ӨМӨЗО-ны Ордос хотыг зорих жуулчдын тоо 2017 онд 1.82 сая, 2018 онд 2.8 сая

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд МҮОНТВ-ийн мэдээллийн хөтөлбөрөөр Монгол Улсад 400 сая жуулчин ирэх боломж байгаа талаар ярьсан нь боломжтой эсэх талаар бид нягтлан хүргэсэн билээ. 

Тэрбээр Хэнтий аймгийн Чингис Хот, Дадал сумыг 200 км замаар холбож, шинэ гүүртэй болсноор ийм боломж үүснэ хэмээн ярьсан юм. 

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрэдэнэ ямар нэгэн тоо андуураагүй гэдгээ өнөөдөр баталлаа. Тэрбээр “400 сая жуулчин гээд намайг баахан шоолсон. Шүүмжлээд байгаа хүмүүст хэлэхэд адаглаад Ордост ганц удаа очиж үзчихээд, Хэнтийгээр нэг тойрчихоод олон юм яриарай” хэмээн УИХ-ын чуулганы танхимаас хэллээ. 

Тэгвэл бид уг мэдээллийг нягталж шалгалаа.

ӨМӨЗО-ны Баруун хэсэгт орших Ордос хотыг зорих жуулчдын тоо жилээс жилд өсөж байна. 2017 онд 1.82 сая жуулчин ирсэн нь 2016 оныхоос 47% өссөн үзүүлэлт аж. Тэгвэл 2018 онд 2.8 сая зочин ирж, 55% өсжээ.

2019 онд жуулчдын тоо 100% өссөн ч Ордосыг зорих жуулчдын тоо 10 саяд ч хүрээгүй байгааг эдгээр статистик харуулж байна.  

Харин Хэнтий аймгийн тухайд Дадал сум л гэхэд 2025 онд хамгийн багадаа 30,000 жуулчин хүлээн авна гэсэн тооцоотой байгааг Хэнтий аймгийн албан ёсны цахим хуудаст дурджээ.

Мэдээллийтг нягталсан: Fact Check Mongolia

Р.ОЮУНЦЭЦЭГ, IKON.MN

O.АНХЗАЯА, UB.LIFE   

Ц.ТАМИР, MCIR

Төстэй мэдээлэл

Товч агуулга Вакцины нэмэлт тун хийлгэсэн хүмүүс хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад эмнэлэгт хэвтэх нь 70-90% бага байна. Израильд хийсэн судалгаагаар коронавирусийн эсрэг вакцины 4 дэх тун эсрэг биетийг тав дахин нэмэгдүүлсэн үр дүн гарсан. Нягтлах мэдээ Goymedee гэх нэртэй сайт “Вакцины дөрөв дэх тун дархлааг улам сулруулна гэв” гэсэн гарчигтай мэдээ 2021.01.12-нд нийтэлжээ. Уг мэдээнд “Европын […]

ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украин улс руу довтолж,

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Саранчимэг, Ж.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар УИХ-д өргөн бариад байсан. Улмаар арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг дэмжин УИХ-аар хэлэлцүүлэх болсон юм. Өмнө нь Засгийн газрын тогтоолоор өвлийн улиралд морь уралдуулахыг хориглосон хэдий ч уг […]

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 25-нд аялал жуулчлалын салбарынхантай уулзалт хийж, санал бодлоо солилцсон юм. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга байхдаа манай улс 400 сая жуулчин хүлээн авах боломжтой тухай мэдэгдэж байв. Тэгвэл уулзалтын үеэр “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан “Монгол Улс 2029 он гэхэд 3 сая жуулчин хүлээн авах боломжтой” хэмээн хэлсэн. Түүний өгсөн мэдээллүүдийг бид нягталлаа.  […]

Коронавирусийн цар тахал Монгол Улсад голомтлон халдварласнаас хойш тус өвчинтэй холбоотой хуурамч зөвлөгөө олон нийтийн сүлжээнд ихээр тарж, иргэнд түүнийг нь хуваалцсаар байна. Иймд эрүүл мэндийн зөвлөгөөг үнэн худал болохыг заавал нягталж байж туршихыг сануулаад уншигчаас ирсэн хүсэлтийн дагуу дараах мэдээллийг UNICEF-тэй хамтран нягталснаа хүргэе. Олон нийтийн сүлжээд “Италийн эмч Джем Джамиль Ахмед маш чухал […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх