“ВАКЦИН БОЛ ШИНЖЛЭХ УХААН НЭРТЭЙ БИОЗЭВСЭГ” – ТАШАА

Товч агуулга

  • Вакцинууд аливаа өвчнөөс, нас баралтаас үр дүнтэй сэргийлдэг тул өнөөдрийг хүртэл улс орнууд зөвлөсөөр байна.
  • ДЭМБ-ын статистикаар вакцины тусламжтайгаар жил бүр 2-3 сая хүний амийг аварч байна.
  • КОВИД-19-ийн вакцин дэлхийн 19.8 сая хүнийг үхэхээс сэргийлснийг The Lancet сэтгүүлд хэвлэгдсэн судалгаа харуулсан.

“Вакцин бол шинжлэх ухаан нэртэй биозэвсэг!!! Бүх төрлийн вакцин бол хор” гэсэн агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Вакцинуудын найрлага дахь туслах бодисууд нь биеийн дархлааны хариу урвалыг идэвхжүүлдэг бөгөөд хүний биед сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаанууд нотолно гэдгийг АНУ-ын Хүнс болон эмийн захиргаа мэдэгдсэн байдаг.

ДЭМБ-ын статистикаар вакцины тусламжтайгаар жил бүр 2-3 сая хүний амийг аварч байна.

АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн судалгаагаар хүүхэд байхдаа хийлгэсэн вакцины үр дүнд 4 сая хүнд жил бүр үхлийн аюулаас мултарч байна. 2030 он гэхэд 51 сая хүн вакцины тусламжтай амьд гарах ба Улаанбурхны вакцины үр дүнд 19 сая Гепатит В-ийн эсрэг вакцины үр дүнд 14 сая хүн үхлээс сэргийлэх тооцоо байна.

Дэлхийн таван хүүхэд тутмын нэг нь анхан шатны дархлаажуулалтад хамрагдаж чадахгүй байгаа ба жилд 2 сая гаруй хүүхэд вакцинаар хамгаалах боломжтой халдварт өвчний улмаас нар барсаар байна.

Монгол Улсын хувьд 2014 онд Улаанбурхан өвчин бүрэн устсан орон хэмээн зарлаж байв. Гэвч 2016 онд Улаанбурхан өвчний дэгдэлд гарч, 0-5 насны 59 хүүхэд энэ өвчнөөр эндсэн юм. Улмаар Засгийн газар дархлаажуулалтыг нэн яаралтай авч хэрэгжүүлсний үр дүнд өвчлөлийг цааш улам дэгдэхээс урьдчилан сэргийлж чадсан.

Мөн КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эрт эхлүүлээгүй бол 2021 оны долдугаар сарын 1-н гэхэд 15-45 мянган нас баралт бүртгэгдэх эрсдэл байсныг ХӨСҮТ, эрдэмтдийн зөвлөл судалж тооцсоноо танилцуулж байв.

Иймд дээрх пост дахь мэдээлэл нь олон нийтийг төөрөгдүүлсэн, ТАШАА мэдээлэл байна.

Аливаа мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч, үргэлж нягталж байхыг Factcheck.mn сануулсаар байгаа билээ.

Эх сурвалжууд:

Төстэй мэдээлэл

Товч агуулга Долдугаар сарын дунд ба наймдугаар сарын эхээр л гэхэд вакцин хийлгээгүй хүмүүс COVID-19-ийн улмаас нас барах тохиолдол нь бүүстер тун хийлгэсэн хүмүүсийнхээс 10 дахин их байна. Вакцины нөлөөгөөр хүний биеийн дархлаа муудах, үгүй болох гэсэн ойлголт байхгүй. COVID-19 вакцинаар тогтсон дархлаа нь өвдсөнөөс илүү найдвартай, аюулгүй хамгаалалт болдгийг судалгааны үр дүнгээр тогтоосон. Tata […]

Хөгжлийн банкнаас зээл авсан “Мон цемент” компани үйлдвэрээ улсын комисст хүлээлгэн өгөөгүй гэсэн мэдээлэл гарсан. Тодруулбал, Zarig.mn сайт 2022.02.19-нд “Мон цемент, МАК цементийн үйлдвэрүүдийг улсын комисст хүлээлгэж өгөөгүйн цаад шалтгаан” гэсэн гарчигтай мэдээ нийтэлжээ. Уг мэдээнд “Монполимет ХХК болон МАК цемент ХХК-ийн төслүүд амжилттай хэрэгжсэн ч тэд барьсан үйлдвэрээ улсын комисст хүлээлгэж өгдөггүй гэх мэдээлэл […]

Товч агуулга: Otgonbayar Jadambaa гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.02.25-ны өдөр МИАТ-ын удирдлага, зохион байгуулалтын схем бүхий зурагтай пост оруулжээ. Уг постод “Та нар яагаад МИАТ ер нь Агаарын тээврийн салбар Нислэг маш үнэтэй байгааг мэдэх үү? 6 онгоцтой 120 даргатай юм билээ тэгээд өнөөдүүл нь шахаа хийсээр байгаад Улаанбаатараас-Бээжин 1.500.000 Бээжингээс хаашаа ч ниссэн 100.000 – […]

Цахим орчинд “Элэгний В, С вирустэй болон чихрийн шижинтэй хүнд Синофарм компанийн вакцин хийхгүй” гэсэн мэдээлэл түгэж, иргэд уг мэдээллийг үнэн эсэхэд эргэлзэж байгаа юм. Тэгвэл уг мэдээллийг нягталлаа. Эрүүл мэндийн яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр энэ талаар “Элэгний В, С вирустэй, чихрийн шижинтэй хүмүүс маш их эргэлзэж байна. Энгийнээр ойлговол В, […]

Коронавирусийн дельта хувилбар дэлхийн улс орнуудад илэрч, халдвар дахин нэмэгдэх болов. Үүнтэй зэрэгцээд олон нийтийн сүлжээгээр вакцинтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн элдэв пост зөвхөн Монголд төдийгүй гадны улс орнуудад ч тархсаар байна. Тиймээс нийгэмд буруу ойлголт өгсөн мэдээллүүдийг олон улсын баримтыг нягтлагчид шалган нягталж түгээсээр байгаа юм. Наймдугаар сарын 5-нд USA Today-ийн нягталсан мэдээллийг хүргэе. […]

БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Вероселл буюу идэвхгүйжүүлсэн коронавирусийн вакцин

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх