Синофармын вакцин бол коронавирус мөн болохыг Сейшлийн арлууд гэдэг улс нотолчихлоо – ТАШАА

Фэйсбүүкт Tserenkhuu Ishtseden хаягтай хэрэглэгч “Сэрэмжлүүлэг. Синофармын вакцин бол коронавирус мөн болохыг Сейшлийн арлууд гэдэг улс нотолчихлоо! Манайх ч гэсэн! Хүүхдэд вакцин шахах нь эрсдэлтэй байна” гэсэн мэдээллийг нийтэлжээ.

Уг мэдээллийг нягталлаа.

Factcheck:

100 мянган хүнтэй, Африк тивд харьяалагдах Сейшелийн арлууд улс нь хүн амынхаа 60-с дээш хувийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалтын хувиараа дэлхийд тэргүүлж буй боловч сүүлийн саруудад өдөрт илэрч буй халдварын тоогоор мөн л дээгүүрт орж байна. Хэдий өдөрт илэрч буй халдварын тоо өндөр биш ч хүн амын эзлэх хувьтай нь харьцуулбал ноцтой байдал үүсжээ.

Дөрөвдүгээр сард өдөрт дунджаар 50 тохиолдол илэрсэн бол тавдугаар сарын дунд үеэс 400 болтлоо нэмэгджээ. Үүнээс хойш тохиолдлын тоо буурч байгаа ч дөрөвдүгээр сарын дунджаас харьцангуй өндөр байсаар байна.

Тус улсын нийт хүн амын 70% нь нэгдүгээр тундаа хамрагдсан бөгөөд 63% нь хоёрдугаар тундаа бүрэн хамрагджээ.

Дархлаажуулалтад хамрагдсан нийт хүний 57% нь БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцин тариулсан бол үлдсэн 43% нь Астразенека вакцин тариулжээ. Гэвч вакцин хийлгэсэн мөртлөө халдвар авсан хүний хэд нь Синофарм болон Астразенека хийлгэсэн талаар мэдээлэл дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.

Харин эдгээр хүмүүсийн гуравны хоёрт нь хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрч байгаа эсвэл огт илрэхгүй байгаа аж.

Халдвар авч, эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн 80% нь вакцин хийлгээгүй эсвэл бусад өвчин хавсарсан зэрэг шалтгаантай байна гэж тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хятадын Синофарм вакцин нь халдварын эсрэг 79%-ийн үр дүнтэй бөгөөд халдвар авсан нөхцөлд хүндэрч, эмнэлэгт хэвтэхээс сэргийлэх өндөр үр дүнтэй гэж мэдэгджээ. Мөн Сейшелийн арлууд улсын Эрүүл мэндийн яамны үзэж буйгаар халдварын тоо ихсэж байгаа нь вакцинд бус эдийн засгийн үйл ажиллагаатай холбоотой гэжээ. Учир нь тус улс гуравдугаар сараас эхлэн хөл хориогоо суллаж, ресторан болон сургуулиудыг нээжээ. Халдварын дэгдэлт нэмэгдэхэд Талархлын баяр нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Мөн тус улс гуравдугаар сарын 25-нд коронавирусын сөрөг тесттэй жуулчдыг тусгаарлалтад оруулахгүй гэсэн нөхцөлтэйгөөр хилээ нээжээ. Улмаар дөрөвдүгээр сард л гэхэд 14 мянган жуулчид ирсэн байна.

Тиймээс дээрх иргэний мэдээлсэн нь ташаа байна. Халдвар нэмэгдэж байгаа шалтгаан нь вакцинаас болж байгаа гэсэн үг биш юм.

Манай улсын хувьд ч дархлаажуулалт өндөр байгаа хэдий ч халдварын тоо буурахгүй байгаа нь вакцинтай холбоотой болох судалгаа, дүгнэлт гараагүй байгаа юм.

Эх сурвалж:
https://www.bbc.com/news/57148348
https://www.who.int/news-room/feature-stories/detail/the-sinopharm-covid-19-vaccine-what-you-need-to-know
https://www.nation.sc/articles/8958/interview-with-public-health-commissioner-dr-jude-gedeon-on-the-covid-19-situation-in-seychelles

Нягталсан А.Одонтуяа

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Занаа COVID-19-тэй холбоотой бас нэгэн мэдээллийг постолжээ.  Тэрбээр “Д, Ц аминдэм байхад л болоод байгаа юмыг заавал вакцин гэж дайраад байх юм” гэсэн байна. Өмнө нь тэрбээр мөн коронавирус бол цар тахал биш, улирлын вирус бөгөөд цинкээр эмчлэгддэг хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж байсныг нь худал болох нь нотлогдож байсан юм.   […]

“Автомашины дугаарыг өөрчлөх, QR кодыг хуурамчаар үйлдвэл Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар шийтгэнэ” гэсэн мэдээллийг нийслэлийн ЗДТГ-аас гаргасан.  Тодруулбал, Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед тусгай үүргийн 18 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын ажилтнууд QR код бүхий замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлөөр явж байгаа. Харин QR кодыг хуурамчаар […]

Tserenkhuu Ishtseden нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “16.07.21 ПАЛ ХИЙСЭН МЭДЭЭ” гэсэн нэгэн линкийг постолжээ. Тэрбээр “Жунгаа вакцины үр дүн хүмүүс өөрсдөө халдвар аваад эдгэснээс үүссэн эсрэг биетэд ч хүрэхгүй байгааг эцсийн байдлаар тогтоожээ. Энэ тухай бараг бүх агентлагууд мэдээлж байна. Хятад улс энийгээ хүлээн зөвшөөрсөн нь “хохь чинь” гэж байгаа юм шиг… БиоНТех вакцинаас 10 дахин […]

ОХУ-ын олон нийтийн цахим талбар болох vk.com сайтад Алтай видеолор гэх хэрэглэгч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх буу барьсан цэргүүдийн хамт зогсож байгаа зургийг нийтлээд “👍ОХУ-ыг дэмжин Хойд цэргийн тойрогт оролцохоор Монголоос 92 цэрэг (тусгай хүчин) илгээсэн 🇷🇺✊ (Монгол Улсын Ерөнхийлөгчтэй 🇲🇳 зураг)” гэсэн текст бичжээ. Уг постыг няталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Фото […]

Сонгуулийн санал хураалт эд явагдаж байгаа энэ үед

COVID-19 цар тахлын үед халдвараас сэргийлэх талаар янз

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх