Вакцинуудад хамгийн их хөнгөн цагаан илэрсэн, бүү хийлгэ – ТАШАА

Товч агуулга

Хөнгөн цагааныг вакцины найрлагад нэмэлтээр ашигласнаар хүний дархлааны хариу урвалыг илүү сайжруулах нөлөөтэй.

Вакцины найрлагад хөнгөн цагаан нэмэлтээр оруулснаар ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаа нотолно.

Хүүхдийн товлолт вакцинуудын найрлагад кадми ордог талаар ямар нэгэн мэдээлэл алга.

Вакцин аутизмтай холбоотой болох нь шинжлэх ухаанаар өнөөдрийг хүртэл нотлогдоогүй.

Хэд хэдэн вакциныг нэгэн зэрэг авах нь эрүүл мэндийн архагшсан асуудал үүсгэдэггүй.

Хөнгөн цагаан, тугалган цаас эсвэл хөнгөн цагаан аяганд хоол хүнс хийж хэрэглэх нь эрүүл насанд хүрэгчдийн эрүүл мэндэд ямар ч нөлөө үзүүлэхгүй буюу нотлогдоогүй.



Bolorma Bat-ulzii гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.10.19-нд “СУРГУУЛИАР БҮҮ ХИЙЛГЭ!!! ЭСЭРГҮҮЦ. САХУУ- ТАТРАН- ХӨХҮҮЛ ХАНИАДНЫ ВАКЦИН, ШАРЫН В, А ВИРУСНЫ ЭСРЭГ  ВАКЦИН, ПНЕВМОКОККИЙН  ВАКЦИНД ХАМГИЙН ИХ ХӨНГӨН ЦАГААН ИЛЭРСЭН!!” гэсэн пост оруулжээ. 101 хүн шэйрлэж, 64 хүн лайк дарсан уг постод “СУРГУУЛИАР БҮҮ ХИЙЛГЭ!!! ЭСЭРГҮҮЦ. САХУУ- ТАТРАН- ХӨХҮҮЛ ХАНИАДНЫ ВАКЦИН, ШАРЫН В, А ВИРУСНЫ ЭСРЭГ  ВАКЦИН, ПНЕВМОКОККИЙН  ВАКЦИНД ХАМГИЙН ИХ ХӨНГӨН ЦАГААН ИЛЭРСЭН!!

Үүнийг Америкт судалгаагаар илрүүлсэн.

Хоёр дахь зураг дээр зарим вакцинууд доторх хөнгөн цагааны хэмжээг үзүүлсэн : Үүнд  САХУУ-татран – хөхүүл ханиадны вакцинд үйлдвэрлэгчээсээ хамаарагч, хөнгөн цагаан 170 аас бүр 625 микрограмм хүрсэнийг үзүүлсэн. Энэ бол тэр чигээрээ хортой хэмжээ юм. Төрсний дараа хийдэг Шарын В вакцины 250 микрограмм, сүрьеэгийн вакцинд 225 микрограмм бна. Энэ нь зөвхөн НЭГ ТУНД ДОЗОД бгаа хэмжээ!! Гэтэл нэг вакциныг хүүхдэд хэдэн удаа хийдгийг мөрдөж бгаа товлолоос хараарай. САХУУ ТАТРАН ХӨХҮҮЛ ХАНИАДНЫ ВАКЦИНЫГ НЭГ ХҮҮХДЭД 16 НАС ХҮРТЭЛ НЬ 5-6 УДАА ХИЙДЭГ.

Мөн хүүхдийн вакцинуудад мөнгөн ус, КАДМИ гээд өөр хүнд металлууд илэрсэн бдаг. Дэлхий даяар Олон хүүхэд хохироод бна.

ХӨНГӨН ЦАГААНЫ ГОЛ ҮЙЛДЭЛ БОЛ ТАРХИНД ХҮРЧ, ТАРХИНЫ ЭСИЙГ ГЭМТЭЭХ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЛДАГДУУЛАХ, МЭДРЭЛИЙН СУДАЛ- НЕЙТРОНЫ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУЛРУУЛАХ, МӨН ЭЛЭГ, ДЭЛҮҮГ ХОРДУУЛАХ ХОРТ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ МЕТАЛЛ. ИЙМЭЭС ОЙ САНАМЖ, СЭТГЭХҮЙ МУУДАХ, АУТИЗМ ҮҮСЭХ, ХҮҮХЭД УУР УЦААРТАЙ БОЛОХ, ХЭЛ ЯРИА, ХӨГЖИЛ ХОЦРОХ, ТАТАЛТ ӨГӨХ, УНАХ, ХҮНД МЕТАЛЛЫН ХОРДЛОГООС БИЕ СУЛТАЙ БОЛОХ, АРХАГ ХОРДЛОГОД ОРОХ, ТОМ ХҮНД БОЛ мөн МАРТАМХАЙ БОЛОХ, ПАРКИНСОНИЗМ ХЭМЭЭХ САЛГАНАХ ӨВЧИН ТУСАХ, ЭЛЭГ ҮРЭВСЭХ… ГЭЭД өвчнүүд үүсдэг. Сүүлийн зурганд хэрэв сахуу- татран- хөхүүл ханиадны нэг вакцин хийлгэвэл гурвын гурван  өвчин үүсгэгч хүүхдэд НЭГ ДОР тарьж бна гнж бна. Харин энэ 3 өвчин хэзээ ч нэг дор үүсдэггүй. Сүүлийн үед ингэж олон өвчин үүсгэгчийг нэг дор вакцинаар шахдаг болсон. Энэ нь хүүхдийн биед гэнэтийн ачаалал өгч, дархлаа тогтооохоосоо илүү биеийг хордуулж, сулруулдаг гэж Америк эмч нар ярьсан. Эдгээр нь Америк хүүхдийн эмч, мэргэжилтнүүдийн хичээлээс авсан зургууд бно.

ЖИЧ. хөнгөн цагаан саванд хоол хийж идэх, хөнгөн цагаан халбага, сэрээ хэрэглэхийг цээрлэ!” гэсэн байна.

Дээрх агуулгыг нягталлаа.

Коронавирусийн цар тахалтай зэрэгцэн вакцины талаарх мэдээлэл олон нийтийг анхаарлыг татсан. Ялангуяа, вакцины найрлагатай холбоотой янз бүрийн мэдээлэл нийгмийг төөрөгдүүлж байсан тул энэ талаар өнөөдрийг хүртэл баримт нягтлагчид мэдээлэл бэлтгэн хүргэсээр байгаа юм.

Factcheck 1:

Сахуу, татран, хөхүүл ханиад, Гепатит А гэх мэт вакцинуудын найрлагаас хөнгөн цагааныг олж болно. АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв(CDC)-ийн мэдээлснээр байгаль дээр байдаг, байгалийн металл болох хөнгөн цагааныг олон арваны туршид вакцинд аюулгүйгээр ашиглаж ирсэн юм. Ашигладаг гол зорилго нь вакцины нөлөөгөөр идэвхжих дархлааны хариу урвалыг эрчимжүүлж, дархлаа тогтцыг нэмэгдүүлэх юм.

Хөнгөн цагааныг вакцины найрлагад нэмэлтээр ашигласнаар хүний дархлааны хариу урвалыг илүү сайжруулах нөлөөтэй. Вакцины найрлагад хөнгөн цагаан нэмэлтээр оруулснаар ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаа нотолно гэдгийг АНУ-ын Хүнс болон эмийн захиргаанаас мэдээлжээ. Хөнгөн цагааны агууламжтай бусад вакциныг https://www.cdc.gov/vaccinesafety/concerns/adjuvants.html  линкээр ороод харж болно. Энэ нь аюулгүй бөгөөд үр дүнтэй болох нь олон жилийн туршид батлагдсан тул ийнхүү ашиглахыг олон улсын эрх бүхий байгууллагууд зөвшөөрсөн байдаг.

Вакцин дахь туслах бодисууд нь биеийн дархлааны хариу урвалыг идэвхжүүлснээр бага вакцин, бага тунгаар хэрэглэх боломжийг олгодог болохыг Филадельфийн хүүхдийн эмнэлэг онцлон тэмдэглээд “Вакцинд агуулагдах хөнгөн цагааны хэмжээ бага бөгөөд Биологийн шинжилгээ, судалгааны төвөөс зохицуулагддаг” гэдгийг тайлбарласан байна.

Factcheck 2:

Вакцины найрлагад байгаа хүнд металл гэж нэрлэж байгаа орц нь мөнгөн ус. Гэвч энэ нь бидний төсөөлж байгаа мөнгөн уснаас огт өөр гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Зарим вакцины найрлагад багтдаг Тимеросал хэмээх нэгдэл нь мөнгөн усны агуулгатай бөгөөд аюултай бактери, мөөгөнцар үржихээс сэргийлэх үүрэгтэй.

Мөнгөн ус бол дэлхийн царцдас, агаар, хөрс, усанд байдаг химийн элемент. Дэлхий үүссэнээс хойш галт уулын дэлбэрэлт, чулуулгийн өгөршил, нүүрс шатаах зэргээс хүрээлэн буй орчинд мөнгөн ус татагдаж байдаг аж. Харин үүнийг нь байгаль дээрх зарим төрлийн бактериуд мөнгөн усыг метил мөнгөн ус болгон хувиргадаг байна. Энэ нь загас, амьтан зэргээр дамжин хүний ​​хоол тэжээлийн сүлжээнд нэвтрэх бөгөөд их хэмжээгээр биед орж ирвэл хортой нөлөө үзүүлдэг аж.

Харин Тимеросал нь мөнгөн усны өөр хэлбэр болох этилмеркуриг агуулдаг. Этилмеркури болон метилмеркури хүний биед ороод өөр өөр аргаар задардаг болохыг харьцуулсан судалгаагаар тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, этилийн мөнгөн ус метилийн мөнгө уснаас илүү хурдан задардаг байна. Тиймээс томуугийн вакцины найрлагад багтдаг этилмеркури нь байгаль дээрх мөнгөн усны төрөл болох метилмеркуригээс ялгаатай бөгөөд хүний биед хөр нөлөөгүй аж. Яг л метилийн спирт болон этилийн спирттэй шиг хоёр өөр зүйл болохыг ойлгох хэрэгтэйг мэргэжилтнүүд тайлбарладаг.

АНУ-ын Хүнс болон эмийн захиргаа(FDA)-ны шийдвэрээр бага насны хүүхдүүдийн ердийн вакцины найрлагаас тимеросалыг хассан ба 2001 оноос хойш ашиглаагүй байна. Одоогоор зөвхөн томуугийн эсрэг вакцинд мөөгөнцөр болон бусад хор хөнөөлтэй бичил биет үржихээс сэргийлэх зорилгоор энэхүү бодисыг ашиглаж байгаа аж.

Одоогийн байдлаар хүүхдийн товлолт вакцинуудын найрлагад кадми ордог талаар ямар нэгэн мэдээлэл алга. Хүүхдийн товлолт вакцинуудын талаарх мэдээллийг https://www.cdc.gov/vaccines/parents/diseases/forgot-14-diseases.html линкээс харж болно.

Factcheck 3:

Вакцин аутизмтай холбоотой болох нь шинжлэх ухаанаар өнөөдрийг хүртэл нотлогдоогүй байна.

АНУ-ын Үндэсний Анагаах Ухааны Академи хүүхэд болон том хүнд хийгддэн найман вакциныг судлахад аутизмд ямар нэгэн нөлөөгүй, оуюлгүй болох нь тогтоогдсон байна. Мөн 2013 хэвлэгдсэн CDC-ийн судалгаагаар хүүхдийн эхний хоёр жилийн амьдралын эсрэгбиетийг голлон судалсан байна. Ийнхүү судлахад эрүүл хүүхэд болон аутизмтай хүүхдэд вакцины үр дүнд хүний биеийн дархлааны систем өвчинтэй тэмцэхэд үүсдэг эсрэгбиетийн тоо ижил хэмжээнд байсан байна.

Factcheck 4:

Улаанбурхан, гахайн хавдар, улаанууд(MMR) болон сахуу, татран, хөхүүл ханиад(DTaP) зэрэг өвчний холимог вакциныг нэг тарилгаар хийдэг. Өөрөөр хэлбэл, гурван удаа биш, гурван өвчнөөс хамгаалахын тулд хоёр удаа удаа тариулж байгаа гэсэн үг. Шинжлэх ухааны судалгаа, мэдээллүүдээр хэд хэдэн вакциныг нэгэн зэрэг авах нь эрүүл мэндийн архагшсан асуудал үүсгэдэггүй болохыг CDC мэдээлсэн байна. Харин тарилга хийсэн газар илүү хөндүүрлэх, халуурах зэрэг вакцины дараах зовууриуд ижил ажиглагдах ч энэ нь түр зуурынх байдаг болохыг дурджээ.

Дархлаажуулалтын зөвлөх хороо болон Америкийн хүүхдийн эмч нарын академиас хүүхдийн вакциныг цаг тухайд нь авахыг зөвлөж байна.

Factcheck 5:

Хөнгөн цагаан, тугалган цаас эсвэл хөнгөн цагаан аяганд хоол хүнс хийж хэрэглэх нь эрүүл насанд хүрэгчдийн эрүүл мэндэд ямар ч нөлөө үзүүлэхгүй буюу нотлогдоогүй байна.

Иймд дээрх агуулга нь бүхэлдээ олон нийтийг төөрөгдүүлсэн ТАШАА мэдээлэл байна.

Эх сурвалжууд:

https://www.cdc.gov/vaccines/vac-gen/additives.htm

https://www.chop.edu/centers-programs/vaccine-education-center/vaccine-ingredients/aluminum

https://www.chop.edu/centers-programs/vaccine-education-center/vaccine-ingredients/thimerosal

https://www.cdc.gov/vaccinesafety/concerns/thimerosal/index.html

https://www.cdc.gov/vaccinesafety/concerns/autism.html

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан 2021.10.15-нд Сүхбаатарын талбайд “Монголоо аваръя” жагсаалыг зохион байгуулсан. Уг жагсаал дээр ирсэн иргэдийн байр суурийн тэрбээр Самандын Жавхлан пэйж хуудсаараа дамжуулан лайв хийснийг 102К хүн үзэж, 3.6К хүн лайк дарж, 2.2К коммент бичжээ. Уг бичлэгийн үеэр нэгэн эмэгтэй КОВИД-19-ийн эсвэр вакцины талаар ярьсныг @TuluiKH гэх твиттер хаяг жиргэсэн нь олон […]

Jenny Jenny гэх фэйсбүүх хаягнаас “Ёоооо худлаа ярихыг нь хараад тэсэхгүй нь ээ. Вероселийг хоёрхон улс хэрэглэж бгаа, Бээжин хувилбарыг 40 улс хэрэглэж байгаа гэж WHO дээр бгаа шд, нөгөөдүүл нь Монголд тарьж бгааг нь ДЭМБ бүртгэчихлээ гээд итгээд байхын. ДЭМБ УХАНЬ/ВЕРОСЕЛ ХУВИЛБАРЫГ БҮРТГЭЭГҮЙ, БЭЭЖИН ХУВИЛБАРЫГ БҮРТГЭСЭН” гэсэн пост оруулан байна. Уг постыг 81 хүн […]

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр 08:00 цагт товлогдож, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байв. Гэвч хурлын ирц хангалтгүй, маш олон газар, хөтөлбөрийн дарга ирээгүй тул хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэднийг чөлөөлж, хариуцлага тооцох талаар мэдэгдсэн юм. Тэрбээр: Авто замын газар Аялал жуулалчлалын газар Боловсролын газрын дарга Газрын албаны дарга Орон сууцны, дэд […]

Өчигдөр УИХ-ын гишүүн С.Бямбацогт амны хаалт зүүгээгүй ч вирус устгагч зүүсэн хэмээн нэгдсэн хуралдааны үеэр тайлбарласан юм. Түүний энгэртээ зүүсэн цэнхэр, нэрийн хуудасны хэмжээтэй зүйлийг хаврын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга төдийгүй нэлээд гишүүд зүүсэн байв. Тэгвэл төрийн түшээдийн зүүж буй уг вирус устгагч зүүлт үнэхээр коронавирусийн халдвараас сэргийлж, амны хаалтыг орлож чадах эсэхийг нягталж […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх