Нийслэлийн удирдлагуудын биелүүлээгүй амлалтууд

Нийслэл Улаанбаатар хотыг удирдахаар ажилласан хотын дарга нарын нийтэд мэдээлсэн ч өнөөг хүртэл биелүүлээгүй зарим амлалтыг эргэн сануулж байна.

100 айлыг нүүлгэнэ

2018.06.05

“Барилгын материалын үйлдвэрүүдийг 9 дүгээр сарын 1-н гэхэд Налайх руу нүүлгэж дуусна”

НИТХ-ын төлөөлөгч, 100 айлын барилгын захыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга: Налайхын Үйлдвэр Технологийн Парк руу энэ хавийн үйлдвэрүүдийг шилжүүлж тэндээ барилгын материал үйлдвэрлэх боломжийг нь хангаж өгснөөр энэ оны 9 дүгээр сарын 1-н гэхэд  үйлдвэрүүд нүүж дуусна.

Тухайн үеийн НИТХ-ын дарга С.Амарсайхан “Энд үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс Үйлдвэр Технологийн Парк дээр очоод төвлөрсөн байдлаар үндсэн бизнесээ эрхлээд явах боломж бүрдэж байгаа. Харин энэ байгаа газартаа өндөр зэрэглэлийн барилга байгууламж үйлчилгээний зориулалт бий болгож ажиллаад явбал үнэ цэнэ нь ч өснө тэр хэмжээгээрээ хотын өнгө үзэмж болон иргэдийн амьдрах орчин сайжирна” хэмээн хэвлэлд ярьж байв.

Ажлын хэсгийн гишүүд дараах 3 үе шаттай ажлыг 2018-2020 онд хийхээр төлөвлөснийг ikon.mn сайтад мэдээлсэн.

Үүнд:

1 дүгээр үе шат

  • УБЕГ-ын зарим чиг үүргийг дүүрэг, холбогдох цэгүүдэд шилжүүлэх,
  • Баруун болон хойд чиглэлд барилгын материалын худалдааны шинэ зах нээх ажлыг судлах,
  • Ил задгай хоол хүнс, барилгын материал болон бусад худалдааг зогсоох,
  • Стандартын шаардлага хангахгүй хоолны газар, ТҮЦ, дэлгүүрүүдийг хаах,
  • Чулуу, будаг, төмөр, цонхны болон бусад химийн хортой үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх /Налайх дүүрэг/.

2 дугаар үе шат:

  • Явган болон автозамын нэвтрэх чадварыг сайжруулж, өргөтгөх /1-2 эгнээгээр нэмэгдүүлэх/,
  • Ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт. гэрэлтүүлгийг сайжруулах,
  • Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг сайжруулж шинэчлэх төлөвлөгөө боловсруулах.

3 дугаар үе шат:

  • Шаардлага хангахгүй хуучны барилгуудыг буулгаж Ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах,
  • Шинээр орчин үеийн худалдаа, үйлчилгээний төвүүдийг бий болгох,
  • Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хороодод дахин төлөвлөлтийн дагуу орон сууц хорооллыг барьж байгуулах аж.

Одоогоор ажлын хэсэг эхний үе шатаа хэрэгжүүлж дуусгаад хоёр дахь үе шат руугаа орж эхлэхэд бэлэн болсон гэжээ.

С.Амарсайхан: 100 айлыг нүүлгэх асуудал дээр төрийн захиргааны байгууллага, иргэд нэг ойлголттой байх ёстой.

С.Амарсайхан: 100 айлыг нүүлгэх ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй явж байна гэж мэдээлж байв.

2022.02.25

“100 айл”-ын захыг Налайх руу нүүлгэнэ.

Ийнхүү мэдээлээд хоёр жил болж байгаа ч 100 айл өнөөдрийн байдлаар нүүгээгүй байна.

Хотын захиргаа Яармаг руу нүүнэ

2013.06.19

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлийн ЗДТГ-ыг СХД-ийн 6 дугаар хороо буюу Ханын материалд барихаар тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл шав тавьж байв.

2018.09.05

Нийслэлийн Засаг дарга С.Батболд 2019 онд хотын захиргаа Яармаг руу нүүнэ, барилгын суурийг тавьсан хэмээн мэдээлэв.

2021.09.08

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг 2021 оны 12-р сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэх Засгийн газрын тогтоол гарав.

2021.11.17

Хотын дарга Д.Сумъяабазар: Нийслэлийн захиргааг арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө яармаг руу нүүлгэнэ.

2021.12.25

Нийслэлийн ЗДТГ-ын 400 ажилтан нүүсэн талаар мэдээлсэн.

2024.01.15

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар гуравдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилчид Яармаг руу бүрэн нүүхээр төлөвлөж байгаагаа сэтгүүлчдэд хэлсэн.

2024.01.15

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар гуравдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилчид Яармаг руу бүрэн нүүхээр төлөвлөж байгаагаа сэтгүүлчдэд хэлсэн.

2024.02.27

Яармаг дахь хотын захиргааны барилгын ажил дуусаагүй байгаатай холбоотой дөрөвдүгээр сар хүртэл хойшлуулав.

Ийнхүү 2013 оноос хотын захиргааг нүүлгэх талаар ярьсан ч өнөөдрийг хүртэл бүрэн хэрэгжээгүй байна.

Үргэлжлэл бий…

Төстэй мэдээлэл

КОВИД-19 халдварын тархалт нэмэгдсээр байгаа ч өнгөрсөн таван сарын хугацаанд вакцины нэмэлт тунд хамрагдах шаардлагатай буюу 18-аас дээш насны иргэдийн 51 хувь нь гурав дахь тундаа хамрагдаад байна. Энэ нь иргэдийн дунд үүсээд байгаа КОВИД-19-ийн эсрэг вакцины талаарх эргэлзээтэй холбоотой байна. Тиймээс иргэдээс ирсэн түгээмэл асуултын нягталсан хариултуудыг хүргэж байна. Асуулт 1. Өмнө нь 2 […]

Анагаах ухааны доктор Д.Наранжаргал “Өдрийн сонин”-ы 2021.04.16-ны өдрийн дугаарт вакцинжуулалтын талаар ярилцлага өгчээ. Түүний өгсөн ярилцлагаас вакцинтай холбоотой зарим мэдээллийг нягталлаа.  Одоогоор ирсэн вакцин нь дуусчих шиг боллоо, төлөвлөгөөт хугацаандаа ирнэ гэж байсан ирсэнгүй. Уг нь гайгүй сайн зохион байгуулалттай явж байсан чинь вакцин нь олдохоо байчихлаа. Вакцин нь хүрээд л ирвэл учрыг нь олоод […]

Өчигдөр буюу аравдугаар сарын 21-ний өдөр нэр бүхий сайтуудад Төрийн ордны баруун талын хашааг мөргөсөн осол гарсан бөгөөд жолооч нь цагдаагийн алба хаагч байсан талаар мэдээ гарсан. Уг мэдээлэлд “Аравдугаар сарын 18-ны өдөр Засгийн газрын ордны баруун талын хашааг автомашинаар мөргөсөн тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу хэргийг шалгахад, 25 настай М гэгч нь согтуурсан […]

Товч агуулга Хэдийгээр ДОХ өвчин нь вирусээр үүсгэгддэг

Гоо Гоо хэмээн фэйсбүүк хаягаас “АНУ-ын Дээд шүүх бүх нийтийн вакцинжуулалтыг цуцаллаа” гэсэн гарчиг бүхий постыг 2021.06.13-нд нийтэлжээ. Уг постод “АНУ-д Дээд шүүх бүх нийтийн вакцинжуулалтыг цуцалжээ. Билл Гейтс, АНУ-ын Халдвар судлалын ахлах мэргэжилтэн Фаучи, Биг Фарма нар АНУ-ын Дээд шүүхэд өнгөрсөн 32 жилийн хугацаанд хийсэн бүх вакцинууд нь иргэдийн эрүүл мэндэд аюулгүй байсныг нотолж […]

Товч агуулга “Илүү тун хийх тусам… вакцин хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад ХАЛДВАР, ӨВЧИН, ҮХЛИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР байна. Хүүхдийн унаган дархлааг сүйрүүлнэ, хүүхдэд яагаад ч хийлгэж болохгүй” гэдгийг сануулсаар байгаа” гэсэн агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Хүний биеийн дархлаа нь төрөлхийн ба олдмол гэж ангилагддаг ба аль аль нь хүнийг амьдралынх нь туршид өвчин […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх