Вакцин тариулсан залуус 5 жилийн дотор хүүхэдтэй болж болохгүй – НОТЛОГДООГҮЙ

Мягмаржав Чойсүрэн хэмээн фэйсбүүк хаягнаас “Вакцин тариулсан эрэгтэй, эмэгтэй залуус 5 жилийн дотор хүүхэдтэй болж болохгүй гэнэ. Энэ юу гэсэн үг вэ, үр удмыг таслах уу” гэсэн пост оруулжээ. Уг постыг 233 хүн цааш түгээж, 75 хүн сэтгэгдэл бичиж, 78 хүн лайк даржээ.

Мягмаржав Чойсүрэнгийн түгээсэн мэдээллийг бид нягталлаа.

Монгол Улс 2021 оны хоёрдугаар сарын 23-наас коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлж, өнөөдөр(2021.03.15)-ийн байдлаар 118,294 хүнд вакцины эхний тунг хийгээд байгааг ЭМЯ мэдээлсэн. Дархлаажуулалт эрчимжиж байгаа энэ үед коронавирусийн вакцинтай холбоотой иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл ихээр гарч байгаа бөгөөд Factcheck.mn эдгээр мэдээллийг нягталсаар байна.

Манай улсын хувьд жирэмсэн болон хөхүүл, хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа эмэгтэйчүүдэд вакцин хийхгүй байгаа. Тиймээс бид гаднын фактчекерүүдийн нягталсан мэдээллээс хүргэж байна.

Хамгийн шинэ мэдээлэл буюу 2021 оны хоёрдугаар сарын 26-нд баримтыг нягтлагч Factcheck.org сайтад хүргэснээр COVID-19-ийн эсрэг вакцин нөхөн үржихүйд нөлөөлдөг тухай нотолгоо одоог хүртэл алга гэжээ.

Америкийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг, Нөхөн үржихүйн анагаах ухааны нийгэмлэг, Эх, ургийн анагаах ухааны нийгэмлэг зэрэг мэргэжлийн байгууллагууд хоёрдугаар сарын 5-нд COVID-19 вакцин нь хүүхдээ тээх чадварт нөлөөлж болзошгүй гэсэн нотолгоо байхгүй хэмээн мэдэгдэл гаргасан байна.

Түүнчлэн коронавирусийн эсрэг вакцин нь жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэхгүй байх заалтгүй гэдгийг мэдээлж буй. АНУ-д л гэхэд 2021 оны нэгдүгээр сарын 20-ны байдлаар 15,131 жирэмсэн эмэгтэй вакцин хийлгээд байгаа аж.

Тиймээс дээрх мэдээлэл ташаа болох нь нотлогдож байна.

Төстэй мэдээлэл

Цагдаагийн байгууллагад Хуурамч мэдээлэлтэй тэмцэх дагнах нэгж есдүгээр сарын 23-нд байгуулагдсан бөгөөд энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан 24-ний өдөр news.mn мэдээллийн сайтад энэ талаар тодруулга өгөхдөө “Дутуу ойлгосноо цахим орчинд тараадаг байдлыг таслана” хэмээн ярьсан юм. Түүний энэхүү ярилцлагыг Хууль зүй, дотоод хэргийн яамны албан ёсны цахим хуудас мөн олон нийтэд […]

Bachi Nyangar гэх фэйсбүүк хэрэглэгч наймдугаар сарын 23-нд “Сингапурын Эрүүл Мэндийн КО бол зохиомол гэдэгт бүрэн дүгнэлт хийжээ” гэх агуулгыг нийтэлсэн байна. Түүний постыг 182 хүн цааш түгээж, 174 хүн лайк даржээ. Уг постод (постыг засваргүйгээр доор оруулав): “Сингапурын Эрүүл Мэндийн Яам ДЭМБ-ийн үгэнд оролгүй КОВИД туссаад нас барсан хүнд задлан шинжилгээ хийж үзжээ. Тэд […]

Товч агуулга Bayarsaikhan Tse нэртэй фэйсбүүк хэрэглэгч “АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Роберт Кеннеди бага: Биднийг Украинд хүмүүнлэгийн зорилгоор ирсэн гэсэн үлгэр ярьж байгаа ч засгийн газрыг нь унагаж, оросуудыг л сулруулах зорилготой байсан. Украины ард түмэн геополитикийн зорилгоос шалтгаалж хоёр их гүрний хооронд болж буй дайны золиос боллоо. Дайны шалтгаан, бидний хариу үйлдэл бол […]

Товч агуулга УИХ-ын чуулганы 2024.10.31-ний өдрийн хуралдаанаар Францын Орано групптэй хийх хэлэлцээртэй холбогдуулан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар байр сууриа илэрхийлэхдээ “Монголчууд хямдхан цахилгаантай болж чадах уу. Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо” […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх