Эмэгтэйчүүд нэгээс дээш хүүхэдтэй бол 50 насандаа тэтгэвэрт гарах нь… – ХУДАЛ

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл твиттер хуудаснаа “Эмэгтэйчүүд нэгээс дээш хүүхэдтэй бол 50 насандаа тэтгэвэрт гарах нь…” гэсэн гарчиг бүхий мэдээллийг шэйрлэж, “Энэ мэдээ үнэн бол Монголоо Грекийн замаар дампууруулахаар шийдэж дээ, ЗГ. Грек улс тэтгэвэрийн насаа багасгаад хэдхэн жилийн дотор бүрэн дампуурч, өрөө дарахын тулд хэдэн арлаа зарсан байдаг” хэмээжээ.

Энэхүү жиргээний мөрөөр мэдээллийг нягтлуулах хүсэлт ирсний дагуу дээрх мэдээллийг нягталлаа.

Уг мэдээ reaction.mn нэртэй сайтад 2021 оны 10-р сарын 31-ний өдөр нийтлэгджээ. Мэдээллийг 2021 оны 11-р сарын 22-ны өдрийн байдлаар 7834 хүн үзсэн гэх мэдээллийг ил харуулж байна. Мэдээллийг бичсэн сэтгүүлчийн нэр байхгүй.

Мэдээллийн агуулгыг үзвэл “Эмэгтэйчүүд хэдэн хүүхэд төрүүлсэн байхаас үл хамааран эрт тэтгэвэрт гарах боломжийг олгох хуулийн талаар зөвлөлдлөө. Хэрэв огт хүүхэд төрүүлээгүй бол үрчилж авсан хүүхдийг мөн тооцно. Нэг болон түүнээс дээш хүүхэдтэй эмэгтэй сайн дураараа 50 насанд тэтгэвэрт гарах эрхтэй болно. Хэрэв улсад ажилласан жил 20-с дээш жил байх шаардлагатай. Хэрэв сайн дураараа нийгмийн даатгал төлж байсан иргэдийг хэдэн жил төлснөөс нь хамаарна. Малчин болон хувиараа бизнес эрхлэгчид хүнд нөхцөлд ажиллаж байснаас хамаарч тэтгэвэр тогтоолгоно. Малчин эмэгтэйчүүд нөхөн төлбөр төлөөд ажилласан 1 жилийг 1.5 жилээр бодож тэтгэвэр олгоно. Хэрэв батлан хамгаалах, цэрэг цагдаа зэрэг хүчний байгууллагад ажилласан бол тухайн байгууллага шийднэ. Нийгмийн даатгал жил алдалгүй төлж явсан иргэнд нэмэлт жилийн тэтгэвэр бодно. Хэрэв хүүхэд төрүүлээгүй болон өргөж аваагүй эмэгтэйчүүд хүүхдэд ээлтэй үйл ажиллагаа явуулсан эсэхээс хамаарна. Хэрэв энэ хуулийн заалтыг бүх заалтыг бүх нийтээр мөрдвөл эдгээр хүмүүст зориулж гарах эрт гарах боломжийн талаар судална. Улсад жил өнжөөгүй ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд завсардсан жил байхгүй бол улсаас нэмэлтээр тэтгэмж өгнө” гэсэн байна.

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаар нийт 72 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр тогтоолын төслийг баталсан.

Эдгээрт нийгмийн даатгалтай холбоотой
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/ гэсэн хуулийн төслүүд багтсан байна.

Эдгээр хуулийн төслүүдэд нэгээс дээш хүүхэдтэй эмэгтэйчүүдийг 50 наснаас тэтгэвэрт гарч болох талаар заалт байхгүй байна.

Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл нь тэтгэмжийн болон ажилгүйдлийн даатгалд шимтгэл төлсөн даатгуулагчид тэтгэмж олгох, эрх үүсэх нөхцөл, хэмжээ, хугацаа, ажлын байрыг тогтвортой хадгалсан ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэжээ.

Харин Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийн зорилт нь нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд даатгуулах, даатгуулагчийн санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, хуваарилах, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавих, нийгмийн даатгалын үйл ажиллагаа, нийгмийн даатгалын байгууллагын эрх, үүргийг тодорхойлох харилцааг зохицуулахад оршиж байгаа бөгөөд мөн л 50 наснаас тэтгэвэрт гаргах зохицуулалт байхгүй.

Өөрөөр хэлбэл дээрх мэдээлэлд өгүүлсэн заалт бүхий хуулийн төслийг хэлэлцээгүй. Дээрх мэдээлэл худал байна.

Мөн хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас энэ талаар тодруулахад “нэгээс дээш хүүхэд гарсан эмэгтэйн тэтгэврийн насыг 50 болгох заалт бүхий хуулийн төсөл өргөн бариагүй” гэлээ.

Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөсөн эх 20 жил шимтгэл төлсөн бол тэтгэвэрт гарах насыг өөрийн хүсэлтээр 50 байх боломжтой байгаа юм.

Төстэй мэдээлэл

Zorigtbaatar Nergui Borjigon гэх нэртэй фэйсбүүк хэрэглэгч БНХАУ-ын

“Автомашины дугаарыг өөрчлөх, QR кодыг хуурамчаар үйлдвэл Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар шийтгэнэ” гэсэн мэдээллийг нийслэлийн ЗДТГ-аас гаргасан.  Тодруулбал, Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед тусгай үүргийн 18 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын ажилтнууд QR код бүхий замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлөөр явж байгаа. Харин QR кодыг хуурамчаар […]

Өвөр Mонголын Өөртөө Засах Орны сургуулиуд нэгдүгээр ангид анхлан үздэг хэл бичгийн хичээлээр хятад хэлийг судлах болсон шийдвэр гарсан талаарх мэдээлэл олон нийтийн дунд тархаад буй. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэн Өвөр монголчууд жагсаал, цуглаан хийж буй бөгөөд тэдний эсэргүүцэл үр дүнд хүрч, дээрх шийдвэрийг өөрчилсөн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаад байна. Тухайлбал,  доорх хоёр хаягнаас л […]

Өнөөдөр цахим орчинд #nodain гэсэн бичиг бүхий шар даавуу барин Төрийн ордны зүүн талаар жагсаж буй иргэдийн зураг тархсан. “No double standart” иргэдийн хөдөлгөөний зохицуулагч  Д.Монголхүү мэдээлэл хийнэ гэх зарын дараа энэхүү зураг олон нийтийн сүлжээнд тархсан юм. Энэхүү зургийг нягталлаа. Юун түрүүнд тухайн зургийг хайлтын системд оруулахад 2021 оны наймдугаар сарын 9-ний өдөр Өдрийн сонины […]

Khulan Ruchira хэмээх фэйсбүүк хэрэглэгч “Турк одоо Хятадыг олон улсын шүүхэд өгөх гэж байгаа юм байна. Хятад вакцин хийлгээд хиарсан гэнэ” гэсэн пост оруулжээ. Уг мэдээллийг 382 хүн цааш түгээж, 82 хүн сэтгэгдэл бичиж, 141 хүн лайк дарсан байна. Энэхүү мэдээллийг нягталлаа. Factcheck: ХУДАЛ Турк улс 2021 оны нэгдүгээр сард БНХАУ-ын Синовак вакцинаар иргэдээ вакцинжуулж эхэлсэн. […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх