Hэг cypгуулийн 4 бaгш кoвидoop нac бapжээ – ХУДАЛ

iкonnews.net гэх сайт “Hэг cypгуулийн 4 бaгш кoвидoop н.a.c бapжээ” гэсэн гарчигтай мэдээллийг нийтэлжээ.

Уг мэдээлэлд “Багш нар xaлдварт өртөж а.м.и а aл дaaд тохиолдол гарч байна. Toдруулбал, хичээл эхэлснээс хойш Hийслэлийн 23 дугaap cypгуулийн дөрвөн багш xaлдвapaap н.ac бa.pж ээ.

Xaмгийн сүүлд гэхэд 45 нacтай багш н.a.c бapж дөрвөн хүүхэд нь өнч ирч үлджээ. Tyxaйн багшийн нөxөр өнгөpcөн гypaвдугaap capд koвидын xaлдвapaap н а.с б ap.сан юм байна. Өнөөдрийн байдлaap EБС-ийн 1885 багш гэрийн тусгaapлалтад байгaa аж” гээд доор нь эх сурвалжаа дурдсан байна. Эх сурвалжийг орж үзвэл zarig.club гэх сайт руу хөтөлж байгаа юм.

FactCheck:

Нэг сургуулийн дөрвөн багш нас барсан талаар FactCheck.mn Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгаас тодруулахад “Бид боловсролын байгууллагад КОВИД-19-ийн нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг өдөр бүр авч байгаа. Нийслэлийн Боловсролын газарт ийм мэдээлэл ирээгүй” хэмээн үгүйсгэв.

Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн захирал Ц.Цолмонбаатартай холбогдож, энэ тухай лавлахад “Манай сургуульд тийм зүйл болоогүй. Багш нас барсан нэг харамсалтай тохиолдол гарсан. Тухайн багш маань эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэж байхдаа коронавирусийн халдвар авсан байсан. Улмаар эмчлүүлж байхдаа тарианаас шалтгаалж эндсэн гэсэн харамсалтай хэрэг болсон. Энэ хэрэг шүүх дээр явж байгаа. Дөрвөн багш нас барсан гэдэг худал” гэсэн юм.

Цар тахлын энэ үед халдварт өвчинтэй холбоотой аливаа мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч, мэдээллийг үргэлж нягталж байхыг FactCheck.mn сануулсаар байгаа билээ.

Дээрх хоёр сайтыг бид мөн нягталлаа.

ikonnews.net гэх сайтыг нягтлахад баттай эх сурвалжид тооцох боломжгүй байна.

Учир нь “Бидний тухай” гэсэн хэсэгт ямар ч мэдээлэл оруулаагүй, “Холбоо барих” хэсэгт албан ёсны и-мэйл хаяг, байршил байхгүй, зөвхөн 80087886 гэсэн гар утасны дугаар л тавьжээ.

Уг дугаарыг хайж үзвэл Barimt.com, sonornews.com гэсэн хоёр сайтын “Холбоо барих” хэсэгт мөн тавигдсан байна. Тус дугаар руу холбогдож дөрвөн багштай холбоотой мэдээллийн талаар асуухад эх сурвалжийг мэдээндээ оруулсан гэдгээ хэллээ.

“ikonnews.net сайт нь ikon.mn-тэй андуурагдаж, иргэдийг төөрөгдүүлж байна” гэсэн уншигчийн гомдол бидэнд ирсэн юм. Тиймээс нэрний талаар тодруулахад “Манайх 2017 оноос хойш ажиллаж байна. Ikonnews.net гээд ялгаатай. Хүмүүс нэрийг нь гүйцэд уншихгүй андуураад байгаа байх. Мэдээний эх сурвалжийн талаар манай админтай холбогдоод асууж болно” гэв. Админтай нь холбогдоход “Бид мэдээндээ эх сурвалжийг нь дурдсан байгаа” гэлээ. Уг эх сурвалжтайгаа холбогдож баталгаажуулсан эсэхийг нь асуухад “Үгүй, эх сурвалжаа дурдаад оруулсан” гэж хариуллаа.

zarig.club  гэх сайт нь өөрийн хуудасны талаар ямар ч мэдээлэл тавиагүй бөгөөд холбоо барих ч цэсгүй байгаа юм. Түүнчлэн мэдээний булангуудаа монгол биш, гадаад нэрээр нэрлэсэн бөгөөд сайтын доод хэсэгт “All Rights Reserved By Zoom Bangla News” гэжээ.

Мэдээнд ашигласан зураг нь 2020 оны дөрөвдүгээр сард АНУ-д коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрч байх үед Нью-Йоркт авсан Reuters/Andrew Kelly гэх автортой зураг байна. Түүнчлэн мэдээнийхээ гарчгийн үгийг тасалж бичсэн зэргээс мэргэжлийн, албан ёсны цахим хуудас биш болохыг хялбар таниж болохоор байгаа юм.

Иймд энэ мэт баталгаагүй эх сурвалжаас мэдээлэл авахгүй байхыг иргэддээ дахин сануулъя.

Төстэй мэдээлэл

2025 оны 6-р сарын 22-нд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Налайх дүүргийн Тавантолгой түлш ХХК-ийн хашаан дотор хийсэн хэвлэлийн хурлын үеэр дараах мэдэгдлийг хийсэн. Тэрбээр ардаа байсан шороон даланг зааж, “Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрлэлийн ТЭЗҮ-ийг гишүүн Ж.Золжаргал өөрийн төрсөн дүү Ж.Азжаргал, “Паст презент фюче” ХХК хамтарч, энэ шороон даланг хийх ТЭЗҮ-ийг […]

Сүүлийн нэг сард буюу 2024.05.25-06.24-нд Монгол Улсаас Метагийн төлбөрт 1 сая орчим ам.доллар гадагш урссан байна. Тодруулбал, 379 фэйсбүүк хэрэглэгч хувь хүн болон пэйжээр дамжуулан 100-29,000 хүртэл ам.долларын төлбөртэй пост нийтэлсэн бол 100 ба түүнээс бага дүнтэй ам.доллар төлсөн хаягийн тоо 411 байгаа юм. Эдгээрийн дийлэнх нь УИХ-ын сонгуулийн сурталчилгаатай холбоотой билээ. Тэгвэл сонгуульд өрсөлдөж […]

Handaa Byamba хэмээх фэйсбүүк хэрэглэгч долдугаар сарын 18-нд коронавирусийн талаар нэгэн пост оруулсныг 106 хүн шэйрлэжээ. Тэрхүү постод “Уханий хатгалгаа өвчин ( уушиг муу 450 хүний амь авсан!) болон коронавирус хэмээх нэг ч үхэлгүй ханиад хоёроо ялгаж салгаж ойлгооч!!! Одоогоос 40 орчим жилийн өмнө бэлгийн замаар халдварладаг дох өвчин гарангуут АНУ-ын ХӨСҮТ-ээс эмчлэх вакциныг 2 […]

Нийгмийн сүлжээнд “07.09 Аймшигтай мэдээ: ДЭМБ-ын ХБХ дээр Гебрейесус “Дараагийн аймшигт тахал ойртож байна. Энэ тухай дэлхий эртхэн мэгэдсэнсэн нь дээр” хэмээн палхийтэл мэдэгдэв. Маргааш Женевийн Брифинг болно! гэсэн мэдээлэл гарсан. Энэхүү мэдээлэлд 2020.09.08-ны 17:20 цагийн байдлаар 258 хүн лайк дарж, 107 хүн шэйрлэжээ. Өчигдөр буюу есдүгээр сарын 7-ны өдөр Женев хотноо болсон ДЭМБ-ын хэвлэлийн бага […]

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. “Ураны хайгуул ба туршилтын олборлолт малчдын худгуудын усны чанарыг муутгасан. Малчид цэвэр усаа холоос авч байна”.  Factcheck: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг, Зөөвч-Овоо ордод 1996 оноос хойш […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх