МАХН хүн бүрийн данс руу 20,000 төгрөг хийнэ – ХУДАЛ

Цар тахлын хүнд үед хүн бүрийн данс руу 20,000 төгрөг хийх тухай “МАХН албан ёсны хуудас” нэртэй пэйжид оруулсан постыг 3.1 мянган хүн шэйрлэжээ.

Тодруулбал, “Сайн байцгаана уу Энэ хүнд цар тахлын үеэр боломжийг атгах хүн бүрт туслаахаар боллоо. Хүн Бүрийн данс руу 20000 Төгрөг хийхээр боллоо Та Манай Махн албан ёсны хуудсыг дарж нэгдээд энэхүү мэдээллийг шэйр хийгээрэй.Хуудсыг дарж шэйр хийсэн тохиолдолд бид шилжүүлэх болноo.Энэхүү мэдээллийг цааш нь түгээнэ үү ” гэсэн уг постод 509 хүн коммент бичсэний дийлэнх нь дансаа бичсэн иргэд байна.

Энэхүү постыг бид нягтлахад хуурамч болох нь баталгаажсан юм.

Юуны өмнө “МАХН албан ёсны хуудас” гэсэн уг пэйж рүү нэвтрэхэд нэрийнх нь дор “product/service” хэмээн бичсэн нь арилжааны зорилготой хуудас болохыг илэрхийлж байгаа юм. Мөн улс төрийн агуулга бүхий биш, сурталчилгааны постууд оруулсан байна.
Харин МАХН-ын өөрийн пэйж хуудасны нэр нь Монгол Ардын Хувьсгалт Нам нэртэй бөгөөд “@MAXH.official · Political Organization” гэсэн тодорхой тайлбартай байна. Мөн хаяг байрлаа тодорхой бичсэн байгаа юм.

Тус хуурамч пэйж энэхүү хайрцагтай мөнгөний зургийг доорх постоос ашиглажээ. Тус пэйж уг зургийг 2019 онд анх оруулж байсан болох нь хайлтаар гарч байгаа юм. 

Цар тахлын хүнд үеийг ашиглан хуудасныхаа хандалтыг нэмэх зорилготой энэ мэт хуурамч хуудсыг иргэд дээрх байдлаар энгийн аргаар таньж мэдэх боломжтой. Мөн банкны данс нь иргэний хувийн мэдээлэлд тооцогддог болохыг анхаарна уу.

Нягталсан: Ц.Тамир

Төстэй мэдээлэл

Д. Даваасүрэн гэх фэйсбүүк хэрэглэгч “Хятад вакцин хийлгэсэн хүн бүр толгой дараалан өвдөж, Аймагуудад PCR хийхгүйгээр ТШ оношоор олон мянган хүнийг эмчилгээнд оруулаад улсын мэдээнд тусгахгүй дарагдуулж, Хөдөө маш хүнд байна. Мал амьтанд ковид..,” гэх постыг 2021.09.29-нд нийтэлжээ. Уг агуулгыг нягталлаа. Factcheck: Монгол Улс дахь КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаар Үндэсний статистикийн хороо ХӨСҮТ-ийн тоон […]

Eagle News фэйсбүүк пэйж хуудсаар өнөөдөр өглөө БНЭУ-аас АстраЗенека вакцин хүлээн авах явцыг шууд дамжуулан хүргэжээ. Уг мэдээллийн төгсгөлд “Өнөөдөр орой 23:00 цаг орчимд БНХАУ-аас Файзер вакцин ирнэ” гэх мэдээллийг сэтгүүлч өгчээ. Уг мэдээллийг нягтлах хүсэлт уншигчаас ирсэн юм. Шууд мэдээллийн төгсгөлд “Өнөөдөр орой 23:00 цаг орчимд БНХАУ-аас 300,000 тун Файзер вакцин ирнэ. БНХАУ болон […]

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. Оператор компани нөхөн сэргээлтийг зохих ёсоор хийхгүй. Тэд олборлолт хийгдсэн талбайг цооногийн толгойн хэсгийг аваад л тэр чигээр нь орхино. Хяналттай байгалийн аясаар нөхөн сэргээлт хийнэ гэдэг […]

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөлд кино хийх зөвшөөрлийг Соёлын сайд олгож байхаар тусгасан гэх мэдээлэл гараад буйг нягталх хүсэлт уншигчаас ирсэн юм. Бид энэхүү мэдээллийг нягтлахад, аравдугаар сарын 8-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр төсөлд […]

Фэйсбүүк орчинд Мягмартогтох Далай нэртэй хэрэглэгч “Халдвартай хүнтэй хавьтал болсон хүн бүр өвдөж байна” гэсэн мэдээллийг нийтэлжээ. Цар тахлын үед коронавирустэй холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж, шалгаж байхыг бид өмнө нь сануулж байсан. Шинэ коронавирусийн халдвар өдөртөө 20-30 шинэ тохиолдлоор нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч болзошгүй энэ үед иргэдийг айдаст автуулах эсвэл хэт худал мэдээлэл түгээх […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх