Монголд мал амьтан ковид туссан уу?

Д. Даваасүрэн гэх фэйсбүүк хэрэглэгч “Хятад вакцин хийлгэсэн хүн бүр толгой дараалан өвдөж, Аймагуудад PCR хийхгүйгээр ТШ оношоор олон мянган хүнийг эмчилгээнд оруулаад улсын мэдээнд тусгахгүй дарагдуулж, Хөдөө маш хүнд байна. Мал амьтанд ковид..,” гэх постыг 2021.09.29-нд нийтэлжээ.

Уг агуулгыг нягталлаа.

Factcheck:

Монгол Улс дахь КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаар Үндэсний статистикийн хороо ХӨСҮТ-ийн тоон мэдээлэлд үндэслэн хийсэн судалгаагаар 2021.08.31-ний байдлаар нийт батлагдсан тохиолдлуудын 60.4 хувь нь аль нэг төрлийн вакцины нэг болон хоёр тунд хамрагдсаны дараа өвчилсөн байна. Тодруулбал, өвчилсөн иргэдийн 6.8 хувь нь нэгдүгээр тунд хамрагдсаны дараа, 53.6 хувь нь бүрэн тунд хамрагдсаны дараа өвчилсөн байна. 

Үүнийг вакцины төрлөөр нь ялгаж харуулснаас үзвэл АстраЗенека хийлгэсэн хүмүүсийн 10, Спутник хийлгэсэн хүмүүсийн 9.7 хувь нь халдвар авсан бол Синофарм үйлдвэрийн Вероселл буюу хятад вакцин хийлгэсэн хүмүүсийн 5.6, Файзер хийлгэсэн хүмүүсийн 3.9 хувь нь халдварт өртжээ.

Тиймээс хятад вакцин хийлгэсэн хүн бүхэн өвчилсөн гэдэг нь үндэслэлгүй байна. 

Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсний дараа халдвар авах боломжтой. Харин вакцинд хамрагдсанаар тухайн хүн коронавирусийн халдварын улмаас хүндрэх, эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдэлээс сэргийлэхээс гадна КОВИД-19-ийн халдварыг тархаахгүй байх хамгийн сайн арга болохыг ДЭМБ, АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв, Жон Хопкинсын их сургууль зэрэг мэргэжлийн байгууллагуудын судалгаа, зөвлөгөөнүүдийн дагуу мэдээлсээр байгаа.

Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын нөхцөл байдлыг өдөр бүр мэдээлэхдээ PCR-ийн шинжилгээгээр батлагдсан тохиолдлуудаа зарлаж байгаа гэдгээ мэдээлж буй. 2021.10.29-ний мэдээллээр орон нутаг 671 тохиолдол шинээр нэмэгдсэнийг PCR-аар баталгаажуулсныг мэдээлсэн.

Тиймээс орон нутагт PCR шинжилгээ авахгүй дарж байна гэдэг нь үндэслэлгүй байна.

Монгол Улсад КОВИД-19-ийн халдварын тохиолдол батлагдсанаас хойш малд халдвар тархсан талаар мэдээлэл гарч байгаагүй юм. Энэ талаар Зоонозоны Өвчин Судлалын Үндэсний төвөөс тодруулахад “Мал, болон гэрийн тэжээвэр амьтанд КОВИД-19-ийн халдвар тархсан тохиолдол минжин дээр л гарсан” гэдгийг хэлж, малд ковид тархсан гэдэг агуулгыг няцаалаа. Өнгөрсөн наймдугаар сард Улаанбаатар хотын минж үржүүлгийн газрын долоон минжнээс коронавирусийн халдвар илэрснийг ЗӨСҮТ өмнө нь мэдээлж байв.

Иймд Д. Даваасүрэн гэх дээрх фэйсбүүк хэрэглэгч нь олон нийтийн сүлжээнд иргэдийг төөрөгдүүлсэн, ташаа мэдээлэл түгээсэн байна.

Цар тахлын энэ үед коронавирусийн халдвартай холбоотой аливаа мэдээллийг баталгаатай, албаны эх сурвалжаас авч, үргэлж нягталж байхыг FactCheck Mongolia сануулсаар байгаа билээ.

Эх сурвалжууд:

ЗӨСҮТ

https://1212.mn/BookLibraryDownload.ashx?url=2021%20VIII%20rev.pdf&ln=Mn

https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/vaccines/effectiveness/why-measure-effectiveness/breakthrough-cases.html

https://www.hopkinsmedicine.org/health/conditions-and-diseases/coronavirus/breakthrough-infections-coronavirus-after-vaccination

https://www.who.int/emergencies/diseases/novel-coronavirus-2019/media-resources/science-in-5/episode-49-can-i-get-infected-after-vaccination

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэй нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Занаа COVID-19-тэй холбоотой бас нэгэн мэдээллийг постолжээ.  Тэрбээр “Д, Ц аминдэм байхад л болоод байгаа юмыг заавал вакцин гэж дайраад байх юм” гэсэн байна. Өмнө нь тэрбээр мөн коронавирус бол цар тахал биш, улирлын вирус бөгөөд цинкээр эмчлэгддэг хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж байсныг нь худал болох нь нотлогдож байсан юм.   […]

Монгол Улс 5-11 насны хүүхдүүдээ коронавирусийн эсрэг вакцинд

Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн талаарх нэгэн бичвэр цахим орчинд гарсан. Өнгөрсөн хугацаанд түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хийсэн ажлуудыг нэгтгэсэн бичвэрт 904 хүн хариу үзүүлж, 724 хүн бусадтай хуваалцаж, 425 хүн сэтгэгдэл бичжээ. Уг бичвэрт гарч буй мэдээллийг нягталлаа. Factcheck: Тэр хүүхдүүдэд 283 цэцэрлэг барьсан – ХУДАЛ У.Хүрэлсүх Монгол Улсын 2021 оны нэгдсэн […]

Bayarmaa Alex Александра зеленская буюу хар тамхичин нацист зеленскийн охин украйнаас дүрвэжээ гэсэн пост оруулжээ. Уг постыг 96 хүн шэйрлэж, 300 хүн хариу үйлдэл үзүүлсний 189 нь лайк, 51 нь гайхсан, 14 нь гунигласан, 7 нь уурласан буюу дийлэнх нь итгэсэн байгаа юм. Тус постод “Польш руу гарсан охин нь хар тамхичин эцгийнхээ талаар бодит […]

С.Жавхлангийн хийсэн лайвын үеэр яригдсан ХУДАЛ мэдээллүүд УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан аравдугаар сарын 15-наас “Монголоо аваръя” хөдөлгөөн эхлүүлж, Сүхбаатарын талбайд суулт хийсэн ба энэ талаараа тогтмол лайв хийж, талбайд цугласан иргэдийн сэтгэгдлийг үүгээрээ дамжуулсан юм.  Гэвч энэ үеэр зарим иргэн КОВИД-19 халварт өвчин болон вакцины талаар олон нийтэд ташаа ойлголт дамжуулж байгааг бид нягтлан […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх