Вакцины судалгааны үр дүнг буруу тайлбарлаж, иргэдийг ТӨӨРӨГДҮҮЛЖЭЭ

Tumee Tim гэх фэйсбүүк хэрэглэгч 2025.03.26-нд COVID-19 вакцины судалгааны үр дүнгийн талаар пост оруулжээ.

Уг постод “COVID-19 вакцины эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаарх хамгийн том судалгаа дуусчээ. Эрдэмтэд дэлхий даяар вакцин хийлгэсэн 99 сая хүний мэдээллийг судалсан бөгөөд “УГ ВАКЦИНЫГ ХҮНД ХИЙХ НЬ АЮУЛТАЙ” гэсэн дүгнэл гарчээ” гэжээ.

Энэхүү мэдээллийг нягтлах хүсэлт ирсний дагуу нягталлаа.

2021 онд дэлхий даяар хийсэн КОВИД-19 вирусийн эсрэг вакцинд хамрагдсан 99,068,901 буюу 99 сая хүнийг хамруулсан, вакцины гаж нөлөөний талаарх томоохон судалгааг олон улсын эрдэмтэд хийсэн үр дүнг өнгөрсөн хоёрдугаар сард нээлттэй байршуулжээ.

Судлаачид вакцинд хийлгэснээс хойших 42 хүртэл хоногт ажиглагдсан хариу урвалыг ажиглан эрүүл мэндийн 13 төрлийн асуудлыг вакцинтай холбоотой эсэхийг судалжээ.

Энэхүү мэдээллийг олон улсад ч мөн цахим орчинд түгээж байгаа тул Factcheck.org-ийн баримт нягтлагчид мөн шалгаж, бодит мэдээллийг хүргэсэн байна.

Улмаар Moderna болон AstraZeneca вакцины эхний тун болон ховор аутоиммун мэдрэлийн эмгэг хооронд холбоотой байх боломжтой талаар судалгаанд дурджээ. Тодруулбал, судлаачид судалгааны явцад долоон тохиолдлыг ажиглаж, хоёр тохиолдлыг бүртгэсэн байна. Хэрэв энэ нь вакцинжуулалттай холбоотой нь нотлогдвол 1.75 саяд 1 байх тохиолдол болох ажээ. ADEM нь тархи, нугасны үрэвслийг үүсгэдэг аутоиммун өвчин бөгөөд ихэвчлэн халдварт өвчний дараа хүүхдүүдэд үүсдэг ч ихэнх тохиолдолд бүрэн эдгэрдэг байна.

Пенсильванийн их сургуулийн Перелман анагаах ухааны сургуулийн Биостатистикийн хэлтсийн захирал Moderna, Pfizer/BioNTech вакцинуудтай холбоотой ховор тохиолддог зүрхний өвчин, түүнчлэн AstraZeneca, Johnson & Johnson вакцинуудтай холбоотой ховор өвчний талаар Factcheck.org-ийн баримт нягтлагчдад мэдээлэл өгөхдөө энэхүү судалгаа нь өмнө нь тогтоогдсон, хэдийн илрүүлсэн гаж нөлөөг баталгаажуулсан болохыг дурджээ. Харин шинэ зүйл гэвэл Moderna болон AstraZeneca вакцины эхний тунтай холбоотой аутоиммун мэдрэлийн ховор өвчин болох ADEM-ийн бүртгэгдсэн ховор тохиолдлыг үргэлжлүүлэн судлах боломжтой талаар хэлжээ.

Судалгааны үр дүнг Tumee Tim гэх хэрэглэгч постод эш татахдаа 249 хувь, 378 хувь гэгчлэн маш өндөр тохиолдол мэдээр бичсэн нь шууд хүмүүсийг төөрөгдүүлж байна.

OE ratio гэдэг нь судалгаагаар илэрсэн бодит тохиолдлын тоог илэрч болох тохиолдлын тоотой харьцуулсан үзүүлэлт ажээ.

Энэ талаар “Судалгааны дүнгийн хэсгээс харвал 99 сая хүнд тухайлбал, Guillain-Barre хам шинж буюу захын мэдрэлийн гэмтэл, саажилт үүсгэдэг аутоиммун өвчний 76 тохиолдол илэрч болохоос 190 тохиолдол илэрсэн байна. Энэ нь 1 сая хүнд 1 тохиолдол илэрдэг байтал 2 болж нэмэгдсэн гэсэн үг” хэмээн Агапе эмнэлгийн Чих хамар хоолойн мэс заслын эмч, анагаах ухааны магист Б.Гантулга өөрийн хуудсаараа дамжуулан олон нийтэд тайлбарлажээ.

10,000 хүн амд 1-ээс цөөн тохиолдож байгаа эмгэгийг маш ховор эмгэг гэж анагаах ухаанд үздэг байна. Тэгэхээр 1 саяд 2 тохиолдол гэвэг нь маш ховор, бараг өвчлөл үүсгээгүйтэй адил ажээ.  

КОВИД-19 цар тахлын эсрэг дархлаажуулалт эхэлж байх үед өндөр настай, суурь өвчтэй гэх мэт эрсдэлт бүлгийн хүмүүсийг хамгийн түрүүнд хамруулах бодлогыг улс орон бүр баримталсан. Тиймээс хүндрэл бас өндөр байх боломжтойгоос гадна ковидоор өвчилсөн эсэхийг үнэлэх боломжгүй байсан учраас судалгааны үр дүнг болгоомжтой тайлбарлах ёстойг дурджээ. Яагаад гэвэл дээрх өвчнүүд КОВИД-19 вирусээр өвчилсөн хүмүүсийн дунд илүү өндөр бүртгэгдсэн болохыг онцолсон байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)цаас 2020.03.11-нд COVID-19 цар тахлын талаар зарласнаас хойш дэлхий даяар 13.5 тэрбум гаруй тун COVID-19 вакциныг хийжээ. 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар дэлхийн хүн амын 70.5-аас доошгүй хувь нь COVID-19-ийн вакцины дор хаяж нэг тунг авсан байна.

COVID-19 вакцин нь бүх вакцин, эмнэлгийн бүтээгдэхүүний нэгэн адил гаж нөлөө үзүүлдэг бөгөөд ховор тохиолдолд ноцтой гаж нөлөө үзүүлдэг. Вакциныг дэлхий даяар сая сая хүний ​​аминд хүрсэн шинэ вирусээс хамгаалах зорилгоор нэвтрүүлсэн бөгөөд вакцин хийлгээгүй бол олон сая хүний ​​аминд хүрэх магадлалтай байсан. Мэргэжилтнүүд болон засгийн газрууд, эрүүл мэндийн байгууллагуудын дунд COVID-19 вакцины ашиг тус нь эрсдэлээс давж байна гэдэгтэй өнөөг хүртэл санал нэг байгаа юм.

Вакцин тариулснаас үүдэн гарах эрсдэл нь тухайн өвчнөөр өвдсөнтэй харьцуулахад маш бага байдгийг АШИУС-ийн Дархлаа судлалын тэнхимийн эрдэмтэд, ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд мэдээлсээр ирсэн билээ.

Иймд дээрх иргэн бодит судалгааны үр дүнг буруу, дутуу тайлбарлаж, олон нийтийг айдаст автуулж, ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна.

Төстэй мэдээлэл

Цар тахлын үед шийдвэр гаргагчид өөр өөр шийдвэр, мэдээллийг танилцуулж, иргэдийг төөрөгдүүлсээр байна. Хамгийн сүүлд дархлаажуулалтын явцтай холбоотой иргэдийг төөрөгдүүлсэн мэдээллийг хийлээ. Цар тахлын үед иргэдийг төөрөгдүүлж буй төрийн байгууллагуудын шийдвэрүүдийг бид хүргэж байна. 2021.04.04 Ерөнхий сайд: Дархлаажуулалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлнэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан дөрөвдүгээр сарын 4-ний […]

Товч агуулга “Дэлхийн үе үеийн хүмүүс томуу өвчнийг өөрийн дархлаагаар давсаар ирсэн. Томуугийн вакцин бол ямарч хэрэггүй эд! Дэлхийн Эмийн үйлдвэрүүдийн цэвэр бизнес. Томууны олон төрлийн вирусээс хамгаалах вакцин дэлхийд огт байхгүй! Ямар ч вакцин бүү хийлгэ!!! Юм л бол вакцин хийж, дэлхийн хүн амыг бууруулахыг санаархаж бгаа хар хүчнийхэн ажиллаж байгааг ойлго!!!” гэсэн агуулгыг […]

Batchuluun Natsagdorj хэмээн фэйсбүүк хэрэглэгч “ПФАЙЗЕР ВАКЦИНЫ ДАРААХ ҮХЭЛ ЯПОНД 751 ХҮРЛЭЭ” гэсэн агуулгатай постыг 2021.07.26-нд нийтэлжээ. Уг постод “ПФАЙЗЕР ВАКЦИНЫ ДАРААХ ҮХЭЛ ЯПОНД 751 ХҮРЛЭЭ. Монголд синофарм (вероселл) тэргүүтэй вакцины дараа 782 хүн нас барлаа. Японд вакцин тариулснаас болж нас барсан хүний тоо 751 боллоо. Вакцин тариулаад эхний 7 хоногтоо нас барсан хүний тоо […]

Коронавирусийн цар тахлын эсрэг вакцинжуулалтыг ажлыг Монгол Улсын Засгийн газар энэ оны гуравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл Сар шинийн босгон дээр ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон банкныхаа 30 жилийн ойг тохиолдуулан дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа AtraZeneca болон СпутникV вакциныг 200 мянган тунг ойрын хугацаанд оруулж ирж, харилцагчдаа үнэ төлбөргүйгээр вакцинжуулах ажлыг хийхээр шийдвэрлэснээ дуулгав. Эдгээр […]

Монгол Улс 5-11 насны хүүхдүүдээ коронавирусийн эсрэг вакцинд

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх