Ковид-19 бол тахал биш, цусны судсанд нэвчин орж, огцом хүндрэл өгдөг энгийн сүрьеэ өвчний вирус – ХУДАЛ

Амарсанаа Лодойсамбуу гэх фэйсбүүк хэрэглэгч КОВИД-19-ийг цар тахал биш, ганц өдөрт эдгэдэг өвчин гэсэн агуулга бүхий постыг 2021.06.16-нд оруулжээ.

Уг постыг 2020 оны тавдугаар сард олон нийтийн сүлжээнд иргэд түгээснийг FactCheck.mn нягтлан хүргэж байсан билээ. Гэвч ийнхүү жилийн дараа дахин постолсныг 6К хүн шэйрлэж, 436 хүн лайк дарж, 30 хүн коммент бичсэн нь иргэд аливаа мэдээллийг нягтлахгүйгээр хүлээн авч байгааг илтгэж байна.

Иймд уг агуулгыг Factcheck.mn UNICEF-ийн Эрүүл мэндийн ахлах зөвлөх, доктор Б.Цогтбаатартай хамтран нягталснаа дахин хүргэе.

Уг постод “Италийн эмч Джем Джамиль Ахмед маш чухал туршилт хийж Ковид-19-ийн жинхэнэ дүр төрхийг ил болгожээ.

Энэ бол тахал биш цусны судсанд нэвчин орж огцом хүндрэл өгдөг энгийн сүрьеэ өвчний вирус байжээ. үүнийг ердөө 2000 төгрөгөөр ганцхан шөнө эмчилнэ гэвэл итгэх үү. Тэгвэл энэ хүн Америкт нэгэн гэр бүлийг саяхан ганц шөнө эмчлээд өглөө шалгахад эв эрүүл болсон байжээ.

Энэ нь ердөө 500 мг 3-хан ширхэг Аспиринийг уулгаж, Лимоны жүүс зөгийн балтай хольж халаагаад даруулга болгон өгөөд гүйцээ. Кроно баяртай. Энгийн амьдрал эхэллээ” гэсэн нь бүгд үндэслэлгүй байна.

Factcheck:

Сүрьеэ өвчин бикробактериар үүсгэгддэг бол COVID-19 нь вирусийн халдвар.

Вирусийн халдварыг ганцхан шөнийн дотор эдгээх шинжлэх ухааны үндэслэл огт байхгүй.

Энэхүү хоёр өвчний эмгэг жам, шинж тэмдэг өөр бөгөөд хэд хоногт эдгэх нь тухайн өвчтөний дархлаа, эрүүл мэндийн байдал, хооллолт гэгчлэн олон хүчин зүйлээс шалтгаална.

Тиймээс элдэв хуурамч зөвлөгөөг туршихын оронд ахуйн ариун цэврийг сахиж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн, амны хаалтаа зүүж, гэртээ амар тайван байх нь үр дүнтэй болохыг зөвлөж байна.

КОВИД-19 цар тахлын тухайд халдвараас сэргийлэх хамгийн сайн арга нь вакцин болохыг мэргэжилтнүүд хэлж байгаа. Гэхдээ энэ нь 100% өвчнөөс хамгаална гэсэн үг биш, хүндрэл, үхлээс сэргийлэх юм. Тиймээс вакцин хийлгэсэн ч вирусийн халдвар авч, түүнийгээ бусдад тараах эрсдэлтэй тул амны хаалтаа тогтмол зүүж, олон хүн цугласан газарт очихгүй байж, ариун цэврээ сахих зэрэг халдвар хамгааллын алтан дэглэмээ сахисаар байх шаардлагатай эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Сүүлийн нэг сард буюу 2024.05.25-06.24-нд Монгол Улсаас Метагийн төлбөрт 1 сая орчим ам.доллар гадагш урссан байна. Тодруулбал, 379 фэйсбүүк хэрэглэгч хувь хүн болон пэйжээр дамжуулан 100-29,000 хүртэл ам.долларын төлбөртэй пост нийтэлсэн бол 100 ба түүнээс бага дүнтэй ам.доллар төлсөн хаягийн тоо 411 байгаа юм. Эдгээрийн дийлэнх нь УИХ-ын сонгуулийн сурталчилгаатай холбоотой билээ. Тэгвэл сонгуульд өрсөлдөж […]

2020 оны 11 дүгээр сарын 20-ны 20:15 цагт шинэчлэв. Герман цэргээс корона вируст халдвар илэрсэн хэмээх мэдээллийг бид нягтлан ХУДАЛ тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл isee.mn мэдээллийн сайт дараах мэдээллийг түгээв. Ингэхдээ Герман цэргээс корона вирус илэрсэн гээд, өчигдөр буюу 19-ний өглөөний 08:00 цагаас Улаанбаатар-Франкфурт чиглэлийн 118 иргэнийг Улаанбаатар хотоос тээвэрлэсэн гэх баримтыг дурджээ. Энэхүү […]

Дахин нийтлэв… Товч агуулга УИХ-ын чуулганы 2024.10.31-ний өдрийн хуралдаанаар Францын Орано групптэй хийх хэлэлцээртэй холбогдуулан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар байр сууриа илэрхийлэхдээ “Монголчууд хямдхан цахилгаантай болж чадах уу. Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ […]

“Украины дээгүүр иргэний ямар ч улсын агаарын тээвэр нисэхгүй байгаа юм байна. Буудчихна гээд. Тэгсэн чинь ганц онгоц нисэж байсан нь манай “МИАТ” гэнэ ээ. Хөөрхөн үү?” гэсэн постыг ulsturch.mn гэх фэйсбүүк хуудас өчигдөр оруулсан. Украины агаарын замыг тойрсон шар онгоцууд дунд Украины агаарын хилээр явж буй цэнхэр онгоц бүхий зурагтай энэхүү мэдээлэл өнөөдөр олон […]

Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд гэсэн лого бүхий “Сайн дурын цэрэг татлага” гэсэн зарлал бүхий постер цахим орчинд тарсан. Энэхүү зарлалд “ОХУ-ын Луганск, Донецкийн Бүгд найрамдах улсад явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын 18-45 насны эрэгтэйчүүдийг гэрээт цэргийн албанд бүртгэж эхэллээ. Орос ахан дүүстэйгээ цуг Тужийн нарс, Халх гол, Чөлөөлөх дайнд […]

“Гарц: Данийн нэрт вирусологийн судалгаагаар Синовакийн Вероцеллийн (2-р тунгаар хийгээд байгаа) найрлагад хөнгөн цагаан хар тугалга хүнд металл байгаа нь илчлэгдлээ. Архивлаад авчихлаа ТОЙМ хийнэ” гэсэн постыг Tserenkhuu Ishtseren хэмээн фэйсбүүк хэрэглэгч нийтэлжээ. Уг постыг 1100 хүн шэйрлэж, 996 хүн лайк дарж, 350 хүн коммент бичсэн байна. Коронавирусийн цар тахлын үед эрүүл мэндийн талаарх аливаа […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх