Бадрах энержи Францын НАТО-ийн биологийн лаборатори – ХУДАЛ

Товч агуулга:

“Бадрах Энержи” компани үйлдвэрийн үйл явцыг өдөр тутам хянах лабораторитой.

Уг лаборатори зөвхөн үйлдвэрийн явцад гарч байгаа бүтээгдэхүүний стандарт хэмжээг хянадаг ба монгол ажилчид ажиллаж байна.

Тус лабораторийг хөндлөнгийн байгууллага буюу олон улсын SGS лаборатори хариуцан ажилладаг.

SGS нь биологийн биш геохимийн шинжилгээний лаборатори.



Tsegmed Baljinnyam гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.03.27-нд

“Монголд Францын НАТОгийн лаборатори болсон Уран олборлож байгаа Бадрах энержиг зайлуулахын тулд ОРОС улсаас тусламж гуйж Арева майнс, Кожеговь, Бадрах Энержи гэж нэрээ өөрчилж зүсээ хувиргасан новшнуудыг Монголоос хөөж гаргана. Бид энэ Хорлолтыг зогсоох болно” гэсэн пост оруулжээ.

Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт уншигчдаас ирсний дагуу нягталлаа.

FactCheck:

“Бадрах Энержи” компани нь 2021 оны долдугаар сараас үйлдвэрлэлийн туршилтаа эхлүүлсэн байна. Үүний үр дүнд цөмийн эрчим хүчний түүхий эд болох шар нунтгийг гарган авч байна. Монгол Улсын стандартаар үйлдвэрийн орчинд ажиллаж байгаа хүн жилд 20 мл зиверт тун цацраг авахыг зөвшөөрдөг бол Зөөвч-Овоо дахь уурхайн 100 орчим ажилтнаас өнөөдрийн байдлаар хамгийн өндөр тун авсан нь 3 мл зиверт буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс 6 дахин бага шарлага авсан болохыг тус уурхайн Хөдөлмөрийн аюулгүй байдал, цацрагийн агууламжийн байдал хариуцсан супервайзер Б.Батманлай тайлбарласан.

Тус үйлдвэрийн үйл явцыг өдөр тутам хянах лаборатори ажиллаж байгаа бөгөөд уг лаборатори зөвхөн гарч буй бүтээгдэхүүний стандарт хэмжээг хянаж байгаа ба монгол ажилчид ажиллаж байна.

Лабораторийг хөндлөнгийн байгууллага буюу олон улсын SGS лаборатори хариуцан ажилладаг ажээ.

SGS нь дэлхийл тэргүүлэгч хяналт шалгалт, сорьцлалт шинжилгээ, магадлан баталгаажуулалтын бие даасан компани бөгөөд 141 улсад үйл ажиллагаа явуулдаг юм байна. XX зууны дунд үеэс Хяналт шалгалт, шинжилгээ болон магадлан баталгаажуулалтын үйлчилгээг уул уурхай, газрын тос болон хий, химийн үйлдвэр зэрэг бусад салбаруудад явуулж эхэлсэн бөгөөд 1981 онд Швейцарын хөрөнгийн биржид албан ёсоор бүртгүүлжээ.

Монгол Улсад 1997 оноос геохимийн шинжилгээний лабораторийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж

  • Эрдсийн худалдааны хяналт
  • Газрын тос, хийн хяналт
  • Meталлургийн шинжилгээ
  • Баталгаажуулалт гэсэн чиглэлээр ажиллаж байна.

Тус лаборатори нь ISO17025 стандартыг хэрэгжүүлдэг аж. Энэ нь итгэмжлэлийн стандарт тул сайн дурын биш, заавал итгэмжлэгдэх шинж чанартай байна. Нөгөө талаас хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд нөлөө бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн болон чанарын хяналтын хүрээнд ажилладаг аливаа сорилт шинжилгээний лаборатори нь заавал Үндэсний итгэмжлэлийн хүрээнд итгэмжлэгдэх үүргийг хуульчилсан байдаг байна.

НАТО буюу Умард Атлантын Гэрээний Байгууллага нь дэлхийн олон улсын томоохон байгууллагын нэг бөгөөд Европ, Хойд Америкийн 30 гишүүн улсыг нэгтгэсэн улс төр, цэргийн холбоо юм. Улс төрийн болон аюулгүй байдлын хамтын ажиллагааны зорилгоор энэ хоёр тивийг хооронд нь өвөрмөц байдлаар холбож өгдөг талаар албан ёсны хуудастаа тайлбарласан байдаг.

Өөрөөр хэлбэл, холбоотон болон түнш орнуудын эрдэмтэн, судлаачдын олон улсын сүлжээтэй хамтран ажилладаг байна. Тэдгээр эрдэмтдийг буцалтгүй тусламжаар дэмжих, эрдэмтдийн санал бодлоо солилцох, мэргэжилтний зөвлөгөө авах сувгийг бий болгох, аюулгүй байдлын шинжлэх ухааны салбарт практик хамтын ажиллагааг сайжруулах тусгай арга хэмжээ зохион байгуулдаг ажээ.

Монгол Улс болон Швейцар улс нь НАТО-ийн гишүүн орон биш. Манай улс Даян дэлхийн түнш гэж явдаг бол Швейцарь нь Энх тайвны төлөө түншлэлтэй орнуудад нь багтдаг байна.

Өөрөөр хэлбэл, НАТО-ийн лаборатори Улаанбадрах суманд ажиллаж байгаа гэдэг нь үндэслэлгүй, ХУДАЛ мэдээлэл байна.

Эх сурвалжууд:

“Бадрах Энержи” компани

http://dep.num.edu.mn/chemistry/wp-content/uploads/2018/03/11-SGS_PPT_Final.pdf

https://www.nato.int/cps/en/natohq/179311.htm

https://www.swissinfo.ch/eng/will-switzerland-ever-join-nato-/47437654

Төстэй мэдээлэл

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 2021 оны 12-р сарын 30-ны өдөр “Дархан бэр” энгэрйн тэмдэг, үнэмлэх олгох журмыг баталсан. Журамтай холбоотой олон улсын болон дотоодын хууль тогтоомжоор баталгаажсан хүний эрхийн суурь зарчмыг зөрчсөн шийдвэр гэж үзэж буйгаа иргэд, иргэний нийгмийн байгууллагууд илэрхийлсэн юм. Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос энэхүү журмыг цуцлах […]

Tseren Ichinhorloo хэмээх фэйсбүүк хэрэглэгч коронавирусийн талаар дараах постыг оруулсан нь маш олон хүний хандалтыг авчээ. Долдугаар сарын 14-нд нийтэлсэн уг постыг 253 хүн лайк дарж, 232 хүн шэйрлэж, 68 хүн коммент бичжээ. Тэрхүү постод: Корона гэгч тахал дэлхий дахинаа гарлаа гэсэн ЖҮЖИГ массыг АЙДАСТ автуулан 2 жил болоход хүүхдүүд хичээлээсээ хоцрогдож, жижиг дунд бизнесийнхэн […]

Долдугаар сарын 19-нд Munkhbayar Ch нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “Ахиад

Товч агуулга Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.06.23-нд ШУУРХАЙ МЭДЭЭ гэсэн тодотголтойгоор Орос, Украины дайны талаар пост оруулжээ. Уг постын гол агуулга нь “Урьд шөнө юу болов! Укрианы гол гол хотууд түүний дотор Киев Одесса хотын дэд бүтцийг оросууд бөмбөгдөж газартай тэгшлэж орхив. Украин даяар дайны түгшүүрийн дохио авлаа. УЗХ (украины зэвсэгт хүчин) шүлсэн чинээ […]

Khulan Ruchira хэмээх фэйсбүүк хэрэглэгч “Турк одоо Хятадыг олон улсын шүүхэд өгөх гэж байгаа юм байна. Хятад вакцин хийлгээд хиарсан гэнэ” гэсэн пост оруулжээ. Уг мэдээллийг 382 хүн цааш түгээж, 82 хүн сэтгэгдэл бичиж, 141 хүн лайк дарсан байна. Энэхүү мэдээллийг нягталлаа. Factcheck: ХУДАЛ Турк улс 2021 оны нэгдүгээр сард БНХАУ-ын Синовак вакцинаар иргэдээ вакцинжуулж эхэлсэн. […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх