Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ фэйсбүүк дэх албан ёсны хуудас болох Посольство России в Монголии хуудас “Хуурамч мэдээ: Орос Киевийн төвийг бөмбөгдсөн” гэсэн гарчигтай Waronfakes.com сайтын мэдээллийг 2022.03.23-нд шэйрэлжээ.
Гэвч ОХУ, Украины нөхцөл байдлын талаарх мэдээллийг нягталж байгаа гэх War on Fakes хэмээх уг сайт нь ОХУ-ын суртал ухуулгыг хийж байгааг Германы The Deutsche Welle агентлагийн баримт нягтлагчид 2022.03.09-нд шалгаж баталгаажуулснаа мэдээлжээ.
Уг нягталсан мэдээллийг хүргэж байна.
Factcheck:
Украины дайн: Баримт шалгах сайт Оросын суртал ухуулгыг хэрхэн тарааж байна вэ?
War on Fakes гэх сайт нь Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн худал гэх мэдэгдлүүдийг ашиглан Оросын суртал ухуулгыг түгээж байна. Тус сайтын цаана хэн байгааг DW шалгажээ.
Уг сайтыг бүтээгчид 2022.03.01-нд бүртгүүлсэн ба Оросын эсрэг мэдээллийн дайны шинж тэмдэг илэрч байгааг зарлжээ. Энэ вэб сайт нь болж буй үйл явдлын тодорхойгүй байдлыг мэдээлж, иргэдийн айдсыг бууруулах мэдээллээр хангадаг гэж бичсэн байна. Украин дахь дайны бодит байдлыг нягталж, англи, франц, испани, хятад, араб хэл дээр мэдээнүүдээ нийтлэх зорилготой гэжээ.
“War on Fake” нь олон улсын уншигчдад хүрэх зорилготой байна
Хачирхалтай нь энэ вэб сайтад бүх хэлнүүдээс орос хэл алга байна. Олон улсын уншигчдад хүргэхийг зорьсон бололтой. Atlantic Council’s DFRLab-ийн хайлтаар шалгаж үзвэл тус сайтын анхны орос хувилбар болон холбоотой Telegram хаяг нь хуучны сайт болохыг нь харуулж байна. Telegram хаягийг дайн эхлэхийн өмнөх өдөр буюу хоёрдугаар сарын 23-нд үүсгэсэн байна. Үүнээс нэг өдрийн дараа эхний нийтлэл нь гарчээ. Одоогийн байдлаар тус хаяг 625,000 гаруй захиалагчтай бөгөөд өдөрт 30 сая гаруй үзэлттэй ОХУ-ын тэргүүлэгч Telegram сувгуудын нэг байна.
Орос, англи хэл дээрх сайтууд болон Telegram хуудас нь нийгмийн сүлжээнд идэвхтэй үйл ажиллагаатай ажээ. Тухайлбал, Оросын RT телевиз хоёрдугаар сарын 27-ны өдрийн Telegram-ийн мессеждээ тус сайтыг эш татсан байна.
Энэ суваг нь хэдэн зуун мянган дагагчтай ба War on Fakes-ийн өсөлтийн ихэнх хэсэг нь тэдний сурталчилгаа болон бусад хаягтай холбоотой байх боломжтой байна. Нэмж дурдахад Франц дахь ЭСЯ-ны нэгэн адил Оросын Элчин сайдын яамд Twitter зэрэг нийгмийн сүлжээн дэх хаягуудаараа тус сайтын мэдээллийг хуваалцсан байна.
Тус вэб сайт Украины талаас гарсан худал мэдээллийг нягталж, үгүйсгэж байгаа ч дараах хоёр жишээ Оросын суртал ухуулгыг баталгаажуулах суурь болж байгааг харуулж байна.
1. Оросын цэргүүд мөн энгийн иргэдийг устгасан
Тус сайтын нягталсан нэгэн мэдээнд ВМ-21, Grad ч гэж нэрлэдэг олон пуужин харвах системийг Украины эсрэг ашиглаж байна гэсэн мэдээллийн худал хэмээн нийтэлжээ. Харин үүнийг нягтлахад тухайн мэдээнд ашигласан видео нь хуучирсан болох нь тодорхой болсон юм. Уг бичлэгийг reverse image хайлтаас харахад 2021 оны видеог одоогийнх мэтээр дамжуулсан байна. Түүнчлэн ийм пуужин ашиглахыг War on Fake вэбсайт эсэргүүцээгүй байна.
Уг баримтыг няцаах бас нэг үндэслэл нь ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины хотуудад пуужин, их буу, агаарын цохилт хийгээгүй гэж удаа дараа онцолж байсан явдал юм. Энэ бол ташаа.
DW-ийн мэдээлснээр Оросын арми хотуудыг онилж байна. НҮБ-ын мэдээлснээр гурвадугаар сарын 7-ны байдлаар 406 энгийн иргэн амиа алдсаны 15 нь хүүхэд бөгөөд 801 хүн гэмтэж бэртсэний 29 нь хүүхэд байна гэжээ.
2. Украины хотууд халдлагад өртөж байна
2022.03.04
Орос улс Украины эсрэг хоёрдугаар сарын 24-нд эхлүүлсэн.
Тус вэб сайт Оросыг илүү сайнаар харуулахын тулд өөр нэг баримт шалгасан нь The Times сонинд ажилладаг Британийн сэтгүүлч Лариса Брауны жиргээнд дүн шинжилгээ хийсэн байв. Эхнэр, хүүхдээ автобусанд суухаас нь өмнө нулимс дуслуулан салж байгаа залуугийн бичлэгийг тэрбээр хоёрдугаар сарын 25-нд түгээжээ.
Украины Батлан хамгаалахын сайд 18-60 насны эрчүүдийг үлдэж, эх орноо хамгаалахаар тус улсад үлдэх тухай тушаал гаргасны дараа эдгээр үзэгдэл Украин даяар өрнөж байна гэж Браун бичсэн байна.
Уг бичлэгт тэр хүн Украины дайнаас зугтаж буй гэр бүлтэйгээ салах ёс гүйцэтгэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна.
War on Fakes сайтын эрхлэн гаргагчид тэрхүү шэйрэлсэн бичлэгийг хуучирсан бөгөөд хоёрдугаар сарын 24-нд Оросын арми Украинд довтлохоос өмнө салан тусгаарлах үзэлтэй Донецк мужаас буюу хоёрдугаар сарын 21-нд Орос руу явсан гэр бүлийн бичлэг хэмээн мэдээлжээ.
Испанийн баримт шалгагч Maldita сайт уг бичлэг үнэн болохыг нягталсан байна.
War on Fakes сайтын энэ талаарх мэдээнд эх, нялх хүүхэд аюулгүй байх боломжгүй болсон бөгөөд тэд өөрсдийгөө украинчуудаас аврах ёстой гэсэн агуулгыг оруулжээ. Энэ нь хоёрдугаар сарын 24-нд Украинд дайн эхэлснийг үл тоомсорлосны илрэл юм.
Эдгээр жишээнүүд нь тус сайт Оросын суртал ухуулгыг тарааж байгааг нотлохын зэрэгцээ Украиныг муугаар харуулахын тулд зориудаар худал мэдээллийг ашиглаж байгааг харуулж байна.
Сайт дээрх бүх жишээ ижил бүтэцтэй буюу тохиолдол бүрд 2-3 өгүүлбэрийг Украины хуурамч мэдээллийг үгүйсгэхэд ашигладаг боловч нягтлах ёстой мэдээллийг зохих ёсоор огт авч үздэггүй. Мөн “хуурамч” гэж яаж нотолж, шалгасан аргуудыг өгүүлдэггүй.
War on Fakes сайтыг хэн эрхлэн явуулж байн вэ?
Үүний ард хэн байгааг олж мэдэхийн тулд who.is вэб сайтаар дамжуулан шалгав.
Энэ вэб сайт нь дөнгөж саяхан буюу гуравдугаар сарын 1-нд нээгдсэн бөгөөд зөвхөн Орос, Украины дайнд анхаарлаа хандуулдаг болохыг харуулжээ. Операторын нэрийг нуусан боловч “Холбоо барих” хэсэг Москва дахь хаягийг сонголт болгон өгсөн байна. Гэсэн хэдий ч уг хаяг руу нэвтрэхэд зөвхөн тус сайтыг бүртгүүлсэн компанийн хаяг руу холбож байна.
Сайт дээрх утасны дугаар нь өмнө нь 2019 оны эхээр хүмүүсийг санхүүгийн хувьд залилахад ашигладаг алдартай залилангийн дугаар болох нь тогтоогдов.
Вэб сайтын шинжилгээ хийдэг Scamadviser ашиглан шалгахад тус вэбсайтад болгоомжтой хандах хэрэгтэйг харуулж байна. 100 хүртэлх итгэлийн онооны зэрэглэлээс War on Fakes сайт 1 гэсэн үнэлгээтэй байна.
Тус сайтын талаар ямар ч мэдээлэл байхгүй бөгөөд эдгээр “сэтгүүлчид” болон “баталгаажуулагчид” хэн нь вэб сайт болон өөрсдийн Telegram хаягаар нийтлэл нийтэлж байгаа нь тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл, War on Fakes вэбсайтын ард хэн байгааг тодорхой хэлэх боломжгүй байна. Гэсэн атлаа гэнэт гарч ирж, хурдацтай өсөж, Оросын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөнөөр дэмжигдэж байгаа нь сайтын гарал үүсэл, нөлөөний талаар эргэлзээ төрүүлж байна.
Холбогдох эх сурвалжуудын линкийг тухайн хэсэгт холбосон тул өнгөөр тодруулсан хэсэгт дарж, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.