Вакцин хийлгэсэн хүмүүс хорт хавдар, харвалт болж байна-ТАШАА

Товч агуулга

Аль ч вакцин хүний ДНХ-тэй харилцан үйлчлэлд орж, ямар нэгэн өөрчлөлт үзүүлэх боломжгүй. Тийм учраас хавдар үүсгэж чадахгүй.

КОВИД-19-ийн эсрэг вакцин биш, харин коронавирусийн халдвар нь үрэвсэл болон цусны бүлэгнэл бөгөөд зүрхний шигдээсээс эхлээд цус харвалт, эрхтнүүдийг гэмтээх хүртэл хүндрэл үүсгэдэг.



Эх Оронч Бүсгүйчүүд гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.09.10-ны өдөр “Вакцин хийлгүүлсэн хүмүүс цусаа шүүлгэх хэрэгтэй юм байна лээ!!! Тэгээд дахиж вакцин хийлгэхгүй байх!!! Удах тусам өвчлүүлж хорт хавдар харвалт болж байна!!!” гэсэн пост оруулжээ.

Тухайн постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Factcheck 1:

АНУ-ын Нью-Йорк хот дахь Memorial Sloan Kettering Хавдрын төв(MSKCC)-өөс вакцинтай холбоотой худал мэдээллүүдийг залруулан нийтэлсэн байна.

Тус төв нь молекулын эмгэг судлалаас биомаркер хүртэлх анагаах ухааны талаарх мэдээ, дүн шинжилгээг хийдэг, эмнэлзүйн судлаачид, оношилгооны хөгжүүлэгчид, удирдлагууд, эмч нарт зориулсан найдвартай эх сурвалжид тооцогддог, 1971 онд Хавдрын иж бүрэн төв хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн анхы төв ажээ.

Аль ч вакцин хүний ДНХ-тэй харилцан үйлчлэлд орж, ямар нэгэн өөрчлөлт үзүүлэх боломжгүй. Тийм учраас хавдар үүсгэж чадахгүй гэдгийг MSKCC тайлбарласан байна.

mRNA нь ДНХ-тэй адил биш бөгөөд хүний генетикийн кодыг өөрчлөхийн тулд ДНХ-тэй нэгтгэх боломжгүй.

mRNA вакцинууд нь коронавирусийн генетик кодын өчүүхэн хэсгийг ашиглан таны дархлааны системд халдвар авбал дархлааны хариу урвалыг өдөөх уургийг хэрхэн бүтээхийг заадаг. Өөрөөр хэлбэл, SARS-CoV-2-ийн эсрэг эсрэг биет үүсгэх зааврыг таны эсүүдэд хүргэдэг гэсэн үг. Харин таны ДНХ-г агуулж буй эсийн цөмд нэвтэрдэггүй. Тиймээс мРНХ-ийн вакцин нь хавдрыг дарангуйлдаг генийг ямар нэгэн байдлаар идэвхгүй болгодог гэсэн нь бодиттой биш, домог хэмээн зүйрлэжээ.

Factcheck 2:

КОВИД-19-ийн эсрэг вакцин биш, харин коронавирусийн халдвар нь үрэвсэл болон цусны бүлэгнэл бөгөөд зүрхний шигдээсээс эхлээд цус харвалт, эрхтнүүдийг гэмтээх хүртэл хүндрэл үүсгэдэг болохыг АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн болон Жон Хопкинсын судлаачид хэлж буй.

ДЭМБ-ын мэдээлснээр КОВИД-19 цар тахал гарахаас өмнө зүрх судасны өвчлөл дэлхийн хэмжээнд нас баралтын тэргүүлэх шалтгаан байсан бөгөөд АНУ-д л гэхэд 2019 онд 17.9 сая хүн зүрх судасны өвчнөөр нас барсан нь дэлхийн нийт нас баралтын 32 хувийг эзэлсэн байна. Эдгээр нас баралтын 85 хувь нь зүрхний шигдээс, харвалтын улмаас нас баржээ.

Иймд вакцин хийлгэсэн хүмүүст хорт хавдар, харвалт болж байна гэдэг нь үндэслэлгүй, ТАШАА мэдээлэл байна.

Аливаа мэдээллийг үргэлж нягталж, албан ёсны, баталгаатай эх сурвалжаас авахыг Factcheck.mn сануулсаар байгаа билээ.

Эх сурвалжууд:

https://www.mskcc.org/coronavirus/myths-about-covid-19-vaccines

https://www.cancer.gov/research/infrastructure/cancer-centers/find/memorialsloankettering#:~:text=Memorial%20Sloan%20Kettering%20Cancer%20Center%20(MSK)%20was%20one%20of%20the,care%2C%20research%2C%20and%20education.

https://www.hopkinsmedicine.org/health/conditions-and-diseases/coronavirus/what-does-covid-do-to-your-blood

https://www.who.int/news-room/fact-sheets/detail/cardiovascular-diseases-(cvds)#:~:text=Cardiovascular%20diseases%20(CVDs)%20are%20the,%2D%20and%20middle%2Dincome%20countries.

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчөөр ажиллаж байсан Болдын Дэмбэрэл твиттер хуудастаа “Ковид 19 халдвар аваад эдгэсэн маш олон хүн ой санамжаа алдсан байна. Зүгээр нэг ханиад томуу биш” хэмээн жиргэжээ. Түүний постолсон энэхүү мэдээллийг бид НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран нягталлаа. Элзивер нийгмийн эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн төвөөс коронавирусийн халдвар аваад ICU буюу эрчимт эмчилгээнд орсон цөөн […]

“Малайзад цоо шинэ вирус илэрчээ. Хажууд нь коронавирус зүгээр л хамрын ханиад” хэмээх постыг @SBilegsaikhan хэмээх хаягнаас жиргэжээ. Түүний жиргээг харвал Нипа гэх вирусийн талаар бичсэн байна. Энэхүү мэдээллийг бид уншигчдын хүсэлтээр нягталлаа. Нипа гэх вирус нь Малайзын Кампунг Сунгай Нипа гэх гтосгонд 1998 онд анх бүртгэгджээ. Ингэхдээ жимсний сарьсан багваахайнаас хүнд халдварласан бөгөөд тухайн үед […]

Фэйсбүүк дэх “1072 huvitsaa” гэх хаягт нэгдүгээр сарын

Удахгүй болон УИХ-ын сонгуулийн үйл явцад хяналт тавихаар АН-аас ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус Ажлын хэсгийн ахлагч, АН-ын дэд дарга Ж.Баярмаа “Дорноговь аймгаас сонгогдсон Б.Дэлгэрсайхан Сэлэнгийн Ерөө суманд байдаг компанийнхаа бүх ажилчдыг Дорноговь руу шилжүүлсэн. Дургүйцсэн хүмүүсийг нь айлгаж дарамталсан. Мөн Сонгинохайрхан дээс Чингэлтэй 10-аад мянган хүнийг автоматаар шилжүүлсэн. Энэ нь мөн л УИХ-ын гишүүн, […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх