Pfizer компанийн захирал Алберт Бурла залилангийн хэргээр баривчлагдсан – ХУДАЛ

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2021 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Pfizer компанийн захиралтай холбоотой нэгэн пост оруулжээ. 

Уг постод

Энэ эрхэмийг Альберт Бурла гэнэ. Грекийн Солоники гаралтай еврей хүн. Солоники 66мянган еврейг Гитлер хүйс тэмтэрч үлдсэн 2-хон мянган хүн амь гарахад эх нь асар их хахууль өргөл барьцаар амьд үлдсэн түүх бий.

Пайзерийн Ер.захирал ноён Бурла, өөрийхөө вакциныг хийлгээгүй “эмч эсвэл хөгшчүүлд зориулсан вакцин, би эмч ч биш бас хөгшин ч биш, би заавал хийлгэх ёстой юу?” Гэсэн удаатай.

Тэрээр залилангийн хэргээр баривчлагдсан нь үнэн.

Коваксын гадуур зарим орнуудын ЗГ-т асар их хахууль өгсөн нь ч үнэн.

Трамп 1тэрбум долл. өхөд нь аваагүй нь бас үнэн.

Бурла орос хүнийг, орос орныг яснаасаа үзэн яддаг нь гарцаагүй үнэн.

Пайзер будлианд хутгалзсан болтой бөөн дуулиан дэгдэж мэднэ гэж мэдээлсэн маань үнэн болло шүү, ганц Бурлагийн асуудал биш!

Манай ЗГ ч холбогдож мэднэ цаг хугацаа харуулна.

Бурла тансаг харшаасаа өнөөдөр баригдсан” гэжээ. 

Уг агуулгыг нягталлаа.   

Factcheck:

Дээрх посттой утга нэг агуулга олон улсад, цахим орчинд мөн тархсан байна. Тиймээс олон улсын баримтыг нягтлагчдын талбарыг үүсгэн байгуулагч Poynter институтийн дэргэдэх Politifact.com-оос эхлээд олон хэвлэл мэдээллийн байгууллагын баримтыг нягтлагчид уг мэдээллийг шалгасан байна. Tserenkhuu Ishtseden хэмээх фэйсбүүк хэрэглэгч пост хийхийн нэг өдрийн өмнө буюу 2021.11.05-нд Politifact.com уг мэдээллийг нягталснаа нийтэлжээ.

Pfizer компанийн гүйцэтгэх захирал Алберт Бурла залилангийн хэргээр баривчлагдсан болохыг “Худал мэдээлэл” хэмээн тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Жерика Питтс Politifact-д албан ёсоор тайлбар өгч, няцаажээ. Ингэхдээ Алберт Бурлагийн нэр АНУ-ын хоригдлуудын бүртгэлээс олдоогүй ба Бурлатай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол мөн байхгүй болохыг мэдэгдэж, баталгаажуулсан байна.

Мөн Бурла 2021.11.05-ны өдөр Phizer компанийн бүтээсэн КОВИД-19-ийн эсрэг эмийн талаар CNN сувагт ярилцлага өгчээ.

Ноён Бурла өөрийнхөө үйлдвэрийн вакциныг хийлгээгүй тухай яриа өнгөрсөн зун мөн олон нийтийн тархсан байна. Тиймээс уг мэдээллийг AP агентлаг нягталж, худал болохыг баталгаажуулжээ. 

Алберт Бурла 2021.03.15-нд вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн ба видеогоо тухайн үед постолсон байна.

Энэ талаар Pfizer компани AP агентлагт и-мэйлээр мэдэгджээ.

Иймд дээрх пост нь олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл байна.

КОВИД-19-ийн цар тахлын энэ үед вакцинтай холбоотой аливаа мэдээллийг баталгаатай, албаны эх сурвалжаас авч, мэдээллээ үргэлж нягталж байхыг Factcheck.mn сануулсаар байгаа билээ.  

Эх сурвалжууд:

https://www.politifact.com/factchecks/2021/nov/08/blog-posting/no-pfizer-ceo-albert-bourla-wasnt-arrested-fraud-c/?fbclid=IwAR2NO7ExLLzCc_VPVMKDdeHFr-9HNM8zbNUsH1Wn4GmZJobi5oKrcmMvTqY

https://www.bop.gov/mobile/find_inmate/byname.jsp#inmate_results

https://edition.cnn.com/videos/health/2021/11/05/pfizer-ceo-coronavirus-covid-intv-newday-berman-ldn-vpx.cnn

https://apnews.com/article/fact-checking-afs:Content:10025190134

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Занаа COVID-19-тэй холбоотой бас нэгэн мэдээллийг постолжээ.  Тэрбээр “Д, Ц аминдэм байхад л болоод байгаа юмыг заавал вакцин гэж дайраад байх юм” гэсэн байна. Өмнө нь тэрбээр мөн коронавирус бол цар тахал биш, улирлын вирус бөгөөд цинкээр эмчлэгддэг хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж байсныг нь худал болох нь нотлогдож байсан юм.   […]

Товч агуулга: Factcheck: Франц улсад үйлдвэрлэсэн энэхүү бүтээгдэхүүн нь боломжит хүнд металлын илүүдэл, эрдэс бодис, элемент, витамин болон исэлдэлтийн стрессийн биологийн хүртээмжийн бодит үнэлгээг хийдэг гэжээ. Гэхдээ тус бүтээгдэхүүний албан ёсны вэбсайтын доорх хэсэгт “SoCheck нь эмнэлгийн бүтээгдэхүүн биш, харин хүн бүр эрүүл мэнд, сайн сайхан байдлыг сайжруулах боломжийг олгодог амьдралын хэв маягийн бүтээгдэхүүн юм. […]

Монгол Улсын ФАТФ-ын Саарал жагсаалтаас гарсан хэмээн ташаа мэдээлэл түгээсэн Гадаад харилцааны сайд уг мэдээллээ залруулахдаа дахин буруу мэдээлэл түгээв. Тэрбээр өөрийн твиттер хуудасдаа “Татварын сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэхэд ЕХ-той хамтран ажиллах шаардлагатай улсуудын жагсаалт” буюу саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг ЕХ-ны Сангийн сайд нар энэ 6-нд гаргасан болохыг мэдээлсэн.”, “ЕХ-ны “саарал жагсаалт” нь […]

Коронавирусийн цар тахлын эсрэг вакцинжуулалтыг ажлыг Монгол Улсын Засгийн газар энэ оны гуравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл Сар шинийн босгон дээр ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон банкныхаа 30 жилийн ойг тохиолдуулан дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа AtraZeneca болон СпутникV вакциныг 200 мянган тунг ойрын хугацаанд оруулж ирж, харилцагчдаа үнэ төлбөргүйгээр вакцинжуулах ажлыг хийхээр шийдвэрлэснээ дуулгав. Эдгээр […]

Товч агуулга Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.06.23-нд ШУУРХАЙ МЭДЭЭ гэсэн тодотголтойгоор Орос, Украины дайны талаар пост оруулжээ. Уг постын гол агуулга нь “Урьд шөнө юу болов! Укрианы гол гол хотууд түүний дотор Киев Одесса хотын дэд бүтцийг оросууд бөмбөгдөж газартай тэгшлэж орхив. Украин даяар дайны түгшүүрийн дохио авлаа. УЗХ (украины зэвсэгт хүчин) шүлсэн чинээ […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх