PCR шинжилгээг зөвхөн орон нутаг руу зорчих иргэд өгнө – ТАШАА

Коронавирусийн халдварын тархалттай холбоотой иргэдийг төөрөгдүүлсэн шийдвэрүүдийн талаар бид хүргэсээр байгаа билээ.

Энэ удаад шинэ коронавирусын шинжилгээтэй холбоотой зөрүүтэй мэдээллийг нягтлан хүргэж байна.

PCR шинжилгээг зөвхөн орон нутаг руу зорчих иргэдээс шаардах бөгөөд бусад тохиолдолд 72 цаг хүчинтэй PCR шинжилгээ нэхэхгүй байх талаар мэдээлэл гарсан. Энэхүү мэдээлэл иргэдэд эргэлзээ үүсгэсэн юм.

2021.03.06 ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр: PCR шинжилгээний хариу удаж буй талаар гомдол иргэдээс их ирж байна. Шинжилгээний цэгүүдэд хиймэл ачаалал үүсэж байгаагаас ийм асуудал гарч байна. Учир нь албан байгууллага, аж ахуйн нэгж болон зарим эмнэлэг үйлчлүүлэгч, ажилчдаасаа шинжилгээний бичиг шаардаж байгаа аж. Ингэснээр шинжилгээний цэгт иргэд дараалал үүсгэж байна. Орон нутагт зорчихоос бусад тохиолдолд 72 цагийн хүчинтэй PCR шинжилгээний бичиг шаардахгүй байх УОК-ын журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тул аж ахуйн нэгж, байгууллагууд ажилчдаасаа шинжилгээний бичиг шаардахгүй байхыг уриалж байна гэсэн юм.

Гэвч иргэдийн зүгээс эрүүл мэндийн үйлчилгээ авах болон бусад шалтгаанаар PCR шинжилгээг нэхсээр байгаа талаар сэтгэгдлийг Шадар сайдын мэдээлэл хуудаст олноор бичжээ.

2021.03.09 17:38 цаг УОК: Хөдөө орон нутаг руу явахаас бусад тохиолдолд иргэдээс 72 цагийн хүчинтэй ПСР-ын шинжилгээ нэхэхгүй болж байгаа тул иргэд, аж ахуйн нэгжүүдийн ажилтнууд ПСР-ын шинжилгээнд хамрагдах шаардлагагүй боллоо.

Энэхүү мэдээллийг Шадар сайд, УОК-ын мэдээллийг хүргэдэг албан ёсны фэйсбүүк хуудсаар түгээсэн юм. Гэвч үүнээс 16 минутын дараа уг мэдээллийг өөрчилжээ.

2021.03.09 17:54 цаг УОК: Иргэдээс 72 цагийн хүчинтэй ПСР-ын шинжилгээг зөвхөн:

– Хөдөө орон нутаг руу явах
– Эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ авах тохиолдолд шаардана

Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд онцгой нөхцөлөөс бусад тохиолдолд ажилтан, албан хаагчаасаа ПСР-ын шинжилгээ нэхэх шаардлагагүй болж байна хэмээн өөрчилсөн юм.

Өөрөөр хэлбэл PCR шинжилгээг зөвхөн орон нутаг руу зорчих иргэд өгнө, бусад хүмүүс шаардлагагүй гэх мэдээлэл гарснаас хойш ийнхүү өөрчлөгдөж иргэдийг төөрөгдүүлэхэд хүргэсэн юм.

Төстэй мэдээлэл

Дэлхий нийтийн цар тахал Коронавируст өвчин-19 (COVID-19)-ийг үүсгэгч

Сүүлийн өдрүүдэд мэдээ, мэдээллийн gogo.mn сайт мэт харагдах зорилготой “Gogo

Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг 2023 оны 31-ний өдөр УИХ баталсан. Гэвч хуулиа мөрдөж баталсан мэт ч энэ нь өмнөх жилүүдийн адил нүд хуурсан ажил хэвээр байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг Засгийн газар, УИХ хэрэгжүүлж байгаа эсэхийг нягталлаа. Factcheck: […]

Товч агуулга Хишигдалай Амартүвшин гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.10.13-ныд өдөр “Жирэмснээс хамгаалах эм  жороор олгогддог болжээ хө !” гэсэн пост оруулжээ. 924 хүн хариу үйлдлээ илэрхийлж, 245 хүн коммент бичин, 122 хүн шэйрэлсэн уг постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх