Ирц 50%-даа хүрээгүй учир хэн ч УИХ-ын гишүүн болох боломжгүй боллоо – ТАШАА

УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт өнөөдөр 07:00 цагаас эхэлж, 22:00 цагт дууссан. Сонгуулийн ерөнхий хорооноос 22:00 цагийн байдлаар ирцийн мэдээллийг өгсөн бөгөөд санал хураалтын ирц Сонгинохайрхан дүүрэгт 48.89, Хэнтийд 46.65 хувьд хүрсэн юм.

Нэмэлт санал хураалтын ирц 50 хувьд хүрээгүйтэй холбоотойгоор сонгуулийн үр дүн хэрхэх талаар эргэлзээ үүсэж, зарим хүн ирц хүрээгүй тул дээрх хоёр тойргоос УИХ-ын гишүүн сонгогдохгүй байх магадлал үүссэн хэмээж байна.

Тухайлбал, нэгэн иргэн “УИХ-ын 18, 28-р тойрогт нэмэлт санал хураагаад УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 78.2-оор 50 дээш хувь хүрээгүй учир хэн ч УИХ-д гишүүнээр орох боломжгүй боллоо” гэсэн юм.

Тэгвэл уг мэдээллийг нягталлаа.

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 78.2.Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна.  

78.3.Нэмэлт санал хураалтад санал нь тэнцсэн нэр дэвшигчдийг оруулах бөгөөд эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдыг нэмэлт санал хураалтад оролцуулна.  

78.4.Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно.  

78.5.Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно хэмээн заасан.

Нэмэлт санал хураалтыг ирц 50 хувьд хүрээгүй хэсгийн хороодод санал өгөөгүй сонгогчдыг оруулан явуулах бөгөөд өмнөх саналын тоон дээр нэмж тооцох юм.

Нэмэлт санал хураалт хэдийгээр 50 хувьд хүрээгүй байсан ч өмнөх дүнтэй нэгтгэсэн дүнгээр хамгийн их санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцохоор хуульд заажээ. Өөрөөр хэлбэл, нэмэлт санал хураалтын ирц 50 хувийн босго давахгүй байсан ч хоёр удаагийн саналд үндэслэн УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцно гэсэн үг.

2021 оны аравдугаар 16-ны өдрийн 23:00 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн хэсгийн хороодын дүн нэгтгэгдсэн бол Хэнтий аймгийн хэсгийн хороодынх нэгтгэгдэж дуусаагүй байна. СЕХ Даваа гарагт албан ёсны дүнг зарлахаар товлоод байна.

Төстэй мэдээлэл

УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан 2021.10.15-нд Сүхбаатарын талбайд “Монголоо аваръя” жагсаалыг зохион байгуулсан. Уг жагсаал дээр ирсэн иргэдийн байр суурийн тэрбээр Самандын Жавхлан пэйж хуудсаараа дамжуулан лайв хийснийг 102К хүн үзэж, 3.6К хүн лайк дарж, 2.2К коммент бичжээ. Уг бичлэгийн үеэр нэгэн эмэгтэй КОВИД-19-ийн эсвэр вакцины талаар ярьсныг @TuluiKH гэх твиттер хаяг жиргэсэн нь олон […]

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. “ISR буюу ГДУО технологийг зөвхөн Монголд л туршиж байгаа олборлолтын технологи бөгөөд Зөөвч-Овоо төсөлд ашиглана”. Factcheck: Тухайн ордын геологийн болон ашиглалтын нөхцөлөөс хамааран хүчлээр ГДУО аргыг сонгодог. […]

Товч агуулга 2021-2022 онд хүүхдүүдийн нас баралт 8,200%

Товч агуулга “Илүү тун хийх тусам… вакцин хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад ХАЛДВАР, ӨВЧИН, ҮХЛИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР байна. Хүүхдийн унаган дархлааг сүйрүүлнэ, хүүхдэд яагаад ч хийлгэж болохгүй” гэдгийг сануулсаар байгаа” гэсэн агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Хүний биеийн дархлаа нь төрөлхийн ба олдмол гэж ангилагддаг ба аль аль нь хүнийг амьдралынх нь туршид өвчин […]

Товч агуулга 2012 онд Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэнгийн 20 тугал гэнэт үхсэн хэрэгт Засгийн газраас Ажлын хэсэг гарган судалж, шинжлэхэд уранаас болж биш, селенийн ужиг хордлогоор тугал үрэгдсэн гэсэн дүгнэлт гарсан. 2020 онд мөн Ажлын хэсэг гарч, судлахад ураны хайгуулын талбайд ойрхон гүний ус болон булгийн ус, хөрсөнд уран, хүнцэл аль аль нь илэрснээс үзэхэд […]

Товч агуулга: Манай улсын өнө мөнхийн хөрш болох ОХУ-ын эхлүүлсэн дайны талаарх Фэйсбүүк орчин дахь мэдээлэлд хийсэн мониторингоор “Агуу Орос” гэсэн хандлага хүчтэй байна гэж үзжээ. Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс цахим орчин дахь дайнтай холбоотой мэдээлэл болон постод хоёр дахь удаагаа анализ хийхэд гарсан үр дүнгүүдийн нэг нь дээрх тодорхойлолт юм. ОХУ Украин улсад […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх