Хятадад “мутацад орсон коронавирус” илэрсэн гэдэг ХУДАЛ!

Хятадын Жейжиан мужийн Вэнжоүд “мутацад орсон коронавирус” илэрсэн гэх цуу яриа Хятадад дэгджээ.

Тодруулбал, Вэнжоүд халдвар авсан нь тогтоогдсон 490 тохиолдол бүртгэгдсэн ба тэдний 40% нь Уханийхаас тэс өөр, мутацлагдсан вирусийн халдвар гэсэн мэдээлэл таржээ.

Дээрх хуурамч мэдээлэл хүмүүсийг сандралд оруулсан төдийгүй Хятадад Вэнжоүгийн хүмүүсийг адлах болжээ.

Өчигдөр хэвлэгдсэн Бүх Хятадын Халдвараас Урьдчилан Сэргийлэх Анагаахын холбооноос гаргасан судалгааны өгүүлэл, тайланд шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсээс авсан дээжийн генийн бүрэн дараалал нь хоорондоо бараг ижил байгаа нь мутац болоогүйг нотолж байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээ, хяналтаар бүх тохиолдолд мутац илрээгүй ажээ.

Эх сурвалж: China daily 

Төстэй мэдээлэл

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл твиттер хуудаснаа “Эмэгтэйчүүд нэгээс дээш хүүхэдтэй бол 50 насандаа тэтгэвэрт гарах нь…” гэсэн гарчиг бүхий мэдээллийг шэйрлэж, “Энэ мэдээ үнэн бол Монголоо Грекийн замаар дампууруулахаар шийдэж дээ, ЗГ. Грек улс тэтгэвэрийн насаа багасгаад хэдхэн жилийн дотор бүрэн дампуурч, өрөө дарахын тулд хэдэн арлаа зарсан байдаг” хэмээжээ. Энэхүү жиргээний мөрөөр мэдээллийг нягтлуулах […]

Товч агуулга Иргэн Ч.Лодойсамбуу “Хар тамхины бизнес бол цагдаагийн тусламжгүйгээр газар авахгүй л гэж боддог” гэсэн пост нийтэлснийг нь Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн сайтаар “Худал мэдээлэл” гэсэн тамга тавиад “🛑 Залруулга: Олон нийтийн цахим сүлжээнд “Ч. Лодойсамбуу” гэх хаягаас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй байгууллага, алба хаагчдын нэр төр, алдар хүндэд харшлах ташаа […]

Товч агуулга Pfizer вакцин хийлгэсний дараа үрийн шингэний чанарын зарим үзүүлэлт түр хугацаагаар буурсан нь судалгаагаар тогтоогдсон ч энэ нь нөхөн үржихүйд удаан хугацааны нөлөө үзүүлж байгааг нотлох баримт биш. Бусад судалгаагаар Pfizer вакцин үрийн шингэний чанарт ямар ч нөлөө үзүүлээгүй байна.  Вакцин нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйд хор хөнөөл учруулдаг гэсэн нотолгоо байхгүй байна. “…Pfizer-ийн […]

Вакцин хийлгэсэн хүмүүс вакцинд хамрагдаагүй хүмүүсээс илүүтэй омикроноор өвчилж байна гэсэн мэдээлэл янз бүрийн байдлаар олон нийтийн сүлжээнд ихээр тархсаар байгаа. Ялангуяа, mRNA вакцин хийлгэсэн хүмүүс халдвараар их өвчилж байна гэсэн постууд сошиал орчинд ихээр түгж байгааг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсэн юм. Ийм агуулгатай пост Монголд ч цөөнгүй байгаа тул бид нягталлаа.  Омикрон хувилбар […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх