УИХ-ын 5 удаагийн сонгуулийн өмнө мөнгө тараажээ

Товч агуулга:

  • УИХ-ын 2004 оны сонгуулиас хойш сонгууль бүрийн өмнө бэлэн мөнгө тараах амлалт өгч иржээ.
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2022 оны ашгаас 2024 онд иргэддээ ногдол ашиг өгөх гэж байгаа нь сонгуулийн өмнө давхцаж байна.
  • Бэлэн мөнгө тараасны дараа инфляц өсөж иржээ.
  • 2009 онд УИХ-аас Хүний хөгжлийн сангийн тухай гэх хууль батлан иргэдэд мөнгө тарааж эхэлсэн халамжийн өр 2019 онд дууссан.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг болгож, иргэн бүрд 116,000 орчим төгрөгийн Цагаан сараас өмнө бэлнээр олгохоор төлөвлөж байгаа талаар тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат УИХ-ын чуулганы үеэр мэдээлэв. Энэ нь тус компанийн 2022 оны ногдол ашиг ажээ.

2024 оны УИХ-ын сонгууль дөхөж байгаа энэ үед “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэддээ ийнхүү ээлжит бэлэн мөнгийг тараах нь бараг тодорхой болж байна. Өмнөх сонгуулиудаар ЭТТ-г хэрхэн ашигласан талаар эргэн саная.

Бэлэн мөнгө тараах ажил үндсэндээ 2004 оны УИХ-ын сонгуулиас эхтэй.

2004 оны УИХ-ын сонгуулийн өмнө:

Уг сонгуулийн өмнө АН, тодруулбал Л.Гүндалай “Итгэлийн мөнгө” гэсэн санаачилга гаргажээ. Тухайн сонгуулийн дараа Эвслийн Засгийн газар байгуулагдсан бөгөөд Хүүхдэд сар бүр 10,000 төгрөг олгож, шинээр гэр бүл болсон хосуудад нэг удаа 500,000 төгрөг олгох амлалт болж өргөжсөн байна. Улмаар 2006.01.01-ээс шинэ гэр бүлүүдэд 500,000 төгрөг олгох болсон байна.

2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө:

2008 оны УИХ-ын сонгуулийн кампанит ажлын үеэр намуудын зүгээс иргэн бүрд “Эх орны хишиг” хүртээнэ гэж амласан. Энэ дагуу 2011.01.01-нээс иргэн бүрд 21000 төгрөг олгох болжээ. Үүний өмнө 2010.02 сард “Эх орны хишиг сангаас иргэн бүрд 70000 төгрөг тараасан бол  8-р сараас хүн бүрд сар болгон 10,000 буюу он дуустал 50,000 төгрөг өгч байжээ.

Харин ЭТТ-н мөнгөнөөс олгож эхэлсэн тухайд анх 2012 онд Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрд хуваарилахаар шийдвэр гаргав. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон бөгөөд үүнд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн хүмүүст хамрагдахаар болсон байдаг.

Улмаар Засгийн газрын 2012.04.11-ний өдрийн 116 дугаар тогтоол батлагдаж, УИХ-ын 2011 оны 57 дугаар тогтоолын дагуу эзэмшиж байгаа хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах хүсэлтэй иргэний өргөдлийг хүлээн авч, иргэдийн нэрс, худалдах хувьцааны тоог гаргах ажлыг 2012.06.01-ний дотор улсын хэмжээнд зохион байгуулахыг НХХЯ-нд яаманд даалгасан байна.

Ийнхүү шийдвэр гарснаар 2012 оны сонгуулийн өмнө:

  • Хүний хөгжил сангаас хишиг, хувиа бэлэн мөнгө хэлбэрээр авахаар хүсэлтээ гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн
  • 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн оюутан
  • 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн бол тухайн иргэнд ногдох хувьцаанаас хасаж тооцохоор шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд сургалтын төлбөрийн 500,000 төгрөг буюу 278 мянган оюутанд нийт 138 тэрбум төгрөг, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615 мянган иргэнд нийт 4.8 тэрбум төгрөгөөр, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэнд 322 тэрбум төгрөгөөр давхардсан тоогоор 1 сая 216 мянга 734 иргэнд 464.8 тэрбум төгрөгөөр хувьцааг нь мөнгөжүүлж байв.

2016 оны сонгуулийн өмнө:

2016.06.16-нд Засгийн газар ЭТТ-н иргэдэд өмчлүүлсэн 1072 хувьцааны 30%-ийг мөнгөжүүлэх шийдвэр гаргав.

Ингэснээр иргэд 322 ширхэг хувьцаагаа 300,426 мянган төгрөгөөр улсдаа зарах боломж үүссэн бөгөөд үүнийг “Сайн хувьцаа” хэмээн нэрлэсэн.

2020 оны сонгуулийн өмнө:

2020.02.17-нд 1072 хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 90,000 төгрөгөөр бодож ногдол ашиг тараах шийдвэрийг тус компанийн ТУЗ нь гаргасан. Нийт 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэн буюу хамгийн дээд тал нь нэг хүн 96,480 төгрөг авсан бөгөөд үүнд 190 тэрбум төгрөг зарцуулсан.

2024 оны сонгуулийн өмнө:

2024.01.17-эд УИХ “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд мэндэлсэн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1,072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэхээр болов.

Ингэснээр ЭТТ компанийн хувьцаа эзэмшигч 27.5%-д хүрч байгаа ба иргэн бүрд Цагаан сараас өмнө 116,000 орчим төгрөг олгох гэж байгаа талаар Ж.Ганбат мэдээллээ. Ийнхүү “Эрдэнэс Тавантолгой” компаниас сүүлийн дөрвөн удаагийн УИХ-ын сонгуулийн өмнө иргэддээ бэлэн мөнгө тараах шийдвэрийг УИХ, Засгийн газар гаргаж байна.

2009 онд УИХ-аас Хүний хөгжлийн сангийн тухай гэх хууль батлан иргэдэд байгалийн баялгаас хүртээх нэртэй мөнгө тарааж эхэлсэн халамжийн өр 2019 онд дууссан байдаг.

Тодруулбал, 2017 онд Ирээдүйн өв санг байгуулахад Хүний хөгжлийн сангаас иргэдэд бэлэн мөнгө тараасан өрийн үлдэгдэл 1.7 их наяд гаруй төгрөг байсныг 2018 он хүртэл Ирээдүйн өв санд хуримтлагдсан мөнгөөр төлж дуусгасан юм.

Харин ингэж мөнгө тараах бүрд инфляцад ямар нөлөө үзүүлснийг дараах графикаас харна уу.

“Сүүлийн 2 жил дараалан инфляцын түвшин 15-20% хүрч цаашид улам гүнзгийрч болзошгүй байна” хэмээн 2008 онд судалгаагаар дүгнэж байжээ.

Хамгийн сүүлд бэлэн мөнгө тараасан нь Цар тахлын үе байна. Хөл хорионы үеэр Засгийн газраас Оюутолгой компаниас татварын зөрүү болгож төлсөн нэг их наяд төгрөгөөр иргэн бүрдээ 300,000 төгрөгийн дэмжлэгийг бэлнээр өгсөн юм.

Төстэй мэдээлэл

Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ фэйсбүүк дэх албан

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч арваннэгдүгээр сарын 4-нд

Товч агуулга Bayarsaikhan Tse нэртэй фэйсбүүк хэрэглэгч “АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Роберт Кеннеди бага: Биднийг Украинд хүмүүнлэгийн зорилгоор ирсэн гэсэн үлгэр ярьж байгаа ч засгийн газрыг нь унагаж, оросуудыг л сулруулах зорилготой байсан. Украины ард түмэн геополитикийн зорилгоос шалтгаалж хоёр их гүрний хооронд болж буй дайны золиос боллоо. Дайны шалтгаан, бидний хариу үйлдэл бол […]

УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид иргэдтэй хийж буй уулзалт болон нийтэд өгч байгаа мэдээллийнхээ үеэр санаатай болон санамсаргүй ташаа мэдээлэл өгөх тохиолдол гарч байна. Тухайлбал, АН-аас Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшиж буй О.Магнай МАН-ын өрсөлдөгч гурван нэр дэвшигчийг мэтгэлцээнд дуудаж буй талаараа мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Өөрөө өөртөө ажлын байр […]

Товч агуулга Хөнгөн цагааныг вакцины найрлагад нэмэлтээр ашигласнаар хүний дархлааны хариу урвалыг илүү сайжруулах нөлөөтэй. Вакцины найрлагад хөнгөн цагаан нэмэлтээр оруулснаар ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаа нотолно. Хүүхдийн товлолт вакцинуудын найрлагад кадми ордог талаар ямар нэгэн мэдээлэл алга. Вакцин аутизмтай холбоотой болох нь шинжлэх ухаанаар өнөөдрийг хүртэл нотлогдоогүй. Хэд хэдэн […]

Цахим орчинд “Гүүрээ засаач ээ, нурлаа” гэсэн тайлбартай бичлэг цацагдсан. Уг бичлэгт том оврын машин дөрвөн эгнээ, хоёр урсгал бүхий замаар өнгөрөхөд гүүрний залгаас хэсэг хөдөлж буй харагдаж байгаа юм. Tiktok аппликэйшн дээр erbol727 гэсэн хаяг бүхий хэрэглэгчийн хийсэн бичлэгийг твиттер хуудаснаа UB_Mongolian гэх хаягтай хэрэглэгч “Гүүрээ засаачээ!!! Нурлаашдээ…” гэсэн тайлбартай оруулжээ. Түүний мэдээллийг хүмүүс […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх