Япон улс ХПВ-ийн эсрэг вакциныг зогсоосон-ХУДАЛ

“Япон улсад умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг аль эрт эсэргүүцэж, зогсоосон” гэх мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Handaa Byamba гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.27-нд Хүний папилломавирус(ХПВ)-ийн халдварын эсрэг вакцины талаар лайв видео хийхдээ Япон улсад 11 жил амьдарсан гэх Oyo Byamaba гэх фэйсбүүк хаягтай, иргэн Оюунбилэгийг урьж яриулсан. Энэ үеэр ХПВ-ийн эсрэг вакцин тус улссад хэрхэн хийгддэг талаар нягталж хүргэсэн билээ.

2013.04 сард ХПВ-ийн вакциныг Японд нэвтрүүлж, үндэсний вакцинжуулалтын хөтөлбөрийн хүрээнд 12-16 насны охидод хийж эхэлсэн. Гэсэн хэдий ч вакцин хийлгэсний дараа сөрөг үр дагавар гарсан тухай батлагдаагүй мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсны дараа 2013.06 сард Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам ХПВ-ийн эсрэг вакцины идэвхтэй зөвлөмж өгөхийг түдгэлзүүлжээ. Улмаар тухайн сөрөг үйл явдлууд нь ХПВ-ийн вакцинаас шалтгаалаагүй буюу холбоотой гэсэн нотолгоо байхгүй гэж дүгнэсэн байна.

Тодруулбал, Японд вакцины аюулгүй байдлын оронд ховор буюу эмчлэхэд хэцүү эмгэгийн улмаас бие нь муудсан хүмүүсийн мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд үүнийг вакцинжуулалтыг эсэргүүцэгчид шүүрч аван эсэргүүцсэн байна.

Японы Засгийн газар энэхүү үйл явдлаас болж вакцины идэвхтэй зөвлөмжөө зогсоосон ч вакцинд хамрагдах иргэдийн эрхийг нээлттэй үлдээжээ.

Тэгвэл сүүлийн үед эрүүл мэндийн байгууллагуудад сар бүр ирж буй вакцины тоо тус улсад өсөх хандлагатай болсныг АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төв мэдээлсэн байна. Тухайлбал, 2016.12 сараас 2017.04 сарын хооронд 878 тун вакцин Япон улсад хийгдсэн бол 2021.01-03 сард буюу 2021 оны зөвхөн эхний улиралд 35,396 тун вакцин хийгдэж, эрс өссөн байна.

Энэ нь ХПВ-ийн вакцинжуулалтын талаарх мэдээллийг иргэдэд хүргэх засгийн газрын хүчин чармайлт, түүнчлэн орон нутгийн боловсролын хөтөлбөрүүдтэй холбоотой хэмээн таамаглажээ. Мөн 2016 оноос хойш вакцины талаарх сөрөг үр дагаврын талаарх тохиолдол нэмэгдээгүй байна.

Түүнчлэн ХПВ-ийн вакцин нь нөхөн үржихүйд нөлөөлдөг гэсэн нотолгоо байхгүй буюу шинжлэх ухааны үндэслэлгүй болохыг эрүүл мэндийн байгууллагууд тайлбарласаар иржээ. Вакцин нь тухайн эмгэг төрүүлэгчийг танихад дархлааны системийг сургадаг бөгөөд энэ нь богино хугацаанд үргэлжилдэг учраас нөхөн үржихүйд нөлөөлөх боломжгүй байна.

ХПВ-ийн вакциныг дэлхий даяар сайтар судалж, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд аюулгүй, үр дүнтэй болохыг баталсны үндсэн дээр дэлхийн 147 улс дархлаажуулалтын хөтөлбөртөө оруулан хэрэгжүүлж байна. Эдгээр улсаас 76 нь сургууль дээр буюу боловсролын байгууллагаар дамжуулан вакциныг хийж байна. Энэ нь нийгмийн эрүүл мэндийн стратегийн хүрээнд үр дүнтэй гэж үнэлснийх ажээ.

Иймд Япон улсад умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг аль эрт эсэргүүцэж, зогсоосон гэдэг нь ХУДАЛ агуулга байна.

Иргэд аливаа мэдээллийг, ялангуяа эрүүл мэндтэй холбоотой асуудлаар албан ёсны, баталгаатай эх үүсвэрээс авч, аливаа пост, видеог нягталж байхыг Factcheck.mn сануулсаар байна.

Эх сурвалжууд:

  • ДЭМБ
  • АНУ-ын Хүнс болон эмийн агентлаг
  • Халдварт өвчин судлал, хяналтын төв
  • ХСҮТ
  • ХӨСҮТ
  • ЭМЯ
  • Хавдрын Үндэсний зөвлөл
  • The Lancet сэтгүүл
  • independent.co.uk
Төстэй мэдээлэл

Товч агуулга COVID-19-ийн вакцин нь хүүхдийн эндэгдлийг нэмэгдүүлдэг гэсэн нотолгоо байхгүй. Их Британийн Үндэсний статистикийн газраас мэдээлснээр вакцины сөрөг нөлөөний улмаас 20-оос доош насны нэг хүн нас баржээ. Блогт өгөгдлийг контекстээс хасаж, COVID-19-ийн олон удаа вакцин хийлгэсэн өгөгдлийн багц мэдээлэл дэх хүүхдүүдийн ихэнх нь эрүүл мэндийн нөхцөл байдлаас шалтгаалан нас барах эрсдэл өндөртэй байгааг орхигдуулсан. […]

Нийслэлийн мэдээ нэртэй фэйсбүүк хэрэглэгч “15хан настай охинд цусны хорт хавдар онош гарчээ. Шалтгаан нь ГАР УТАС, ТВ ДЭЛГЭЦ байнга ширтдэгээс болсон байна!!! Эх сурвалж: цахимтв.мн” гэх мэдээллийг зургадугаар сарын 6-ны өдөр оруулжээ. Уг мэдээлэлд 2021 оны зургадугаар сарын 11-ний байдлаар 255 хүн хариу үйлдэл үзүүлж, 565 хүн хуваалцжээ. Дээрх мэдээллийг нягталлаа. Factcheck: Өнөөг хүртэл […]

Товч агуулга VEARS системд 1015467 гэсэн дугаараар бүртгэсэн,

Наймдугаар сарын 23-нд Халуун Цуст Мөн_Голч_ууд фэйсбүүк хуудсан дээр хуваалцсан видеог маш олон хүн цааш нь тараажээ. Уг бичлэгт: мРНА Вакцин тариулсан хүмүүс 6 сараас 3н жилийн дотор үхнэ хүүхэд гаргах боломжгүй болно цусны донор өгөх боложгүй гэх мэт … Оксфордын доктор Sean Brooks AНХААРУУЛЖ байна!!! 3р ТУН, ХҮҮХДҮҮДЭД ТАРИХ талаар яригдаж байгаа энэ үед […]

Өнөөдөр өглөө буюу 2022 оны 2-р сарын 1-ний 09:25 цагт твиттер хуудаст Д.Сумъяабазар (@ 118_Mugi) гэх хаягаас “Өглөөний мэнд. Сар шинийн баяр болж байгаа тул өнөөдөр дэлгүүр үйлчилгээний төвүүд бүх газраар архи согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл өгсөн байгаа болно. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!” гэсэн жиргээг оруулжээ. Уг жиргээ нь хотын дарга Д.Сумъяабазарын […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх