Саримс нь коронавирусээс хамгаална – ХУДАЛ!

Саримс идэх нь шинэ коронавирусийн халдвараас хамгаална гэсэн мэдээлэл нийгмийн мэдээллийн сүлжээнд тархаж байна.

Тэгвэл энэ нь худал мэдээлэл болох тухай ДЭМБ-аас мэдээлсэн.

Саримс нь эрүүл хоол хүнсэнд ордог бөгөөд зарим бичил биетний эсрэг үйлчилгээтэй гэдэг нь нотлогдсон хэдий ч #COVID19 буюу шинэ коронавирусээс хамгаална гэсэн нотолгоо байхгүй гэдгийг ДЭМБ-аас зөвлөжээ.

Төстэй мэдээлэл

Tserenkhuu Ishtseden хэмээн фэйсбүүк хэрэглэгч “ДЭМБ Vero Cell вакциныг “зөвшөөрлөө бүртгэж авлаа гэнээ” гэсэн мэдээ цуурхал шүү! Гагцхүү онцгой нөхцөлд хэрэглэж болно, гэхдээ үр дүнгийн мэдээлэлд экспертизын групп итгэхгүй байгаа гэж Гебрейесус хэлсэн” гэсэн постыг тавдугаар сарын 8-ны өдөр нийтэлжээ. Уг постыг 213 хүн цааш түгээж, 139 хүн сэтгэгдэл бичиж, 532 хүн лайк дарсан байна. […]

Товч агуулга Хөнгөн цагааныг вакцины найрлагад нэмэлтээр ашигласнаар хүний дархлааны хариу урвалыг илүү сайжруулах нөлөөтэй. Вакцины найрлагад хөнгөн цагаан нэмэлтээр оруулснаар ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаа нотолно. Хүүхдийн товлолт вакцинуудын найрлагад кадми ордог талаар ямар нэгэн мэдээлэл алга. Вакцин аутизмтай холбоотой болох нь шинжлэх ухаанаар өнөөдрийг хүртэл нотлогдоогүй. Хэд хэдэн […]

Хэнтий аймагт ажиллаж буй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Даваа гарагийн орой МҮОНТВ-ийн мэдээллийн хөтөлбөрөөр ярихдаа Монгол Улсад 400 сая жуулчин ирэх боломж байгаа талаар ярьсан нь олон нийтийн сүлжээнд анхаарал татаад байна.  Түүний хэлсэн үгийг сийрүүлбэл “Холбогдсон дэд бүтцийн цикль дунд үндсэндээ бидний тооцож байгаагаар 400 орчим САЯ жуулчин ирэх хүчин чадал […]

Өвөр Mонголын Өөртөө Засах Орны сургуулиуд нэгдүгээр ангид анхлан үздэг хэл бичгийн хичээлээр хятад хэлийг судлах болсон шийдвэр гарсан талаарх мэдээлэл олон нийтийн дунд тархаад буй. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэн Өвөр монголчууд жагсаал, цуглаан хийж буй бөгөөд тэдний эсэргүүцэл үр дүнд хүрч, дээрх шийдвэрийг өөрчилсөн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаад байна. Тухайлбал,  доорх хоёр хаягнаас л […]

Вакцин хийлгэсэн хүмүүс вакцинд хамрагдаагүй хүмүүсээс илүүтэй омикроноор өвчилж байна гэсэн мэдээлэл янз бүрийн байдлаар олон нийтийн сүлжээнд ихээр тархсаар байгаа. Ялангуяа, mRNA вакцин хийлгэсэн хүмүүс халдвараар их өвчилж байна гэсэн постууд сошиал орчинд ихээр түгж байгааг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсэн юм. Ийм агуулгатай пост Монголд ч цөөнгүй байгаа тул бид нягталлаа.  Омикрон хувилбар […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх