Англид КОВИД-19-ийн вакцин хийлгэсэн хүүхдүүд нас барах магадлал 4423% өндөр байна – ХУДАЛ

Товч агуулга

COVID-19-ийн вакцин нь хүүхдийн эндэгдлийг нэмэгдүүлдэг гэсэн нотолгоо байхгүй.

Их Британийн Үндэсний статистикийн газраас мэдээлснээр вакцины сөрөг нөлөөний улмаас 20-оос доош насны нэг хүн нас баржээ.

Блогт өгөгдлийг контекстээс хасаж, COVID-19-ийн олон удаа вакцин хийлгэсэн өгөгдлийн багц мэдээлэл дэх хүүхдүүдийн ихэнх нь эрүүл мэндийн нөхцөл байдлаас шалтгаалан нас барах эрсдэл өндөртэй байгааг орхигдуулсан.

Английн нэгэн блогт коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүүхдүүд вакцинд хамрагдаагүй хүүхдүүдээс илүү нас барах эрсдэлтэй байна хэмээн бичжээ.

Долдугаар сарын 27-нд нийтлэгдсэн уг блогийн гарчгаар The Daily Exposé сайт “НОЦТОЙ МЭДЭЭ: КОВИД-19-ийн вакцинд хамрагдсан хүүхдүүд вакцинд хамрагдаагүй хүүхдүүдээс нас барах магадлал 4423%, ямар нэгэн шалтгаанаар нас барах магадлал 13633% илүү байгааг Их Британийн Засгийн газар хүлээн зөвшөөрлөө” гэж мэдээлсэн байна.

Уг постыг Фэйсбүүк компани худал мэдээ, ташаа мэдээлэлтэй тэмцэх ажлын хүрээнд энэхүү нийтлэл дээр тэмдэглэгээ тавьжээ.

Блогт дурдсан уг тоон мэдээлэл нь Их Британийн парламентад шууд тайлагнадаг Үндэсний статистикийн хорооны мэдээлэл аж. 

The Daily Exposé нь анх удаа ийм мэдээлэл түгээж байгаа хэрэг биш. Өнгөрсөн нэгдүгээр сард мөн л КОВИД-19-ийн эсрэг вакцин хүүхдүүдийн үхлийн шалтгаан болж байгаа талаар блож нийтэлж байж. Үүнийг PolitiFact нягталжээ.

Factcheck:

Их Британийн ҮСХ-ны хэвлэлийн төлөөлөгч Гленн Гаррет хоёрдугаар сард PolitiFact-д тайлбар өгөхдөө статистикийн дата мэдээлэлд КОВИД-19-ийн вакцин хүүхдүүдийн үхэлтэй холбоотой гэсэн үндэслэл нотолгоо байхгүйг хэлжээ.

Тус хорооны мэдээллээр 2022.08.23-ны байдлаар Их Британид 45 хүн нас барсан бөгөөд гэрчилгээн дээр нь коронавирусийн халдварын талаар дурдсан байна. Эдгээр тохиолдлын 39-нь вакцин суурь шалтгаан болсон бөгөөд нэг нь л 20-оос доош настай байжээ.

Их Британийн ҮСХ-ны 2021.01.01-2022.05.31-ний статистикаар вакцин хийлгэсэн 272 хүүхэд нас барсны 10 нь КОВИД-19-тэй холбоотой байна. Тайлант хугацаанд вакцинд хамрагдаагүй 473 хүүхэд нас барсны 33 нь КОВИД-19-ийн шалтгаантай ажээ.

Үүнээс харвал вакцинд хамрагдаагүй болон эрсдэлт бүлгийн хүүхдүүдийн нас баралт харьцангуй өндөр байна. Учир нь 2021 оны ихэнх хугацаанд Англид зөвхөн эрүүл мэндийн хувьд эрсдэлт бүлгийн хүүхдүүд вакцинд хамрагдах боломжтой байсан юм. Харин 12-17 насны хүүхдүүд 2021 оны наймдугаар сараа, 12-оос доош насныхан арванхоёрдугаар сараас вакцин хийлгэх боломжтой болсон. 16 ба түүнээс дээш насныхан бүүстер тун хийлгэх боломжтой байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай 12-15 насны бүлгийнхэн гурав дахь тун хийлгэж болж байгаа юм.

The Daily Exposé-ийн тооцоолол

The Daily Exposé-ийн бичсэнээр КОВИД-19-ийн вакцин гурван удаа хийлгэсэн 10-14 насны хүүхдүүд вакцинд хамрагдаагүй хүүхдүүдтэй харьцуулахад COVID-19-ийн улмаас нас барах магадлал 13,633% буюу ойролцоогоор 137 дахин өндөр байна гэж бичсэн. Мөн 10-14 насны, гурав дахь тунд хамрагдсан хүүхдүүд вакцин хийлгээгүй хүүхдүүдтэй харьцуулахад 4423% буюу ойролцоогоор 45 дахин их байна гэсэн.

Тэгвэл эдгээр нь төөрөгдүүлсэн ТАШАА мэдээлэл юм. Блогт гурван удаа вакцин хийлгэсэн хүүхдүүдийн нас баралтын түвшин маш өдөр хэмээн бичсэн.

Их Британид ҮСХ нь насанд хүрэгчдийн нас баралтын түвшнийг тооцдог стандарттай байна. Гэвч вакцин хийлгэсэн болон хийлгээгүй хүүхдүүдийн түүврийн сорьцын хэмжээ зөрүүтэй тул хүүхдүүдийн нас баралтын түвшнийг уг стандартаар гаргаагүй бөгөөд эрүүл мэндийн асуудалтай, хүнд өвчнөөр өвчлөх эрсдэл өндөртэй бусад хүүхдүүдийг вакцин болон нэмэлт тунд нэн тэргүүнд хамруулсан зэргийг харгалзах учиртай юм. Тийм ч учраас ҮСХ нь өгөдлийн багцдаа эдгээр ялгааг тэмдэглэж, мөн вакцины янз бүрийн статустай хүмүүсийн нас баралтын тоо, түвшнийг харьцуулахаас болгоомжилдог байна. Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэсэн болон хийлгээгүй хүүхдүүдийн нас баралтын түвшнийг харьцуулах нь буруу харьцуулалт болохыг ҮСХ-ны хэвлэлийн төлөөлөгч Гаррет PolitiFact-д нэмж тайлбарлажээ.

Хувь хүний ​​эрүүл мэндийн байдал, COVID-19 халдварын түвшин өөрчлөгдөх, давамгайлсан шинэ хувилбарууд гарч ирсэн, өмнөх халдвараас ялгаатай дархлаа зэрэг бусад хүчин зүйлүүд нь вакцинжуулалтын байдлаас үл хамааран нас баралтын түвшинд нөлөөлөх боломжтой.

Иймд Англид вакцин нь хүүхдүүдийн нас баралтын өсөлттэй холбоотой хэмээн үзэх үндэслэл, нотолгоо алга. Их Британийн Эрүүл мэндийн байгууллагууд ч мөн ийм харьцуулалт хийх нь өрөөсгөл гэж үзэж байна.

Иймд дээрх агуулга нь олон нийтийг төөрөгдүүлсэн, ТАШАА мэдээлэл гэж үнэлэгджээ.

Эх сурвалжууд:

https://www.politifact.com/factchecks/2022/feb/11/blog-posting/no-covid-19-vaccine-not-increasing-child-mortality/

https://www.ons.gov.uk/aboutus/transparencyandgovernance/freedomofinformationfoi/covidvaccinationinjuries

https://www.nhs.uk/conditions/coronavirus-covid-19/coronavirus-vaccination/how-to-get-a-coronavirus-vaccine/how-to-get-a-booster-dose/

https://www.ons.gov.uk/peoplepopulationandcommunity/birthsdeathsandmarriages/deaths/bulletins/deathsinvolvingcovid19byvaccinationstatusengland/deathsoccurringbetween1january2021and31may2022

Төстэй мэдээлэл

Remdesivir эм COVID-19-ийг нэг өдрийн дотор эдгээсэн талаар фэйсбүүкт @ChinbatM гэх хаягнаас пост оруулжээ. Уг постод “Вашингтонд нэг монгол хүндрээд түргэнд хандсан. Трампад өгсөн эм хэрэглэх үү, “классик” аргаар эмчлэх үү гэсэн. Трампын эмийг сонгосон. Маргааш нь зүв зүгээр болсон. Би өөрөө ковидтой байсан болохоор энэ тухай эмчээсээ асуусан. үнэн үү гэж. Remdisivir эмийг хэрэглээд […]

Жорлон угаадаг шингэнээр цистит эмчилж байгаа гэсэн бүтээгдэхүүний сурталчилгаа фэйсбүүк хуудсаар олон нийтэд хүрч байгааг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу нягталлаа. Эрсаг Эко Эмчилнэ, Энхээ Болормаа, Мандахжаргал Лхамсүрэн гэх фэйсбүүк хэрэглэгчид “Бөөс, хуурс, шивэр, хулмас асуудал болоод байна уу? Тэгвэл Турк улсад үйлдвэрлэсэн, байгалийн гаралтай, химийн бодисгүй, бактер болон мөөгөнцөрийн эсрэг олон үйлдэлт бүтээгдэхүүнийг […]

Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн талаарх нэгэн бичвэр цахим орчинд гарсан. Өнгөрсөн хугацаанд түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хийсэн ажлуудыг нэгтгэсэн бичвэрт 904 хүн хариу үзүүлж, 724 хүн бусадтай хуваалцаж, 425 хүн сэтгэгдэл бичжээ. Уг бичвэрт гарч буй мэдээллийг нягталлаа. Factcheck: Тэр хүүхдүүдэд 283 цэцэрлэг барьсан – ХУДАЛ У.Хүрэлсүх Монгол Улсын 2021 оны нэгдсэн […]

Дахин нийтлэв… Нийслэл Улаанбаатар хотыг удирдахаар сонгогдсон хотын дарга нарын нийтэд зарлаад биелүүлээгүй ажлуудыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Засгийн газар, хотын дарга хамтраад хэрэгжүүлж чадаагүй ажлаар их, дээд сургуулиудыг Улаанбаатар хотоос нүүлгэх тухай шийдвэрүүдийг эргэн сануулж байна. Эл санаачилга гарсан ч хэрэгжилгүй ийнхүү 14 дэх жилтэйгээ золгож байна. 2010.06.09 Засгийн газрын хуралдаанаар их […]

Энигматик гэх твиттер хаягнаас PCR шинжилгээтэй холбоотой эргэлзээ төрүүлэхүйц мэдээллийг жиргэжээ. Уг жиргээнд “Урд нь ханиад хүрч өвдөөд эсрэг биет үүсэн тохиолдолд тэр PCR эерэг гардаг л гэнэ. PCR энэ бол яг корона гэж илрүүлдэггүй шинжилгээ гэж өчнөөн л эмч эрдэмтэд хэлж бн, битгий худал зүйлээр толгойгоо угаалгаач л гэе дээ лол” гэжээ. Энэхүү мэдээллийг […]

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх Fact Check Mongolia санаачилгын үүсгэн байгуулагчдын

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх