Киев Одесса хотын дэд бүтцийг оросууд бөмбөгдөж газартай тэгшлэв – ТАШАА

Товч агуулга

  • Оросууд Одесса руу довтолж, дэд бүтцийг сүйтгэсэн ч Киев Одессаг газартай тэгшилсэн гэдэг нь ташаа мэдээлэл байна.
  • Оросын эдийн засаг өсөж, Америкийнх туйлдаж байна гэдэг нь ХУДАЛ.
  • Украинд нийлүүлсэн зэвсгээс нь 30млрд$ сох дутаж Байден мөнгө угаасан гэх хэрэг нотлогдоогүй, Цагаан ордон няцаасан байна.

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.06.23-нд ШУУРХАЙ МЭДЭЭ гэсэн тодотголтойгоор Орос, Украины дайны талаар пост оруулжээ.

Уг постын гол агуулга нь “Урьд шөнө юу болов!

Укрианы гол гол хотууд түүний дотор Киев Одесса хотын дэд бүтцийг оросууд бөмбөгдөж газартай тэгшлэж орхив. Украин даяар дайны түгшүүрийн дохио авлаа.

УЗХ (украины зэвсэгт хүчин) шүлсэн чинээ ч хамгаалалт хийж чадсангүй…Зелински сэтгэцэд орчихсон юм шиг байна…НАТО Украинтай хамтран байдаг хүчээрээ сөрөг довтолгоо хийгээд ялагдсаны дараа энэ зовиур илэрсэн гэж эмч нар хэлжээ.

Путин, “крымийн гүүр дэлбэлсний хариуг барьлаа” гэж тайван хариулжээ.

Оросыг барж идэхгүй юм байна гэдгээ ойлгох шиг боллоо. Английг 10 дахин усанд живүүлэх арсенал бидэнд бий гэж оросуудыг хэлсний дараа таг болцгоосон, энэ бөмбөгдөлтийн дараа ч бүгд таг!

Украин бууж өхөөс өөр гарц үлдээгүй болтой! Гэхдээ дайныг аль болох сунжруулах нь орост ашигтай болсоор байна, ЭЗ нь өсч Америк туйлдаж эхэллээ.

Украинд нийлүүлсэн зэвсгээс нь 30млрд$ сох дутаж Байден мөнгө угаасан гэх хэрэг америкийн ард түмний дургүйцлийг  дэгдээлээ. Баруунд Путинг дэмжсэн жагсаал хийцгээдэг болов,  Герман Франц…” гэсэн байна.

Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

2023.06.23-нд ОХУ Украины Хар тэнгисийн хот болох Одесса руу довтолж, дэд бүтцийг сүйтгэсэн байна. Хар тэнгисийн замаар үр тарианы экспортыг хэвийн явуулах гэрээнээс ОХУ гарснаар ийнхүү Украины боомтууд руу агаараас цохилт өгч эхэлсэн ч “газартай тэгшилсэн” гэдэг нь ташаа мэдээлэл байна.

Английг 10 дахин усанд живүүлэх арсенал бидэнд бий гэж оросуудыг хэлсэн тухай нь хайхад ийм мэдээлэл олдсонгүй.

ОХУ-ын ДНБ 2022 онд 2.1% агшсан бол 2023 онд 3.6% өсжээ. Харин АНУ-ын эдийн засаг 2022 онд 2.6, 2023 онд 3.3% өссөн байна.

Өөрөөр хэлбэл, АНУ-ын эдийн засаг туйлдаж байна гэдэг нь мөн ТАШАА мэдээлэл байна.

Украинд нийлүүлсэн зэвсгээс нь 30млрд$ сох дутаж Байден мөнгө угаасан гэх хэрэг америкийн ард түмний дургүйцлийг дэгдээлээ гэсэн мэдээлэл мөн цахим орчинд олдсонгүй. Харин Жое Байден авлига авсан талаарх мэдээлэл гарсныг Цагаан ордон няцаасан бөгөөд нотлогдоогүй байна. Мөн энэ нь 30 миллиард биш, 5 сая долларын талаар бөгөөд нотлогдоогүй ажээ.

Иймд дээрх пост дахь агуулгууд олон нийтийг төөрөгдүүлсэн ТАШАА мэдээлэл байна.

Дайны талаарх аливаа мэдээллийг баттай эх сурвалжаас авч, нягталж байхыг Factcheck.mn сануулсаар байна.

Төстэй мэдээлэл

Цөмийн энергийн тухай хуульд уурхайн нөхөн сэргээлтийн буюу 30-40 жилийн дараа ашиглах зардлыг энэ цаг үед бэлэн мөнгөөр төрийн тусгай санд байршуулах тухай заалт оруулах гэж байгаа талаарх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор бусад улс орон ийм туршлага ашигладаг эсэхийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Дэлхий даяар улс орнууд байгаль орчны эрсдэлийг бууруулах, талбайн […]

МУБИС-ийн хоёр оюутнаас халдвар илэрч, зургаан оюутан халуурч байгаа талаар олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлээд байна. Тэгвэл энэ нь худал болохыг Засгийн газар, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдэгдлээ. Тэрбээр “Буруу ташаа, албан бус мэдээлэл түгээж байгаа зарим хэвлэлийн мэдээг залруулж байна. Яаран нягтлаагүй мэдээллийг түгээх нь цар тахлаас урьдчилан сэргийлэхэд нэмэр болохгүй” […]

Товч агуулга Sanjaajamts Chimgee гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.24-нд вакцины талаар 42 минут 40 секундийн лайв видео хийжээ. Уг видеог 48К хүн үзэж, 561 хүн сэтгэгдлээ бичжээ. Уг видеонд дурдагдсан Хүний папилломавирусийн халдварын эсрэг Гардасил вакцины талаарх мэдээллүүдийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Монгол Улс өнөөдрөөс буюу 2024.11.25-наас Хүний папилломавирусийн халдварын эсрэг Гардасил вакцинаар 11 […]

Монгол Улсын Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох болсонтой холбогдуулан иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг дөрөвдүгээр сарын 8-ны өдөр гаргасан. Улмаар энэ мөнгө иргэдийн дансанд шилжиж эхлээд байгаа юм. Иргэдийн халамж болон и-баримтад бүртгэлтэй дансаар шууд орж буй энэ мөнгөн дэмжлэгийг Хаан банк зээлэнд суутгасан талаарх мэдээлэл цахим орчинд таржээ. Тодруулбал “Tanii […]

КОВИД-19-ийн халдвараар оношлогдон гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд Өрхийн

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх