Ковид-19 вирус биш харин цацраг идэвхт туяанд хордож, цусны бүлэгнэлээс болж үхэлд хүргэсэн нян – ХУДАЛ

Bolormaa Natsagdorj хэмээх фэйсбүүк хэрэглэгч коронавирусийн халдвартай холбоотой нэгэн мэдээллийг фэйсбүүк хуудастаа оруулжээ.

Уг пост “Орос улс дэлхийд анх удаа Ковид-19-ийн цогцсыг задлан шинжилжээ. Нарийн шинжилгээ хийсний дараа тэрээр Ковид-19 вирус биш харин цацраг идэвхт туяанд хордож, цусны бүлэгнэлтээс болж үхэлд хүргэсэн нян болохыг олж мэджээ” гэсэн агуулгатай бөгөөд 132 хүн цааш түгээж, 170 хүн лайк дарсан байна.

Мөн уг мэдээлэлд “COVID-19 нь цусны өтгөрөлтийг үүсгэдэг бөгөөд энэ нь тромбоз болон артерийн судсанд цусны өтгөрөлт үүсгэдэг тул тархи, зүрх, уушги хүчилтөрөгч авч чадахгүй тул хүний ​​амь нас эрдэхэд хүргэдэг тул хүн амьсгалахад хэцүү болдог.

Амьсгалын замын энерги дутагдалтай байгаа шалтгааныг олж мэдэхийн тулд ОХУ-д эмч нар ДЭМБ-ын протоколыг үл тоомсорлож, Ковид-19 цогцсыг хийжээ. Эмч нар гар, хөл болон бусад эрхтнээ сайтар шалгаж үзээд судаснууд нь өргөжиж, цусны өтгөрөлтөөр дүүрсэн нь ихэвчлэн цусны урсгалд саад болж, хүчилтөрөгчийн урсгалыг бууруулдаг болохыг ажиглав. Биед энэ нь өвчтөний үхлийг үүсгэдэг. Энэхүү судалгааг мэдсэний дараа ОХУ-ын Эрүүл мэндийн яам Ковид-19-ийн эмчилгээний протоколыг нэн даруй өөрчилж, эерэг өвчтөнүүдэд аспириныг зааж өгсөн.  100 мг ба Эмпромак ууж эхлэв. Үүний үр дүнд өвчтөнүүд эдгэрч, эрүүл мэндээ сайжруулж эхлэв. Оросын эрүүл мэндийн яам өдөрт 14000 гаруй өвчтөнийг нүүлгэн шилжүүлжээ.

Шинжлэх ухааны зарим нээлт хийсний дараа ОХУ-ын эмч нар эмчилгээний аргыг “энэ өвчин нь феллиев-судсан доторх цусны бүлэгнэлт (тромбоз) -аас өөр зүйл биш бөгөөд эмчилгээний арга бол эмчлэх арга юм” гэж тайлбарлаж байв.

Антибиотик шахмал
Үрэвслийн эсрэг ба
Антикоагулянт (аспирин) ууна.

Энэ нь өвчнийг эмчлэх боломжтойг харуулж байна.

Оросын бусад эрдэмтдийн үзэж байгаагаар амьсгалын аппарат, сэхээн амьдруулах тасаг хэзээ ч хэрэггүй байсан. Энэ талаарх протоколуудыг Орост нийтлэв.

Хятад энэ талаар мэдэж байсан боловч тайлангаа хэзээ ч нийтэлж байгаагүй.

Энэ мэдээллийг гэр бүл, хөршүүд, танилууд, найз нөхөд, хамт ажиллагсадтайгаа хуваалцаарай, ингэснээр тэд Ковид-19-ийн айдсаас ангижирч, энэ нь вирус биш харин зөвхөн 5G цацрагт өртсөн бактери гэдгийг ойлгоорой. Зөвхөн дархлаа багатай хүмүүсээс болгоомжил. Энэхүү цацраг туяа нь үрэвсэл, гипокси үүсгэдэг.   Хохирогчид Асприн 100 мг, Апроник эсвэл Парацетамол 650 мг ууна.

Эх сурвалж: ОХУ-ын Эрүүл мэндийн яам” гэжээ.

Уг мэдээллийг нягталлаа.

FACTCHECK: ХУДАЛ

Bolormaa Natsagdorj хэмээн хэрэглэгчийн дээрх мэдээлэл эмх замбараагүй, орчуулгын мэдээ болох нь харагдаж байна.

Дээрх агуулга бүхий мэдээлэл нь гаднын хэд хэдэн сайт болон олон нийтийн сүлжээгээр тархсан тул олон улсын factchecker-үүд хэдийн нягталжээ. Үүнээс өмнө 2020 оны тавдугаар сард яг ийм агуулга бүхий мэдээлэл гарч байсныг мөн гаднын хэвлэлүүд нягталсан байна.

Иймд Reuters-ийн нягталсан мэдээллийг хүргэе.

ЗАДЛАН шинжилгээ

COVID-19-өөр нас барсан хүний цогцсод задлан шинжилгээ хийхийг ДЭМБ зөвшөөрөхгүй байгаа. 2020 оны есдүгээр сард гаргасан удирдамжийг ЭНДээс харж болно. 

ОХУ иргэдээ коронавирусээр нас барсан эсэхийг задлан шинжилгээгээр тогтоож байгаа. Тус улсын Ерөнхий сайдын орлогч Татьяана Голикова 2020 оны арванхоёрдугаар сард мэдээлэхдээ нас барсан бүх тохиолдлуудад 100% задлан шинжилгээ хийж баталгаажуулж байгааг хэлж байжээ.

Оросоос гадна АНУ, Герман, Итали, Их Британид мөн задлангийн дараах судалгаа хийж байгаа аж.

COVID-19 ба үхлийн шалтгааныг

Ийнхүү шинжилсний үндсэн дээр тухайн иргэн COVID-19 халдвараар нас барсан хэмээн ОХУ-д үздэг. ОХУ-ын Эрүүл мэндийн сайд 2021 оны дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар тус улсад 104,000 хүн коронавирусийн шалтгаанаар нас барсныг мэдээлсэн. Харин тус улсын ҮСХ-ны тоон мэдээллээс харвал цар тахал гарснаас хойш ОХУ-ын 243,084 хүн халдварын улмаас нас барсныг харуулж байна.

Москвагийн 29 дүгээр эмнэлгийн зүрхний эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Алексей Эрлих “Хүмүүс вирусийн халдвараас үүдэлтэй, архаг хууч өвчний хүндрэлээс болж нас барж байна. Ийм үхлийг коронавирусийн шалтгаант нас баралтад тооцохгүй байх ёстой гэж зарим хүн үзэж байгаа. Би ч мөн тэгж бодож байна” гэжээ.

Судасны доторх бөглөрөлт эмгэг(тромбоз) ба бактери

Уг постод коронавирус нь вирус биш бактериас шалтгаалсан өвчлөл гэсэн байгаа. Тэгвэл ОХУ-ын Эрүүл мэндийн сайд COVID-19 нь SARS-CoV-2-оор үүсгэгдсэн вирус гэдгийг албан ёсоор хэлсэн. ДЭМБ мөн “COVID-19 бол вирус биш, бактери” гэсэн цуу ярианд тодорхой хариулт өгсөн.

Мөн COVID-19 бол бактери болон тромбозоос шалтгаалсан өвчлөл гэсэн мэдээллийг нягталж хүргэсэн. COVID-19-ийн үүсгэж болох үр дагавар нь үрэвсэл болон цусны бүлэгнэл бөгөөд зүрхний шигдээсээс эхлээд цус харвалт, эрхтнүүдийг гэмтээх хүртэл хүндрэл үүсгэдэг болохыг АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн болон Жон Хопкинсын судлаачид хэлж буй.

Өөрөөр хэлбэл, цусны бүлэгнэл нь COVID-19-ийн үүсгэж байгаа олон үр дагаврын нэг болохоос биш коронавируси тромбозтой ижил өвчин биш юм.

5G

Уг постод 5G-ээс үүссэн долгионд бактери өртсөнөөр хүмүүсийг үрэвсэл, гипокси буюу хүчилтөрөгчийн дутлаар өвчлүүлж байна гэжээ. Тэгвэл 5G хүмүүсийг коронавирусийн халдвараар өвчлүүлэх үндэслэл байхгүй бөгөөд COVID-19 нь цацрагийн хордлого үүсгэдэг гэдэг мэдээллийг үгүйсгэсэн байна.

ДЭМБ утасгүй технологийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг баталсан ямар нэгэн судалгаа байхгүй гэдгийг мэдэгдсэн.

Эмчилгээ

Уг постод ОХУ-д COVID-19-ийг эмчлэхэд Эрчимт эмчилгээний тасаг, амьсгалын аппаратууд хэрэг болоогүй хэмээн бичсэн нь ХУДАЛ юм. Цар тахлын үед Эрчимт эмчилгээний тасгууд тус улсад хэрхэн ажиллаж буй талаарх баримтууд гэрэл зурагт үлджээ.

Нийтлэлүүд болон сошиал постуудад бичсэнээр халдварыг эмчлэхэд антибиотик, үрэвслийн эсрэг эм бол аспирин ууна гэжээ. Тэгвэл эдгээр эм нь халдварыг эмчлэхэд үр нөлөөгүй, зөвхөн шинж тэмдгийн эсрэг эмчилгээнд хэрэглэнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Мөн халдвараас гадна бактерийн гаралтай өвчтэй хүмүүст хэрэглэх боломжтой. Антибиотик нь вирусийн эсрэг үйлчилдэггүй гэдгийг ДЭМБ тайлбарласан.

Оксфордын их сургуулийн судлаачдын судалгааны үр дүнгийн дараа Европын Эмийн агентлаг коронавирусийн халдварын улмаас амьсгалахад хүнд байгаа өвчтөнүүдэд dexamethasone гэх үрэвслийн эсрэг эм ашиглахыг есдүгээр сард зөвшөөрсөн.

АНУ-ын Халдварт өвчнийг хянах, сэргийлэх төвийн мэдээлснээр коронавирусийн үед халуун бууруулахад Ибупрофен эмийг ашиглаж болно гэсэн юм. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвтөнүүдийн нөхцөл байдлаас хамаараад цус бүлэгнэхээс сэргийлж цус шингэлэх эм ууж болохыг зөвлөсөн байна.

Тиймээс дээрх мэдээлэл нь тэр чигтээ ХУДАЛ болох нь нотлогдож байна.

Цар тахлын энэ үед коронавирустэй холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж, баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч байхыг FactCheck.mn дахин дахин сануулж байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Төстэй мэдээлэл

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр 08:00 цагт товлогдож, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байв. Гэвч хурлын ирц хангалтгүй, маш олон газар, хөтөлбөрийн дарга ирээгүй тул хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэднийг чөлөөлж, хариуцлага тооцох талаар мэдэгдсэн юм. Тэрбээр: Авто замын газар Аялал жуулалчлалын газар Боловсролын газрын дарга Газрын албаны дарга Орон сууцны, дэд […]

БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Вероселл буюу идэвхгүйжүүлсэн коронавирусийн вакцин

Товч агуулга Мягмартогтох Далай гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.10.15-ны өдөр “Мана-4 гэдэг танг хүртэл жороор олгодог болжээ” гэсэн пост оруулжээ. Уг пост нийтлэгсэн дөрвөн цагийн хугацаанд 62 хүн хариу үйлдэл үзүүлж, нэг хүн цааш түгээж, 19 хүн сэтгэгдэл бичжээ. Дээрх агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 […]

Коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой янз бүрийн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр ойрын өдрүүдэд түгээмэл гарч байна. Цар тахлын энэ үед худал мэдээлэл нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ихээхэн уршигтай тул мэдээллийг баттай эх сурвалжаас авч, нягталж байхыг Factcheck.mn сануулсаар байгаа.  Ялангуяа, Монгол Улсад COVID-19-ийн эсрэг вакцинжуулалт эхэлж байгаа энэ үед хуурамч мэдээлэл түгээх нь иргэдийг […]

Товч агуулга Урьдчилсан тайлангууд нь мэргэжлийн шинжээчдээр хянагдаж, баталгаажуулаагүй ба хэвлэл мэдээллийн хэрэгслээр батлагдсан мэдээлэл болгон нийтлэх ёсгүйг анхааруулжээ. Иш татсан судалгаанд насанд хүрэгчдэд зориулсан нэмэлт тун бүхий вакцин нь КОВИД-19-өөс хамгаалах нөхцөлийг хангасан гэжээ. Вакцины нөлөөгөөр хүний биеийн дархлаа муудах, үгүй болох гэсэн ойлголт байхгүй. Аль ч вакцин хорт хавдар үүсгэх, өдөөх үндэслэл, нотолгоо […]

Аравдугаар сарын 1-нээс олгож эхэлсэн ипотекийн зургаан хувийн

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх