ТУСГАНА, дотор нь бөөн хүнд метал агуулсан, альцхаймер, мэдрэлийн өвчин, генийн өөрчлөлтөнд орж, үргүй болгоно.

Factcheck 3:

АНУ-ын Хүнс болон эмийн захиргаа(FDA)-ны шийдвэрээр бага насны хүүхдүүдийн ердийн вакцины найрлагаас тимерозыг хассан ба 2001 оноос хойш ашиглаагүй байна. Одоогоор зөвхөн томуугийн эсрэг вакцинд мөөгөнцөр болон бусад хор хөнөөлтэй бичил биет үржихээс сэргийлэх зорилгоор энэхүү бодисыг ашиглаж байгаа аж.

Вакцин нь хүний биед тухай халдварт өвчний эсрэгбиетийг бий болгох замаар аливаа халдварт өвчнөөс сэргийлж, амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилготой. Иймд найрлагад нь хүний биед тухайн дархлааг үүсгэхэд шаардлагатай орц найрлага багтсан байдаг.

Үүнийг https://www.cdc.gov/vaccines/vac-gen/additives.htm линкээр орж дэлгэрэнгүй харах боломжтой. Мөн Томуугийн вакцинд ямар нэг химийн найрлага, антибиотик ордоггүй байна.

Иймд дээрх мэдээлэл нь ТАШАА, олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛЖЭЭ.

Аливаа мэдээллийг заавал нягтлан шалгаж, албаны болон баталгаатай эх сурвалжаас авч байхыг FactCheck.mn сануулж байна.

Эх сурвалжууд:

  • ЭМЯ
  • ХӨСҮТ

https://www.cdc.gov/vaccines/vac-gen/additives.htm

https://www.usatoday.com/story/news/2017/01/11/vaccines-breaking-down-and-debunking-10-myths/96454552/

https://www.cdc.gov/flu/vaccines-work/vaccineeffect.htm

https://moh.gov.mn/news/5912

https://www.who.int/news-room/questions-and-answers/item/vaccines-and-immunization-what-is-vaccination

https://www.pfizer.com/news/announcements/pfizer-and-biontech-initiate-phase-1-study-single-dose-mrna-based-combination

https://www.cdc.gov/flu/prevent/cell-based.htm#:~:text=’Cell%2Dbased’%20refers%20to,instead%20of%20in%20hen’s%20eggs.

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Tserenkhuu Ishtseden хэмээх фэйсбүүк хэрэглэгч 2021.11.28-нд КОВИД-19-ийн Омикрон хувилбарын талаар нэгэн пост оруулжээ. Уг постод “ОМИКРОН 1 тунтай хүнд гайгүй 2 тунтай хүнд амархан …тунтай хүнд шууд халдаж байгааг ИхБританы эрдэмтэд нотлолоо Хүмүүс айдаст автаж эхэллээ СУПЕР ГЕНТЭЙ ЛАНДШАФТ ДАРХЛААТАЙ монголчууд торойгоод үлдэнэ” гэснийг 794 хүн шэйрлэж, 1.3К хүн лайк дарсан байна. Уг мэдээллийг нягталлаа. […]

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар УИХ-ын дарга Г.Занданшатар олон нийтийн сүлжээнд зөвлөмж түгээжээ. Түүний өгсөн зөвлөмжид 1200 хүн талархаж, 11 мянган хүн хуваалцжээ. Уг зөвлөмж дэх заалтууд үнэн эсэхийг нягтлуулах хүсэлт уншигчаас ирсэн тул нягталлаа. 1. Коронавирус 400-500 нм диаметр – ХУДАЛ Factcheck: Халдвар авсан хүмүүс найтаах, ханиах зэрэгт вирусийн бичил дусал гадаргуу дээр хүрэх, эсвэл ширээ, […]

”Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Хатан хайрхан. Эр хүн гарч болдгүй гэжийлээ шүү. Хиймэл дагуулаас авсан зураг болно. Яг хажуу дэргэдээс нь харвал энгийн л нэг том хайрхан. Эрт дээр үеэс Хатан хайрхан гэж нэрлэж ирсэн нь ч учиртай байх. Ер нь бол Ноён уулын салбарлаж гарсан” гэсэн тайлбартай уг зураг сүүлийн өдрүүдэд цахим орчинд […]

Товч агуулга Зургаан сартайгаас доош насны хүүхдийг ээж нь вакцин хийлгэсний дараах эхний 48 цагт хөхүүлэхдээ болгоомжтой байхыг судлаачид сануулаад судалгааны үр дүнд вакцинжуулалт нь аюулгүй байсан гэдгийг хэлжээ. Аль нэг вакцин нь хөхөөр хооллож буй нярай хүүхдэд хор хөнөөл учруулдаг гэсэн нотолгоо байхгүй. Вакцин нь эхчүүдийн хөхний сүүнд коронавирус буюу SARS-CoV-2-ыг таньдаг эсрэгбие, тэр […]

Smart business гэсэн сошиал хаягаар спонсорлож түгээсэн, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн зурагтай, оросоор “Хэрэв эхний сард 3 сая төгрөг олж чадахгүй бол би танд 25 сая төгрөг өгнө. Б.Лхагвасүрэн” хэмээн бичсэн постер цахим орчин таржээ. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Smart business гэх пэйжээр спонсорлож буюу төлбөр төлж явуулсан уг постерын доор […]

НЭМҮТ-ийн зөвлөх, Монголын анагаах ухааны академийн гишүүн, биологийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Оюунбилэгийн Unuudur.mn сайтад өгсөн ярилцлагаас вакцинтай холбоотой мэдээллүүдийг нягталлаа. “УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн саяхан “Вакцин тариулаад халдвар авсан хүмүүсийн дотор “Вироселл” хийлгэсэн хүн хамгийн цөөн байна” гэж ярьсан. Би үүнийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл идэвхгүйжүүлсэн вакцин бол бүтэн вирус. Хонины махтай зүйрлэвэл […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх