Вакцин хүүхдүүдийн үхлийг 8,200% өсгөсөн үү?

Товч агуулга

2021-2022 онд хүүхдүүдийн нас баралт 8,200% өсөөгүй.

Вакцин нас баралтын түвшинд нөлөөлсөн гэсэн нотолгоо байхгүй.

Англид 2020.03-2022.08 сар хүртэлх хугацаанд нийт 54 хүн КОВИД-19-тэй холбоотойгоор нас барсан гэж бүртгүүлснээс 10-19 насны хүүхдийн нас баралт нэг тохиолдсон.



“Энэ жил хүүхдүүдийн нас баралт 8,200% өссөн. 2021-2022 онд хүхдүүдийн нас баралт ингэж нэмэгджээ. Вакцинууд бол аюулгүй биш, үр дүнгүй” хэмээн ярьсан цэрэг хувцастай залуугийн 5 минутын видео олон нийтийн сүлжээнд 2022.10.11-нд анх тархжээ.

Фэйсбүүк, Твиттер, Инстаграм гээд цахим сүлжээгээр дамжин 2,300 гаруй шэйрлэгдсэн уг видеон дахь агуулгын эх сурвалж нь The Expose сайт байсан хэмээр Ройтерс агентлаг нягталсан байна.

Харин тус сайт 2022.05.20-нд нийтэлсэн уг мэдээндээ Их Британийн ҮСХ-ны 2022 оны гуравдугаар сарын дата мэдээлэлд дүн шинжилгээнд үндэслэсэн бөгөөд COVID-19-ийн вакцин хийлгэсний дараа хүүхдүүдийн нас барах эрсдэл нь вакцинд хамрагдаагүй хүүхдүүдтэй харьцуулахад 8,100% -аас 32,000% хүртэл нэмэгддэг гэж бичжээ.

Тэгвэл дээрх хоёр эх сурвалжийн аль аль нь олон нийтийг төөрөгдүүлсэн буруу мэдээлэл түгээсэн болохыг Английн ҮСХ-ны хэвлэлийн төлөөлөгч Ройтерс агентлагт и-мэйлээр тайлбарлаж, албан ёсны байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “2021-2022 онд хүүхдүүдийн нас баралт 8,200% өсөөгүй.

Сүүлийн гурван жилийн үзүүлэлтийг харьцуулбал 2020 оны 1-39 дэх долоо хоног хүртэлх хугацаанд 0-14 насны хүүхдийн 2,419 нас баралт бүртгэгдсэн бол 2021 оны хувьд 2,415, 2022 онд 2,496 бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, том зөрүү байхгүй” хэмээн тайлбарлажээ.

Вакцин хийлгэсэн болон вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн нас баралтын тухайд тэрбээр мөн тайлбар өгсөн байна. 2021 оны сүүлч болон 2022 оны эхээр эрүүл мэндийн шалтгаантай, эрсдэлт бүлгийн хүүхдүүд Англид вакцинд хамрагдах дарааллын эхэнд эрэмбэлэгдэж байсан. “Иймд эмнэлзүйн хувьд эмзэг хүүхэд, залуучуудын нас баралтын түвшин хавсарсан өвчингүй хүүхдүүдтэй харьцуулахад өндөр байдаг нь вакцин хийлгээгүй хүүхдүүдийн нас баралтын түвшин яагаад өндөр байгааг тайлбарлаж байна” гэж хэвлэлийн төлөөлөгч хэлээд “Гэсэн хэдий ч вакцин нь нас баралтын түвшинд нөлөөлсөн гэсэн нотолгоо байхгүй” гэжээ.

2020.03 сараас 2022.08 сар хүртэлх хугацаанд нийт 54 хүн КОВИД-19-тэй холбоотойгоор нас барсан гэж бүртгүүлснээс 10-19 насны хүүхдийн нас баралт нэг тохиолдсон байна.

Иймд КОВИД-19-ийн вакцин хүүхдүүдийн нас баралтыг нэмэгдүүлж байна гэдэг нь олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН, ХУДАЛ агуулга хэмээн Ройтерс агентлагийн баримт нягтлагчид үнэлжээ.

Эх сурвалжууд:

https://www.ons.gov.uk/peoplepopulationandcommunity/birthsdeathsandmarriages/deaths/datasets/deathsbyvaccinationstatusengland

https://www.ons.gov.uk/peoplepopulationandcommunity/birthsdeathsandmarriages/deaths/datasets/monthlymortalityanalysisenglandandwales

https://www.reuters.com/article/factcheck-vaccinedeaths-children-idUSL1N31K0ZE

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Товч агуулга Pfizer вакцин хийлгэсний дараа үрийн шингэний чанарын зарим үзүүлэлт түр хугацаагаар буурсан нь судалгаагаар тогтоогдсон ч энэ нь нөхөн үржихүйд удаан хугацааны нөлөө үзүүлж байгааг нотлох баримт биш. Бусад судалгаагаар Pfizer вакцин үрийн шингэний чанарт ямар ч нөлөө үзүүлээгүй байна.  Вакцин нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйд хор хөнөөл учруулдаг гэсэн нотолгоо байхгүй байна. “…Pfizer-ийн […]

Chimeddamba Dulamsuren гэх фэйсбүүк хэрэглэгч COVID-19-ийн эсрэг вакцины

Xemnel.com фэйсбүүк хуудаст “ХҮҮХЭД 7 НАСТАЙГААС СУРГУУЛЬД ОРУУЛАХ

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. “ISR буюу ГДУО технологийг зөвхөн Монголд л туршиж байгаа олборлолтын технологи бөгөөд Зөөвч-Овоо төсөлд ашиглана”. Factcheck: Тухайн ордын геологийн болон ашиглалтын нөхцөлөөс хамааран хүчлээр ГДУО аргыг сонгодог. […]

Өнгөрсөн 2016-2020 онд нийслэлийн Засаг даргаар ажилласан эрхмүүдээр livetv С.Батболд, С.Мөнхчулуун, С.Амарсайхан, Ж.Батбаясгалан нарыг нэрлэж, зурагтай нь мэдээлсэн нь ташаа байна.  2016 оны орон нутгийн сонгуулийн дараа С.Батболд хотын даргаар сонгогдон ажилласан ч 2018 оны арванхоёрдугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр тэрбээр анх удаа өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа буусан хотын мээр болж байв. Ийнхүү […]

COVID-19-ийн халдвар голомтлон гарсантай холбоотойгоор Баянзүрх дүүргийн өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулж буй. Энэ хүрээнд тус дүүргийн зарим хороо энэ тухай иргэдэд мэдээлэхдээ “Хэрэв шинжилгээнд хамрагдаагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авах болохыг анхааруулж байна” гэсэн зарыг фэйсбүүк хуудсаар түгээж байгаа юм. Энэ тохиолдолд Зөрчлийн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх