16 хүртэлх настай хүүхэдтэй өрх бүрт сар бүр 288 000 мянган төгрөг он дуустал олгохоор болжээ – ХУДАЛ

Shar-medee.com гэх сайт “16 хүртэлх настай хүүхэдтэй өрх бүрт сар бүр 288 000 мянган төгрөг он дуустал олгохоор болжээ” гэсэн гарчигтай мэдээ нийтэлснийг In Mongolia гэх фэйсбүүк хэрэглэгч шэйрлэжээ.

Уг постыг 19 цагийн хугацаанд 968 хүн шэйрлэж, 4К хүн лайк дарсан байна.

FactСheck:

Shar-medee.com гэх сайт руу ороход уг мэдээллээ 2021.08.09-нд нийтэлжээ.

Гэвч уг мэдээний зураг болон агуулна 2020 оны буюу У.Хүрэлсүхийн Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой байна. 2020 онд цар тахалтай холбоотойгоор Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг Засгийн газарт танилцуулсан талаар болон тухайн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний таницуулгуудыг мэдээндээ нийтэлжээ.

2021 оны тухайд 2020 онд эхлүүлсэн цар тахлын эсрэг арга хэмжээг үргэлжлүүлж байгаа юм.

Дээрх агуулга бүхий шийдвэр гарсан эсэх талаар Засгийн газраас тодруулахад худал мэдээлэл болохыг баталгаажуулсан юм. Өөрөөр хэлбэл, шинээр өрх бүрд 288,000 төгрөг олгох шийдвэр огт гараагүй байна.

Тиймээс дээрх мэдээлэл нь иргэдийг илт төөрөгдүүлсэн ХУДАЛ мэдээлэл байна.

Төстэй мэдээлэл

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. Уран олборлолт нь Монголд цөмийн хаягдлыг булшлах нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд үүний зэрэгцээ ихээхэн хэмжээний хортой цацраг идэвхт хог хаягдал үүснэ. Монгол улс энэ төрлийн хортой хог хаягдлыг […]

Монгол Улсад 55,000 багш ажил, хөдөлмөр эрхэлж байна Жил бүрийн аравдугаар сарын 5-нд дэлхий нийтээр багш нарын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг 1994 оноос эхлэн ЮНЕСКО (UNESCO) болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO) хамтран зарлаж, дэлхийн олон орон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг тэмдэглэж буй гол зорилго нь багш нарын хөдөлмөрийг үнэлэх, боловсролд оруулж буй хувь […]

Товч агуулга Jamts Dugar гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.10.19-нд “ФРАНЦ 30 ЖИЛД МОНГОЛД УРААНААР 3 ТЭРБУМ $ БАЙХАД, ОРОС ЖИЛ БҮР МОНГОЛД ХИЙН ХООЛОЙГООР 3 ТЭРБУМ $ ӨГЬЕ ГЭЖ БАЙНА ! СПАСИБО ❤” гэсэн постыг оруулсныг 470 хүн цааш түгээсэн байна. Энэхүү постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Франц улсын төрийн өмчит “Орано” группийн […]

Товч агуулга хоёр дахь удаагаа ийм мэдэгдэл хийж байна гэсэн боловч өмнөх мэдэгдэл нь ОХУ-аас Киев рүү хийсэн удаа дараагийн пуужингийн дайралтын талаар 2023.05. 29-нд өшөө авах болно гэдгээ мэдэгдсэн Ч. Пүрэвсүрэн нэртэй фэйсбүүк хэрэглэгч Украины Тагнуулын төв газрын даргатай холбоотой мэдээллийг оруулжээ. Уг мэдээлэлд “Украйны Тагнуулын Төв Газрын дарга Кирилл Буданов гэгч энэ төрийн […]

Khas Zaya гэх фэйсбүүк хэрэглэгч “Ж.Соронзон давж заалдаад

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх