О.Магнай мэдээлэл хийхдээ гурван ташаа мэдээлэл өгөв

УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид иргэдтэй хийж буй уулзалт болон нийтэд өгч байгаа мэдээллийнхээ үеэр санаатай болон санамсаргүй ташаа мэдээлэл өгөх тохиолдол гарч байна.

Тухайлбал, АН-аас Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшиж буй О.Магнай МАН-ын өрсөлдөгч гурван нэр дэвшигчийг мэтгэлцээнд дуудаж буй талаараа мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Өөрөө өөртөө ажлын байр бий болгодог жижиг, дунд салбарын тусгай зөвшөөрлийг байхгүй болгоно гэж би хэлсэн. Үсчин, гуанз, дэлгүүр зэргийг нээхэд төрийн бүх хүнд суртлыг болъё.

Монгол Улс авлигалаараа дэлхийд 148-д явж байна. Эдийн засгийн эрх чөлөөний индексээрээ дэлхийд 150-д бичигдэж байгаа.

Тусгай зөвшөөрлийн уриа лоозон сайхан хэрнээ тэр чигээрээ авлига. Эдийн засгийн эрх чөлөө өгөх ёстой.

Гутал тосолж болохгүй байна. Дүүргээс зөвшөөрөл ав гэнэ. Дарга цэрэг танихгүй бол гуанз нээж чадахгүй байна. Гуанз нээхэд таван тусгай зүөвшөөрөл авч байна, тав” гэсэн юм.

Тэрбээр ийнхүү яриахдаа иргэдэд гурван ч ташаа мэдээлэл өгч байна.

Нэгдүгээрт, Монгол Улс авлигалаараа дэлхийд 148 дугаарт бичигдэж байна. БУРУУ

2019 оны үнэлгээгээр Монгол Улс 35 оноо авч, дэлхийн 180 орноос 106-д эрэмбэлэгджээ. Сүүлийн таван жилийн авлигын индексийг харвал:

    2013 онд- 38 оноо буюу 176 орноос 87-р байрт,

    2014 онд- 39 оноо буюу 176 орноос 87-р байрт,

    2015 онд- 39 оноо буюу 176 орноос 87-р байрт,

    2016 онд- 38 оноо 176 орноос 87-р байрт жагсаж ирсэн бол,

    2017 онд- 36 оноо авч, 180 орноос 103 дугаар байрт буюу өмнөх жилээсээ 16 байраар огцом ухарсан байдаг,

    2018 онд- 37 оноо авч, 180 орноос 93-р байрт орж, өмнөх жилээс 10 байраар урагшилсан байна.

Хоёрдугаарт, Эдийн засгийн эрх чөлөөний индексээрээ дэлхийд 150-д. БУРУУ

2019 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Хүний эрх чөлөөний индексийг танилцуулах үеэр мэдээлснээр Эдийн засгийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 186 улсаас 125 дугаарт бичигдсэн байна.

Гуравдугаарт, Гуанз нээхэд таван тусгай зүөвшөөрөл авч байна, тав. ХУДАЛ

Гуанз нээхэд ямар нэгэн тусгай зөвшөөрөл авахгүй. Гуанз нээхийн тулд тухайн иргэн дүүргийнхээ Мэргэжлийн хяналтын хэлтэст хандан мэдээллийн санд бүртгүүлнэ.

Дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэстэй гэрээ байгуулж, батламжаа авна.

Гааз ашиглах бол Онцгой байдлын хэлтэст мөн хандаж зөвшөөрөл авснаар үйл ажиллагаа явуулах боломжтой болно.

Харин архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тохиолдолд л тусгай зөвшөөрөл авах шаардлагатай ажээ.

Төстэй мэдээлэл

Долдугаар сарын 15-нд Bolormaa Bat-Ulzii нэртэй Фэйсбүүк хэрэглэгч доорх постыг нийтлэжээ. Уг постод 18 хүн сэтгэгдэл бичиж, 50 хүн цааш түгээсэн байна. Бид уг мэдээллийг нягталлаа. “ЕВРОП ЭМНЭЭС доорх 3 төрлийн эм ковидын вируст сайн үйлчилж бна. Дэлхийн олон эмч нар энэ эмээр халдвар авсан, шинж тэмдэгтэй олон хүмүүсийг хэдхэн хоногт (ихэнхдээ 1-3 хоног) эмчилсэн […]

Товч агуулга Вакцинууд аливаа өвчнөөс, нас баралтаас үр

Цахим орчинд “Зүдэрсэн нэгнээ татаж хүчээ нэгтгэе” гэсэн тайлбар бүхий МАН-ын тугийг залсан Тоёота ланд круйзер маркийн автомашин Фургон автомашиныг татан гол гаргаж буй зураг таржээ. 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ цаг үед үнэхээр ийм явдал болсон мэт сэтгэгдлийг иргэдэд төрүүлж, “Багаар нь дэмжиж хүчийг нь нэгтгэе”, “Хүчээ нэгтгэвэл улсаа өөд нь татна” […]

Товч агуулга Ariunbold Ayur гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.10.25-ны өдөр дараах постыг оруулжээ. “Монголд төрж өсөж буй 10 хүүхдийн 4 нь аутизм-тай болж байгаа гэж сэтгэцийн эмч нар хэлж байгаа шүү…гамшиг биш гэж үү!?!?…………………………Нярайг төрөөд 24 цаг болоогүй байхад 3 хор нэг дор шхчихаад “угаасаа аутизмтай, элдэв өвчтэй төрсөн” гэж хуцаж, эрэмдэг зэрэмдэг болсны шалтгааныг нь […]

Товч агуулга Хөнгөн цагааныг вакцины найрлагад нэмэлтээр ашигласнаар хүний дархлааны хариу урвалыг илүү сайжруулах нөлөөтэй. Вакцины найрлагад хөнгөн цагаан нэмэлтээр оруулснаар ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаа нотолно. Хүүхдийн товлолт вакцинуудын найрлагад кадми ордог талаар ямар нэгэн мэдээлэл алга. Вакцин аутизмтай холбоотой болох нь шинжлэх ухаанаар өнөөдрийг хүртэл нотлогдоогүй. Хэд хэдэн […]

Коронавирусийн дельта хувилбар дэлхийн улс орнуудад илэрч, халдвар дахин нэмэгдэх болов. Үүнтэй зэрэгцээд олон нийтийн сүлжээгээр вакцинтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн элдэв пост зөвхөн Монголд төдийгүй гадны улс орнуудад ч тархсаар байна. Тиймээс нийгэмд буруу ойлголт өгсөн мэдээллүүдийг олон улсын баримтыг нягтлагчид шалган нягталж түгээсээр байгаа юм. Наймдугаар сарын 5-нд USA Today-ийн нягталсан мэдээллийг хүргэе. […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх