“Монголд 3D зам барьсан” гэх зураг МОНГОЛД БИШ

Нийгмийн сүлжээнд “Монголд 3D зам бариад эхэлжээ” гэх зураг нийтлэгдэн, олон хүн энэ зургийг Монголд хэмээн итгэжээ.

Тухайн зурагт явган хүний замыг энхэл донхол хийсэн байх бөгөөд ард нь Nissan гэх лого байгаа нь магад Монголд гэх сэтгэгдэл төрүүлсэн болов уу.

Уг зургийг google image-ээр нягталбал, нийтдээ 14 хуудас илэрц гарч ирэх бөгөөд хамгийн анх 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр ex.by сайтад “Орост” нэртэй гэрэл зургийн цомогт багтжээ.

Үүнээс хойш веб сайтууд болон твиттер, фэйсбүүк орчинд нэлээд олон нийтлэгдсэн байгаа юм.

Нягталсан: Ц.Тамир (MCIR)

Төстэй мэдээлэл

Монгол Улс Media фэйсбүүк группт “Д.Сумъяабазар: Иргэд ухамсартай байвал хөл хорьж, цагдахгүй” гэсэн мэдээг оруулжээ. Ингэхдээ “Ард түмэн ухамсаргүйдээ яасан юм бэ. Эцсийн эцэст улстөрчид л ард иргэдийг турхирч байгаагаас биш эгэл жирийн иргэд ар гэртээ байх нь байж, ажлаа хийх нь хийгээд мөрөөрөө л байна даг. Хотын дарга та багахан шиг даапална уу” гэсэн […]

Хурандаа У.Хүрэлсүхийг дэмжигчид хэмээх 176 мянган лайктай фэйсбүүк хуудсаар 1072 хувьцааг иргэдэд олгож эхэлсэн нь цор ганц У.Хүрэлсүх хийсэн мэтээр бичжээ. Уг мэдээлэлд нэг өдрийн дотор 8200 хүн лайк дарж, 1700 хүн коммент бичин, 3800 хүн шэйрлэжээ. Тэгвэл ЭТТ-г нэг их наяд төгрөгийн ашигтай ажиллуулсан хүчин зүйл нь зөвхөн У.Хүрэлсүх ба түүний Засгийн газар мөн […]

Цахим орчинд цахилгааны мөнгийг тэглээгүй, өмнөх онтой харьцуулан, илүү төлбөрийг нь тэглэж байгаа талаар мэдээлэл гарчээ. Тодруулбал, твиттер хуудсанд Амараа.Б хаягтай хэрэглэгч “УБЦТСХК-ийн тамхины цэг дээрээс: Тог тэглээгүй. Өмнөх оныхтой нь харьцуулалт хийгээд илүү гарсан тогны мөнгийг нь тэглэж байгаа юм байна. Та 2019 оны 12 сард 55000 төлжээ, 2020 оны 12 сард 65000 гарчээ […]

Тэнгэрийн Гүнж нэртэй фейсбүүк хэрэглэгчийн “Богд уул, бугын ам” гэх уг зураг цахим орчинд таран 11 цагийн дотор 8200 лайк, 217 удаа дахин түгээгджээ.  Энэхүү зургийг Гүүглийн зургийн хайлтаар нягталж шалгавал энэ нь Монголд биш бөгөөд АНУ-ын Вайоминг мужийн Жексон Хоулд байрлах зэрлэг ан амьтдын National Elk Refuge хэмээх газар ажээ. Энэ газар нь 1912 онд амьтдын амьдрах […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх