УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн 3 вакциныг авах бололцоо бий – ХУДАЛ

Хоёрдугаар сарын 18-ны өдөр ClubHouse аппликэйшн дээр хэсэг сэтгүүлчид вакцины талаар ярилцахаар өрөө үүсгэжээ. Уг өрөөнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг оролцож, мэдээлэл өгөх үеэрээ “ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн 3 вакциныг авах бололцоо байгаа учраас бид үүн дээр илүү анхаарлаа хандуулж байна” гэсэн нь цахим орчинд бичлэг болон таржээ.

Түүний хэлсэн энэхүү мэдээллийг бид нягталлаа.

“ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн 3 вакциныг авах бололцоо байгаа”

Factcheck:

2021 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 12:00 цагийн байдлаар ДЭМБ-аас хоёр вакциныг бүртгэж, баталгаажуулаад байгаа юм.

Тодруулбал, 2020 оны 12-р сарын 31-ний өдөр Америкийн эмийн үйлдвэрийн томоохон компани болох “Pfizer” болон Германы “BioNTech” компаниуд хамтран гарган авсан Pfizer/BioNTech вакциныг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх анхны вакцин хэмээн баталгаажуулсан.

Харин 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр ДЭМБ Их Британийн Oxford-ын их сургууль болон Шведийн AstraZeneca компанийн хамтарсан AstraZeneca вакциныг яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгосон юм.

Одоогоор нэмж зөвшөөрөл олгосон, баталгаажуулсан вакцин байхгүй.

“ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн 3 вакциныг авах бололцоо байгаа учраас бид үүн дээр илүү анхаарлаа хандуулж байна”

Factcheck:

Манай улсын хувьд шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажилд дөрвөн төрлийн вакциныг ашиглахаар болсныг эрүүл мэндийн сайд С.энхболд хэлсэн.

Үүнд, АНУ, Германы хамтран гаргасан Pfizer/BioNTech, Оксфордын их сургууль Шведийн хамтран гаргасан AstraZeneca, БНХАУ-ын үйлдвэрлэж буй Синофарм, ОХУ-ын үйлдвэрлэж буй Спутник В вакцин болно.

Дөрвөн вакцины хоёр нь баталгаажсан бол хоёр нь баталгаажих шатандаа байна. БНХАУ болон ОХУ-ын вакциныг 2021 оны 3-4-р сардаа багтаан баталгаажуулж зөвшөөрөл олгох төлөвлөгөөтэй судалгааны ажил үргэлжилж байгааг ДЭМБ-аас мэдээлсэн.

Эдгээрээс харахад УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн өгсөн мэдээлэл ташаа байна.

Төстэй мэдээлэл

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаясгалан өнөөдөр тохиож буй Улаанбаатар хот үүсэж хөгжсөний түүхт 381 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэхдээ “Түүнчлэн онцлон нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд, Нийслэлчүүд бид өмнөө тулгамдсан хамгийн том асуудал болох утаанаасаа салсан бахдам амжилттайгаар 381 жилийн ойтойгоо золгож байна” хэмээн дурдсан юм. Мэндчилгээнд дурдсан “УТААНААС САЛСАН БАХДАМ АМЖИЛТ” гэсэн үгс үнэхээр бодит байдалтай нийцэж […]

“Танил болчихсон хэдэн хүүхнийг гайхдаг. Зовов дарлуулав гадуурхагдав эрх мэдэл дутлав… Ямар ч статистикаас үзэхүл монгол эмэгтэй гэр бүлд албанд эрх мэдэлт уламжлалтай.Гишүүн сайд захирлын хувь АНУ Англи Японоос илүү.Төр, хууль, нийгэм гадуурхдаггүй” гэж бичсэн нийтлэлч Баабарын жиргээг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирэв. Үзэл бодлыг нягтлах боломжгүй ч уншигчийн хүсэлтийн дагуу “Ямар ч статистикаас үзэхүл монгол […]

УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид иргэдтэй хийж буй уулзалт болон нийтэд өгч байгаа мэдээллийнхээ үеэр санаатай болон санамсаргүй ташаа мэдээлэл өгөх тохиолдол гарч байна. Тухайлбал, АН-аас Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшиж буй О.Магнай МАН-ын өрсөлдөгч гурван нэр дэвшигчийг мэтгэлцээнд дуудаж буй талаараа мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Өөрөө өөртөө ажлын байр […]

Товч агуулга: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг болгож, иргэн бүрд 116,000 орчим төгрөгийн Цагаан сараас өмнө бэлнээр олгохоор төлөвлөж байгаа талаар тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат УИХ-ын чуулганы үеэр мэдээлэв. Энэ нь тус компанийн 2022 оны ногдол ашиг ажээ. 2024 оны УИХ-ын сонгууль дөхөж байгаа энэ үед “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэддээ ийнхүү ээлжит […]

Нийгмийн сүлжээнд “Монголд 3D зам бариад эхэлжээ” гэх зураг нийтлэгдэн, олон хүн энэ зургийг Монголд хэмээн итгэжээ. Тухайн зурагт явган хүний замыг энхэл донхол хийсэн байх бөгөөд ард нь Nissan гэх лого байгаа нь магад Монголд гэх сэтгэгдэл төрүүлсэн болов уу. Уг зургийг google image-ээр нягталбал, нийтдээ 14 хуудас илэрц гарч ирэх бөгөөд хамгийн анх […]

Tulga Dandii хэмээн фэйсбүүк хаягнаас “Хятад вакцины 2-р тун бол үхлийн аюултай эрсдэл” гэсэн постыг тавдугаар сарын 17-нд хуваалцжээ. Уг постыг 1.8К хүн шэйрлэж, 147 хүн коммент бичиж, 143 хүн лайк дарсан байна.  Тус постод “Хятад вакцины найрлагад хялгасан судасны дотор талын ханын гялгар гадаргуу үүсгэгч эд эсийг идэмхий натри шиг идэн хялгасан судасны цусны […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх