Factcheck: 1%-ийн хүхрийн хүчил бүхий уусмалаас газрын гүнд үүссэн сульфат байгалийнхаа жамаар саармагждаг

Товч агуулга

  • Хүхрийн хүчлийг толбо арилгагч, гарын саван, үсний шампунь зэрэгт ашигладаг бол хүхрийг дангаар нь хөдөө аж ахуйд хортон шавж устгах, бордоо, сумны дарь, шүдэнд үйлдвэрлэхэд ашигладаг.
  • Газар доор уусган олборлох технологийн хүрээнд газрын гүн рүү шахах, буцаан соруулах нэг литр ус тутамд 1 грамм хүхрийн хүчил уусгах замаар хүчилжүүлсэн уусмалыг ашигладаг.
  • Олборлолтын явцад шахсан хүчилжүүлсэн усны улмаас үүссэн сульфат 30 жилийн хугацаанд багадаа 30, хамгийн ихдээ 300 метрээс илүү шилжихгүй буюу сульфатын үлдэгдэл нь уусган олборлолт хийсэн талбайн хүрээнд байна.
  • Үйлдвэрлэлийн туршилтыг хоёр жил явуулсан үр дүнгээр 800 тонн хүхрийн хүчил ашигласнаас 2.5 хувь нь олборлолт дууссанаас хойших хоёр жилд үлдсэн бол 97%-аас илүү хэсэг хэдийнээ эрдэстэй урвалд орж, саармагжсан.
  • Зөөвч-Овоо төсөлд уламжлалт уурхайн усны хэрэглээнээс даруй 5 дахин бага ус ашиглана.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй.

Тэдгээр мэдээллээс бид нягталлаа.

Хүхэр нь байгальд өргөн тархсан, металл бус химийн элеменд бөгөөд манай дэлхий дээрх хүхрийн үйлдвэрлэлийн 50 орчим хувийг хүхрийн хүчил гаргахад ашигладаг байна. Хүхрийн хүчлийг үйлдвэрлэлийн процесст хамгийн өргөнөөр ашигладаг.

Мөн бидний өдөр тутам хэрэглэдэг олон зүйлсэд ашигладаг. Тухайлбал, ус зайлуулах хоолойн өөх тос, үс гэх мэт органик материалаас үүссэн бөглөрлийг арилгахад, мөн толбо арилгагч, гарын саван, үсний шампунь зэрэгт ашигладаг бол хүхрийг дангаар нь хөдөө аж ахуйд хортон шавж устгах, бордоо, сумны дарь, шүдэнд үйлдвэрлэхэд ашигладаг байна.

Сульфат нь буюу хүхрийн хүчил нь хамгийн хөдөлгөөнтэй элемент бөгөөд гүний усны урсгалын дагуу шилждэг байна. Гэвч Зөөвч-Овоогийн гүний усны нэвчилт хөдөлгөөн удаан буюу жилд 1-10 метрийн хооронд байдаг ажээ. Иймд олборлолтын явцад шахсан хүчилжүүлсэн усны улмаас үүссэн сульфат 30 жилийн хугацаанд багадаа 30, хамгийн ихдээ 300 метрээс илүү шилжихгүй буюу сульфатын үлдэгдэл нь уусган олборлолт хийсэн талбайн хүрээнд байна. Улмаар цаг хугацаа, орон зайн нөлөөгөөр аажим саармагжих ажээ. Тухайлбал, 2011 онд хийж гүйцэтгэсэн Өмнөтийн туршилтын дараах үлдэгдэл сульфат нь 10 жилийн дараа гэхэд 50 метр дотор хязгаарлагдаж байжээ. 

Уран нь ихэвчлэн хүчиллэг уусмалд уусдаг ураны исэл (U₃O₈) хэлбэрээр олддог учраас хүхрийн хүчил ураныг үндсэн чулуулгаас нь үр дүнтэй уусгадаг. Ялангуяа, геологийн хувьд элсэн чулуунд агуулагдах ураны ордуудад үр дүнтэй тул өргөн ашиглагддаг. Тодруулбал, тухайн ордын геологийн болон ашиглалтын нөхцөлөөс хамааран хүчил эсвэл шүлтээр ГДУО аргыг сонгодог. Монгол Улсын хувьд Зөөвч-Овоо ордын геологийн нөхцөлд тохирсон, үр ашигтай, эдийн засгийн хувьд хамгийн тохиромжтой цорын ганц олборлох арга нь энэ юм.

Газар доор уусган олборлох (ГДУО) технологийн хүрээнд дунджаар хүхрийг 1 процентоор ашигладаг. Өөрөөр хэлбэл, газрын гүн рүү шахах, буцаан соруулах нэг литр ус тутамд 1 грамм хүхрийн хүчил уусгах замаар хүчилжүүлсэн уусмалыг ашигладаг. Энэ арга нь геологийн хувьд Монгол дахь Зөөвч-Овоо төсөлд ашиглах боломж бүрдсэн.

Төслийг хэрэгжүүлэгч “Бадрах Энержи” компанийн тооцооллоор уурхайн усны хэрэглээ жилд 550,000 шоо метрээс бага байх нь. Энэ нь уламжлалт уурхайн усны хэрэглээнээс даруй 5 дахин бага хэмжээ юм. Ийнхүү ашиглах ус нь гүний эрдэсжсэн уст үе буюу ураны хүдэржилт байрлах устай элсэн үеэс хангагдах тул малчдын худгийн усанд нөлөөлөхгүй.

Төслийн хүрээнд үйлдвэрлэлийн туршилтыг хоёр жил явуулсан үр дүнгээс харвал энэ хугацаанд 800 тонн хүхрийн хүчил ашигласнаас 20 хүрэхгүй тонн буюу 2.5 хувь нь олборлолт дууссанаас хойших хоёр жилд үлдсэн бол 97%-аас илүү хэсэг хэдийнээ эрдэстэй урвалд орж, саармагжсан байна.

Үлдсэн маш бага хүчиллэгийн 99% гаруй буюу бараг бүгд байгалийн аясаар явагдах өөрчлөлтийн дүнд ойролцоогоор 10 жилийн дараа саармагжих нь.  

Өнөөдөр дэлхийн ураны хүдрийн 70 орчим хувийг ГДУО аргаар хүхрийн хүчлийн сулруулсан уусмал ашиглан олборлож байгаа бөгөөд энэ нь найдвартайгаас гадна бусад олборлох аргатай харьцуулахад байгаль орчинд хамгийн бага нөлөө үзүүлдэг гэж үздэг. 

Бусад уурхайн туршлагаар лицензтэй/ тусгай зөвшөөрөлтэй  талбайн гадна олборлолтын үйл ажиллагаанаас үүссэн онцгой нөлөө илрээгүй байна. Мөн уурхайн үйл ажиллагааны дараа олборлолт хийсэн давхаргын ус нь үйл ажиллагаанаас өмнө байсан ангилалдаа хэвээр байжээ. Гэвч “Орано майнинг” компани үүнээс үл хамааран өөрийн үйл ажиллагаанаас газрын доорх усанд үзүүлэх нөлөөг хянах, хязгаарлах зорилгоор урт хугацааны хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авах үүрэг авсан байна.

Түүнчлэн тус компани үйлдвэрлэлдээ ашиглах хүхрийн хүчлийг өөрсдөө үйлдвэрлэх юм байна. Өөрөөр хэлбэл, хүхрийн хүчлийн үйлдвэр байгуулах замаар түүхий эдийн хэрэглээгээ хангах тул аюултай бодис тээвэрлэхгүй.

Тиймээс дээрх мэдээлэл нь ТАШАА байна.

Эх сурвалжууд:

  • Sciencedirect
  • Chemicals.co
  • “Бадрах Энержи” ХХК
Төстэй мэдээлэл

Коронавирусийн халдварын тархалттай холбоотой иргэдийг төөрөгдүүлсэн шийдвэрүүдийн талаар бид хүргэсээр байгаа билээ. Энэ удаад шинэ коронавирусын шинжилгээтэй холбоотой зөрүүтэй мэдээллийг нягтлан хүргэж байна. PCR шинжилгээг зөвхөн орон нутаг руу зорчих иргэдээс шаардах бөгөөд бусад тохиолдолд 72 цаг хүчинтэй PCR шинжилгээ нэхэхгүй байх талаар мэдээлэл гарсан. Энэхүү мэдээлэл иргэдэд эргэлзээ үүсгэсэн юм. 2021.03.06 ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн […]

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 2021 оны 12-р сарын 30-ны өдөр “Дархан бэр” энгэрйн тэмдэг, үнэмлэх олгох журмыг баталсан. Журамтай холбоотой олон улсын болон дотоодын хууль тогтоомжоор баталгаажсан хүний эрхийн суурь зарчмыг зөрчсөн шийдвэр гэж үзэж буйгаа иргэд, иргэний нийгмийн байгууллагууд илэрхийлсэн юм. Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос энэхүү журмыг цуцлах […]

Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд гэсэн лого бүхий “Сайн дурын цэрэг татлага” гэсэн зарлал бүхий постер цахим орчинд тарсан. Энэхүү зарлалд “ОХУ-ын Луганск, Донецкийн Бүгд найрамдах улсад явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын 18-45 насны эрэгтэйчүүдийг гэрээт цэргийн албанд бүртгэж эхэллээ. Орос ахан дүүстэйгээ цуг Тужийн нарс, Халх гол, Чөлөөлөх дайнд […]

ӨНӨӨДӨР МОНГОЛД ГАЗАР ХӨДӨЛСӨН НЬ ҮНЭН Өнөөдөр Монгол орны хэсэг газар газар хөдөлсөн тухай мэдээлэл цахим орчинд иргэдийн дунд түгсэн билээ. Зарим уншигчдын хүсэлтээр энэ мэдээллийг нягталж шалгав. ГАЗАР ХӨДӨЛСӨН НЬ ҮНЭН. Бид Цаг уур орчны шинжилгээний газар болон Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн зэрэг байгууллагуудтай холбогдох гэсэн боловч утас нь холбогдсонгүй. Мөн […]

Товч агуулга Дани улсын Эрүүл мэндийн яамнаас 18-аас доош насны хүмүүст COVID-19 вакциныг санал болгохоо больсон ч энэ насны бүлгийн вакцинжуулалтыг хориглоогүй. Данийн хүн амын 81% орчим буюу 5.8 сая хүн коронавирусийн эсрэг 2 тун вакцин хийлгэсэн бол 62% нь бүүстер тунд хамрагджээ. Огт вакцинд хамрагдаагүй иргэдээ тус улс вакцин хийлгэхийг зөвлөсөн хэвээр байна. Дани […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх