Вакцины гурав дахь тунг хийлгэх заавар гарлаа – ХУДАЛ

Tserenkhuu Ishtseden нэртэй Фэйсбүүк хэрэглэгч наймдугаар сарын 26-д дараах постыг оруулжээ. Уг постод 428 хүн лайк дарж, 59 хүн сэтгэгдэл бичиж, 126 хүн цааш нь түгээсэн байна.

Уг агуулгыг нягталлаа.

FACTCHECK:

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) COVID-19 вакцины гурав дахь тунг хийлгэх албан ёсны заавар, зөвлөмж гаргаагүй. Учир нь гурав дахь тунгийн ашиг тус, аюулгүй байдлын талаарх мэдээлэл тодорхойгүй байна. Мөн гурав дахь тунг хийлгэхдээ вакцинуудыг хольж болох эсэх дээр бүрэн судалгаа хийгдэж амжаагүй учир зөвлөмж гаргахад мөн адил эрт байна гэжээ.

Учир нь вакцины хоёр дахь тунгаа эхний тунгаасаа өөр вакцинаар хийлгэж болох эсэх дээр улс орнууд одоог хүртэл туршилт хийсээр байна. Одоогоор хоёр өөр тун хэрэглэж болно гэсэн зөвлөмж гаргахад хангалттай мэдээлэл цуглаагүй гэнэ.

ДЭМБ гурав дахь тунгийн талаар уриалахын оронд олон нийтийг эхний болон хоёр дахь тунгаа хийлгэж, вакцин хийлгээгүй орнуудад вакцинжуулалтын төвшинг нэмэгдүүлэхийг уриалжээ. Гэвч улс орнууд гурав дахь тунг хийж эхэлсэн бөгөөд вакцинуудыг хооронд нь хольж хийн судалгаагаа үргэлжлүүлсээр байна.

Жишээ нь Камбож улс эхний хоёр тунгаар Синофарм болон Синвак вакцин хийлгэсэн хүмүүст Астразенека вакцины гурав дахь тунг тарьж байна. Орос улс Спутник вакциныг Астразенека вакцинтай хольж тарих судалгаа хийсэн бөгөөд одоогоор ноцтой гаж нөлөө ирээгүй гэж мэдэгджээ. АНУ-ын засгийн газар Файзер болон Модерна вакцин хийлгэсэн дархлаа муутай хүмүүст гурав дахь тунг хийлгэх тусгай зөвшөөрөл олгосон. Харин Pfizer-BioNTech компани АНУ-ын засгийн газарт гурав дахь тунг олон нийтэд хийлгэх зөвшөөрөл хүсжээ.

Тэдний мэдээлснээр COVID-19 вакцины гурав дахь нэмэлт тун нь коронавирусын эсрэг эсрэг биеийн хэмжээг гурав дахин нэмэгдүүлдэг гэнэ. Хэрэв АНУ-ын засгийн газар зөвшөөрөл олговол АНУ-ын иргэд гурав дахь тунгаа хоёр дахь тун хийлгэснээс 6-9 сарын дараа хийлгэх юм. Учир нь Файзер болон Модерна вакцины нөлөөгөөр үүссэн эсрэг биетийн хэмжээ зургаан сар дотроо өндөр байгаа аж. Иймд вакцинд хамрагдсан хүмүүс цусан дахь эсрэг биетийнхээ хэмжээг тодорхойлуулаад гурав дахь тунг хийлгэх шаардлагатай эсэхээ тодорхойлох боломжтой юм. Гэхдээ АНУ вакциныг хооронд нь холихгүй байх бодлого баримталж байна.  

Эх сурвалж:

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Miniih-Минийх нэртэй фэйсбүүк хуудсаар өнөөдөр “Үзвэр үйлчилгээ, амралтын газар, баар ресторанууд нээгдлээ” гэсэн гарчигтай kaka.mn гэсэн веб хуудсын мэдээг хуваалцжээ. Энэхүү мэдээллийг нягталлаа. Miniih-Минийх нэртэй фэйсбүүк хуудсаар нийтэлсэн уг мэдээлэлд 66 хүн хариу үйлдэл үзүүлж, 60 хүн сэтгэгдэл бичиж, 16 хүн хуваалцжээ. Хуваалцсан хүмүүсийн постыг харвал мэдээлэлд итгэсэн нь дийлэнх байв. Тухайн мэдээллийн линкээр дарж […]

Bayarmaa Alex Александра зеленская буюу хар тамхичин нацист зеленскийн охин украйнаас дүрвэжээ гэсэн пост оруулжээ. Уг постыг 96 хүн шэйрлэж, 300 хүн хариу үйлдэл үзүүлсний 189 нь лайк, 51 нь гайхсан, 14 нь гунигласан, 7 нь уурласан буюу дийлэнх нь итгэсэн байгаа юм. Тус постод “Польш руу гарсан охин нь хар тамхичин эцгийнхээ талаар бодит […]

Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан 2021.04.07-ны өдрийн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Жирэмсэн хүмүүст вакцины үр дүнгийн мэдрэг байдлын судалгаа хийгдэж байна. Вакцин хийлгэсэн бол жирэмсэн болохоос аль болох хамгаалах хэрэгтэй” хэмээн ярьжээ. Уг мэдээллийг нягталлаа. “Вакцин хийлгэсэн бол жирэмсэн болохоос аль болох хамгаалах хэрэгтэй”. Factcheck: Хэрэв та одоо болон ирээдүйд жирэмслэхээр төлөвлөж […]

Долоо дахь удаагийн парламентын хугацаа дуусаж, гишүүд ажлын тайлангаа иргэдэд хүргэж байна. Зарим нэр дэвшигчид ажлын тайлан нэрээ хийгээгүй ажлаа хийсэн мэтээр зөрүүтэй мэдээллүүд оруулж байна гэсэн уншигчдын хүсэлтийн дагуу factcheck.mn мэдээллийг нягтлан хүргэж байгаа билээ. Бид энэ удаад УИХ-ын дарга Г.Занданшатарын 2016-2020 оны ажлын тайлангаас онцолж байна. Монгол төрийн шинэчлэл бүлгийн эхний хуудаснаа тэрбээр татварын шинэчлэл хийж, […]

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 25-нд аялал жуулчлалын салбарынхантай уулзалт хийж, санал бодлоо солилцсон юм. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга байхдаа манай улс 400 сая жуулчин хүлээн авах боломжтой тухай мэдэгдэж байв. Тэгвэл уулзалтын үеэр “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан “Монгол Улс 2029 он гэхэд 3 сая жуулчин хүлээн авах боломжтой” хэмээн хэлсэн. Түүний өгсөн мэдээллүүдийг бид нягталлаа.  […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх