FACTCHECK: Монгол мутаци илэрсэн талаар бүртгэгдээгүй

НЭМҮТ-ийн зөвлөх, Монголын анагаах ухааны академийн гишүүн, биологийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Оюунбилэгийн Unuudur.mn сайтад өгсөн ярилцлагаас вакцинтай холбоотой мэдээллүүдийг нягталлаа.

“УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн саяхан “Вакцин тариулаад халдвар авсан хүмүүсийн дотор “Вироселл” хийлгэсэн хүн хамгийн цөөн байна” гэж ярьсан. Би үүнийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл идэвхгүйжүүлсэн вакцин бол бүтэн вирус. Хонины махтай зүйрлэвэл гулууз. Тэгэхээр идэвхгүйжүүлсэн бүтэн вирус халдвараас илүү сэргийлэх боломжтой. Харин үүнээс бусад вакцин нь бүтэн вирус бус, хаа, гуя нь юм. Тодруулбал, вирусээс нэг хэсгийг нь авч вакцин бүтээн дархлаа үүсгэж байна”.

Factcheck:

БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн идэвхгүйжүүлсэн вакцин нь mRNA технологиор бүтээсэн Moderna, Pfizer вакцинаас өндөр үр дүнтэй гэсэн судалгаа одоогоор байхгүй байна. 

Одоогийн шинжлэх ухааны хүрээнд судалж тогтоосноор Синофарм үйлдвэрийн, Монгол Улсад ашиглаж байгаа вакцин нь 50-79%-ийн үр дүнтэй байна. 50-аас дээш хувийн үр дүнтэй байхад ашиглаж болно гэдгийг олон улсын нийгмийн эрүүл мэндийн шинжээчид хэлж буй. Тус улсын вакцины хоёр тунг дотоодын 34 сая, гаднын орнуудын 65 хүн хийлгэсэн талаар БНХАУ-ын халдвар өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирал Гао Фу Associated Press-т өгсөн ярилцлагадаа тайлбарлажээ.

Бусад вакцины тухайд 

2021 оны дөрөвдүгээр сарын 1-нд шинэчлэгдсэн мэдээллээр Pfizer вакцины үр дүн 91.3%-тай байгаа бол

Moderna 94.1%-тай буюу ийм хэмжээнд дархлаа тогтоож байгааг ДЭМБ болон АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлээд буй.


“Энэтхэгээс орж ирэх вирус аюул биш. Хамгийн гол аюул нь монгол вирус. Мутацид орсон вирус гадаадаас ирээд аюул тарьчих мэтээр иргэд яриад байна. Өдий хүртэл тийм тохиолдол гараагүй. Вирус хүний удамшил, генетикт дасан зохицдог. Монгол хүний биед дасан зохицсоны дараа л аюул тарьж, нас баралт, хүндрэл ихэснэ гэсэн үг. Тодруулбал, Энэтхэгт аюул тарьсан вирус манайд орж ирвэл дахин хувирч, монгол хүний биед дасан зохицсоны дараа л аюултай болно. тэр болоод нэлээд хугацаа, магадгүй хэдэн сар шаардлагатай. Энэ бол вирусийн онцлог”.

Factcheck: 

Коронавирусийн мутацлагдсан хувилбаруудыг шинжлэх ухаанд тоо, үсэг холилдсон нэрээр нэрлэдэг ч энэ нь олон нийтийн дунд ярих, бичихэд төвөгтэй байдаг.

Тиймээс хялбаршуулж, анх бүртгэгдсэн улсынх нь нэрээр нэрлэх болсноо ДЭМБ зарласан. 

ДЭМБ-ын үзэж байгаагаар өнөөдрийн байдлаар хамгийн аюултай мутацид орсон төрөлд Делта буюу Энэтхэгт илэрсэн хувилбар багтаж байна. Тус хувилбар дэлхийн 44 оронд бүртгэгджээ. Энэтхэг улсад тус халдварын улмаас долоо хоногт 400 гаруй мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, өдөрт 4,500 гаруй хүн нас барж байна. 

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн судлаач, анагаах ухааны доктор Г.Цогзолмаа “Манайд анх бүртгэгдсэн хувилбар Ухань хотод гарсантай төстэй байсан бол одоогоор B.1.1.46 хувилбар зонхилон тархаад байгаа. Энэ хувилбар нь тархалтыг ихэсгэдэг, эмнэл зүйг хүндрүүлдэг мутацийг агуулж байгаа нь тодорхойлогдсон. Харин вакцины үүсгэсэн дархлааг бууруулдаг мутаци агуулаагүй байна” гэдгийг хэлсэн удаатай.

Харин ДЭМБ-аас одоогоор монгол мутаци, тэр тусмаа Энэтхэгийн хувилбараас аюултай мутаци илэрсэн талаар албан ёсоор мэдээлээгүй байна. Түүнчлэн дэлхий дээр бүртгэгдсэн бүх вирусийн хувилбаруудын геномын дараалалд одоогоор бичигдээгүй байна.


“Манай улсад тархаад хувирч өөрчлөгдсөн монгол вирусүүдэд гадаадын вакцин үйлчлэхгүй байж болно. Тиймээс монголчууд цаашид өөрсдөө вакцин үйлдвэрлэх ёстой гэж манай эрдэмтэд үзэж байгаа”.

Factcheck: 

ДЭМБ-аас одоогийн байдлаар мэдээлснээр коронавирусийн эсрэг вакцинуудын дархлаа тогтоох чадвар өндөр байгаа тул бүртгэгдсэн мутацуудын эсрэг үр дүнтэй байгаа гэжээ.


“Вакцин хийлгээд үүссэн дархлаа өвчилсөн хүнийхээс 1.6 дахин өндөр байна”.

Factcheck: 

Монгол улс насанд хүрсэн хүн амынхаа дийлэнхийг БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн идэвхгүйжүүлсэн вакцинаар дархлаажуулсан. Синофарм вакцины үр дүн нийтлэгдсэн шинжлэх ухааны сэтгүүлд өвчилсөн хүмүүстэй харьцуулсан үр дүн хараахан нийтлэгдээгүй байна.


“Монголд тархсан коронавирусийн 20 омгийг доктор Ц.Наранзул судалсан. Түүнээс зөвхөн нэг нь Уханьд анх тархсан вирус. 16 нь монгол хүний биед дасан зохицоод, монгол болчихсон омог. Бусад нь дэлхий дахинд тархсан төрөл”.

Factcheck: 

Монгол улсад тархсан коронавирусийн омгийн талаар судалгааны мэдээлэл маш хомс байна. Монгол улсад тархсан коронавирусийн 20 омгийн талаар, аль аль улсын мутаци илрээд байгааг ХӨСҮТ, ЭМЯ зэрэг байгууллагын мэдээллийг хүлээж байна.

Ашигласан эх сурвалжууд:

https://apnews.com/article/china-gao-fu-vaccines-offer-low-protection-coronavirus-675bcb6b5710c7329823148ffbff6ef9

https://www.pfizer.com/news/press-release/press-release-detail/pfizer-and-biontech-confirm-high-efficacy-and-no-serious

https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/vaccines/different-vaccines/Moderna.html. https://www.facebook.com/watch/live/?v=303886304661302&ref=watch_permalink&t=0

https://www.gisaid.org/?fbclid=IwAR2CjtX27k15H8TjVOedLvFgkRsUjZtcwNcV8F5oO3t2xrWNWN3lznyQ5n4

https://www.who.int/news-room/feature-stories/detail/the-effects-of-virus-variants-on-covid-19-vaccines

https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC7561304/

https://jamanetwork.com/journals/jama/fullarticle/2780562

Төстэй мэдээлэл

Цахим орчинд “Гүүрээ засаач ээ, нурлаа” гэсэн тайлбартай бичлэг цацагдсан. Уг бичлэгт том оврын машин дөрвөн эгнээ, хоёр урсгал бүхий замаар өнгөрөхөд гүүрний залгаас хэсэг хөдөлж буй харагдаж байгаа юм. Tiktok аппликэйшн дээр erbol727 гэсэн хаяг бүхий хэрэглэгчийн хийсэн бичлэгийг твиттер хуудаснаа UB_Mongolian гэх хаягтай хэрэглэгч “Гүүрээ засаачээ!!! Нурлаашдээ…” гэсэн тайлбартай оруулжээ. Түүний мэдээллийг хүмүүс […]

УИХ-ын гишүүн асан Содномзундуйн Эрдэнэд эмгэнэл илэрхийлсэн постер 2022 оны 2-р сарын 7-ны өдөр нийгмийн сүлжээнд тавигдав. Түүнийг элэгний хорт хавдар болон Ковид-19 вирусийн хавсарсан хүндрэлийн улмаас таалал төгссөн хэмээн уг эмгэнэлд дурджээ. Энэхүү эмгэнэлийг фэйсбүүк болон твиттер хуудаснаа түгээсэн байна. Ингэхдээ “С.Эрдэнэ маань хандив тусламжаа хүлээж амжилгүй бурханы оронд дэвшжээ. Ум сайн амгалан болтугай” […]

Амны хаалт нь нүүрстөрөгчийн давхар ислийн аюултай түвшинг хадгалдаг гэж харуулахаар COVID-19 масктайгаар  нүүрстөрөгчийн давхар ислийн хяналтын төхөөрөмжөөр шууд амьсгалж буй эмэгтэйн видеог цахим орчинд тараажээ. Уг видеог фэйсбүүкт 6.5к шэйрлэсэн байна. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Энэхүү мэдээллийг Reuters агентлаг нягталж, олон нийтэд хүргэсэн байна. Бичлэг дээр маскандаа нүүрстөрөгчийн давхар […]

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 2021 оны 12-р сарын 30-ны өдөр “Дархан бэр” энгэрйн тэмдэг, үнэмлэх олгох журмыг баталсан. Журамтай холбоотой олон улсын болон дотоодын хууль тогтоомжоор баталгаажсан хүний эрхийн суурь зарчмыг зөрчсөн шийдвэр гэж үзэж буйгаа иргэд, иргэний нийгмийн байгууллагууд илэрхийлсэн юм. Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос энэхүү журмыг цуцлах […]

Tsahiur.mn сайт 2022.09.01-ний өдөр “УБ-Бээжин чиглэлийн нислэгийн тийз

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх