М.Зоригт: ЭМЯ хөл хориог 14 хоног сунгах санал гаргасан – ХУДАЛ

УИХ-ын гишүүн асан М.Зоригт өөрийн твиттер хуудаснаа 2020 оны арваннэгдүгээр сарын 27-ны 18:55 цагт “ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах санал гаргасан байна” хэмээн мэдээлжээ.

Бид энэхүү мэдээллийг үнэн эсэхийг холбогдох газруудаас тодрууллаа.

Улсын онцгой комисст энэ санал ирсэн эсэх талаар Шадар сайдын хэвлэлээс 21:27 цагт тодруулахад “Хөл хориог сунгах эсэх талаар бүх яамдаас санал авч байгаа. Одоогоор ЭМЯ-ны санал ирээгүй байна” гэлээ.
Харин Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас энэ асуудлаар 21:42 цагт тодруулахад “ЭМЯ саналаа өгөөгүй байгаа” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн асан М.Зоригтын “ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах санал гаргасан байна” гэсэн мэдээллийг дээрх хоёр эх сурвалж үгүйсгэлээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болно. Энэ хугацааг сунгах эсэх шийдвэр гараагүй байгаа бөгөөд эрсдлийн үнэлгээг хийсний дараа энэ долоо хоногийн сүүлээр эцсийн шийдвэр гарна гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр мэдэгдсэн юм.

Нягталсан Ц.Тамир

Төстэй мэдээлэл

Товч агуулга Аль ч вакцин хүний ДНХ-тэй харилцан үйлчлэлд орж, ямар нэгэн өөрчлөлт үзүүлэх боломжгүй. Тийм учраас хавдар үүсгэж чадахгүй. КОВИД-19-ийн эсрэг вакцин биш, харин коронавирусийн халдвар нь үрэвсэл болон цусны бүлэгнэл бөгөөд зүрхний шигдээсээс эхлээд цус харвалт, эрхтнүүдийг гэмтээх хүртэл хүндрэл үүсгэдэг. Эх Оронч Бүсгүйчүүд гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.09.10-ны өдөр “Вакцин хийлгүүлсэн хүмүүс цусаа […]

Цөмийн энергийн тухай хуульд уурхайн нөхөн сэргээлтийн буюу 30-40 жилийн дараа ашиглах зардлыг энэ цаг үед бэлэн мөнгөөр төрийн тусгай санд байршуулах тухай заалт оруулах гэж байгаа талаарх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор бусад улс орон ийм туршлага ашигладаг эсэхийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Дэлхий даяар улс орнууд байгаль орчны эрсдэлийг бууруулах, талбайн […]

Саримс идэх нь шинэ коронавирусийн халдвараас хамгаална гэсэн мэдээлэл нийгмийн мэдээллийн сүлжээнд тархаж байна. Тэгвэл энэ нь худал мэдээлэл болох тухай ДЭМБ-аас мэдээлсэн. Саримс нь эрүүл хоол хүнсэнд ордог бөгөөд зарим бичил биетний эсрэг үйлчилгээтэй гэдэг нь нотлогдсон хэдий ч #COVID19 буюу шинэ коронавирусээс хамгаална гэсэн нотолгоо байхгүй гэдгийг ДЭМБ-аас зөвлөжээ.

Электрон тамхинд янжуур тамхитай ижил никотин агуулагдахаас гадна бусад төрлийн химийн хортой бодисууд агуулагддаг байна. АНУ-ын Уушгины ассоциацын 2025 оны дөрөвдүгээр сард танилцуулсан судалгаагаар электрон тамхинд дараах химийн бодисууд агуулагддагаас гадна “Никотингүй” гэж зарладаг цахим тамхи хүртэл никотин бага хэмжээгээр агуулдаг болохыг тогтоосон байна. Улмаар электрон тамхины шингэн халах үед илүү их хортой химийн бодисууд […]

Мягмаржав Чойсүрэн хэмээн фэйсбүүк хаягнаас “Вакцин тариулсан эрэгтэй, эмэгтэй залуус 5 жилийн дотор хүүхэдтэй болж болохгүй гэнэ. Энэ юу гэсэн үг вэ, үр удмыг таслах уу” гэсэн пост оруулжээ. Уг постыг 233 хүн цааш түгээж, 75 хүн сэтгэгдэл бичиж, 78 хүн лайк даржээ. Мягмаржав Чойсүрэнгийн түгээсэн мэдээллийг бид нягталлаа. Монгол Улс 2021 оны хоёрдугаар сарын […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх