ДЭМБ хүүхдэд вакцин хийхийг зөвшөөрсөн шийдвэрээ цуцаллаа-ХУДАЛ

Tserenkhuu Ishtseden хэмээх фэйсбүүк хэрэглэгч 2021.06.24-нд коронавирусийн эсрэг вакцины хүүхдүүдэд үзүүлж буй нөлөөллийн талаар нэгэн пост оруулсныг 1.8К хүн шэйрлэж, 1.5К хүн лайк даржээ.

Уг постод:

“ДЭМБ хүүхдэд туршилтын журмаар вакцин хийхийг зөвшөөрсөн шийдвэрээ цуцлаж буйгаа зарлалаа. “Том хүн, эмч нар, настан нарыхаа урдуур оруулж хүүхдүүдийг вакцинжуулж болохгүй гэдгийг дэлхийн бүх улс орнуудад Зөвлөмж болголоо! Ура!

Дэлгэрэнгүйг ДЭМБ-ын портал руу нь ороод үзчих.

Ийм шийдвэр гаргасан 3 шалтгаан:

1. Туршилтын 8 хүүхдэд миокарди өгсөн нь нотлогдсон; (мэдээлсэн)

2. Миокарди өгсөн зарим хүүхдээс Кавасаки синдром илэрсэн (мэдээлсэн)

3. Зарим хүүхдээс MS (mielin multiple skleros) гэх нугасны өрөвслийн ноцтой өвчин илэрсэн (өнөөдөр мэдээлсэн) Түүнээс гадна Гийена-Барре синдром хүүхдэд илүү тусч арьсаар нь идээт өрөвсөл туурч байгаа мэдээг бас харгалзжээ” гэжээ.

Энэхүү агуулгыг нягталлаа.

Factcheck:

2021.06.22-нд ЮНЕСКО болон ДЭМБ-аас сургуулиудыг хүүхдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлд анхаарахыг улс орнуудад анхааруулсан байна. Учир нь цар тахлын улмаас олон сая хүүхэд хоол тэжээлийн дутагдлаас гадна стресс, түгшүүр зэрэг сэтгэл зүйн асуудалд нэрвэгдэж байгаа тул сургуулийн үйл ажиллагааг явуулахдаа хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхийг зөвлөсөн байна.

Үүнээс өөрөөр хүүхэдтэй холбоотой мэдээлэл гаргаагүй байна.

Харин зургаадугаар сарын 3-нд дархлаажуулалтын талаар зөвлөмж гаргажээ. Уг зөвлөмжид хүүхдүүд насанд хүрэгчидтэй харьцуулахад КОВИД-19-өөр хөнгөн өвчилж байгаа тул халдвараар хүнд өвчлөх эрсдэлтэй өндөр настай хүмүүс, эрүүл мэндийн ажилтнууд болон суурь өвчтэй хүмүүсийг юун түрүүнд вакцинжуулалтад хамруулах хэрэгтэй гэжээ. Мөн “Хүүхдэд COVID-19-ийн эсрэг вакцин хийх ерөнхий удирдамжийг өгөхийн тулд COVID-19-ийн вакцины хүүхдийн дархлаажуулалтын талаар илүү олон нотлох баримт шаардлагатай байна” гэсэн байна. ДЭМБ-ын дэргэдэх Стратегийн зөвлөх багийн шинжээчид 12-оос дээш насны хүүхдийн дархлаажуулалтанд Pfizer вакцин тохиромжтой ба 12-15 насны хүндрэх эрсдэлтэй хүүхдэд тэргүүн эгнээний бусад бүлгийн адил Pfizer вакциныг санал болгож болно. Хүүхдэд зориулсан вакцины судалгаа үргэлжилж байгаа бөгөөд нотлох баримт, тархвар судлалын нөхцөл байдлаас хамаарч шаардлагатай бол ДЭМБ зөвлөмжөө шинэчлэх болно гэжээ. Тиймээс хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах ажлаа улс орнууд үргэлжлүүлэх нь чухал байна гэжээ.

Өөрөөр хэлбэл, ДЭМБ хүүхдэд COVID-19-ийн эсрэг вакцин хийх зөвлөмждөө өөрчлөлт оруулаагүй байна.

АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв (CDC)-ийн мэдээллээр 2021.08.18-ны байдлаар VAERS (Вакцины гаж нөлөөний мэдээллийн систем)-д коронавирусийн эсрэг mRNA төрлийн вакцин хийлгэсний дараа 30-аас доош насныханд миокардит болон перикардит илэрсэн гэсэн 1,339 мэдээлэл бүртгэгджээ. Тэдгээрээс 778 нь тухайн өвчинтэй холбоотой шинж тэмдэг илэрсэн бөгөөд эдгээр нь вакцинаас шалтгаалсан эсэхийг CDC судалж байна.

VAERS бол нээлттэй систем бөгөөд вакцины хариу урвал, гаж нөлөөний талаар хэн ч, хаанаас ч хандах боломжтой талбар. Гэхдээ уг системд ирсэн бүх мэдээлэл үнэн гэсэн үг биш буюу тайланг нягталж, баталгаажуулснаар ашиглаж болох тайлан мэдээний сан болох юм. Харин одоогоор уг систем дэх тайлан мэдээ бүрэн баталгаажаагүй буюу ирсэн бүх мэдээлэл вакцинаас үүдэлтэй гэдэг нь нотлогдоогүй байна.

Миокардит эсвэл перикардит үүссэн тохиолдлууд ихэвчлэн 16 ба түүнээс дээш насны эрэгтэй хүмүүс, ихэвчлэн mRNA вакцины 2 тунгийн дараа,  вакцин тариулснаас хэдэн хоногийн дараа гэсэн өгүүлэмжтэй байжээ.

Өвчний шинж тэмдэг арилсны дараагаар ихэнх өвчтөн эдгэрч өдөр тутмын хэвийн идэвхтэй байдалдаа эргэн ордог байна.

Энэхүү өвчин нь коронавирусийн эсрэг вакцины шалтгаантай гэхээсээ илүү КОВИД-19-өөр өвчилсний дараа үүсэх эрсдэлтэйг Стэнфордын их сургуулийн Хүүхдийн Эмнэлгийн тэнхимийн профессор, Халдварт өвчний тасгийн эрхлэгч, профессор Ивонне А.Малдонадо хэлжээ.

КОВИД-19 өвчний үед ховор тохиолдох хүүхдийн олон эрхтэн тогтолцооны үрэвсэлт хам шинж (MIS-C)-ийн оношилгоо эмчилгээний тал дээр эрдэмтэд, хүүхдийн мэргэжилтний хамтаар судалж байна.

КОВИД-19 ба хүүхдийн олон эрхтэн тогтолцооны үрэвсэлт хам шинж хоорондын хамаарал тодорхойгүй байгаа бөгөөд ямар хүүхдүүд энэ өвчнөөр өвдөх эрсдэл илүү байгааг судалж байна.

Гэсэн хэдий ч COVID-19 өвчнийг үүсгэдэг вирусийн улмаас маш цөөн тооны хүүхэд хүндээр өвддөг болохыг Америкийн хүүхдийн эмнэлгийн академи эцэг, эхчүүдэд ойлгуулахыг хүсч байна. Одоогоор MIS-C оношлогдсон хүүхдүүдийн ихэнх нь эмнэлгийн тусламж авч, эдгэрсэн байна.

MIS-C өвчний үед хүүхэд халуурч, лабораторийн шинжилгээгээр үрэвсэл батлагддаг бөгөөд бусад ховор тохиолдох өвчин болох Кавасаки өвчин, хордлогот шокийн хам шинж зэрэг өвчний зарим шинж тэмдэгтэй төстэй шинж тэмдэг илэрдэг.

Энэхүү өвчин нь COVID-19 өвчинтэй холбоотойгоор хүүхдэд үүсч болох ба харин вакцинаас шалтгаалж үүсэх боломжтой тухай мэдээлэл олдсонгүй.

Хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой үүсэх аливаа асуудлыг хүүхдийн мэргэжлийн эмчтэй зөвлөхийг сануулж байна.

Тиймээс дээрх пост нь олон нийтийг төөрөгдүүлсэн ТАШАА мэдээлэл байна.

Цар тахлын үед аливаа мэдээллийг нягталж, шалгаж, мэргэжлийн, баттай эх сурвалжаас авахыг factcheck.mn зөвлөсөөр байна.

Энэ үед иргэдийг төөрөгдүүлсэн ХУДАЛ мэдээлэл нь эрүүл мэнддээ хохирол учруулах эрсдэлтэй бөгөөд үүнд хэн нэгэн хариуцлага хүлээхгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

Эх сурвалжууд:

https://www.who.int/news/item/22-06-2021-unesco-and-who-urge-countries-to-make-every-school-a-health-promoting-school

https://www.who.int/emergencies/diseases/novel-coronavirus-2019/covid-19-vaccines/advice

https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/vaccines/safety/adverse-events.html

https://www.healthychildren.org/English/tips-tools/ask-the-pediatrician/Pages/Does-the-COVID-19-vaccine-cause-myocarditis-in-teens-and-young-people.aspx

https://www.healthychildren.org/English/health-issues/conditions/COVID-19/Pages/covid_inflammatory_condition.aspx

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхмийн эрхлэгч, АУ-ы доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Товч агуулга Хүүхдүүд 100% хөхөөр хооллож байсан, ээжүүд нь КОВИД-19 вакцины бүрэн тунтай гэсэн агуулгыг дэмжих нотолгоо огт байхгүй. 5-аас доош насны хүүхдүүд КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамрагдсан тохиолдол байхгүй. Вакцин тариулсан ээжүүд хүүхдээ хөхөөр хооллохтой холбоотой өвчлөл үүсэх шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Хүүхдүүдэд илэрсэн аденовирус нь Оксфордын АстраЗенека вакцинд ашигласан аденовирусээс тэс өөр. Их Британид […]

Анагаах ухааны доктор Д.Наранжаргал “Өдрийн сонин”-ы 2021.04.16-ны өдрийн дугаарт вакцинжуулалтын талаар ярилцлага өгчээ. Түүний өгсөн ярилцлагаас вакцинтай холбоотой зарим мэдээллийг нягталлаа.  Одоогоор ирсэн вакцин нь дуусчих шиг боллоо, төлөвлөгөөт хугацаандаа ирнэ гэж байсан ирсэнгүй. Уг нь гайгүй сайн зохион байгуулалттай явж байсан чинь вакцин нь олдохоо байчихлаа. Вакцин нь хүрээд л ирвэл учрыг нь олоод […]

Цахим орчинд “Бүх нийтээр амардаг өдрийг хоёроор нэмэх нь” гэсэн мэдээлэл өчигдрөөс эхлэн тарав. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг тэмдэглэдэг болох хуулийн төслийг есдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан. Хуулийн төсөл нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах бөгөөд ингэснээр тав болон есдүгээр […]

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.12.27-нд КОВИД-19-ийн Омикрон

Товч агуулга mRNA болон уламжлалт вакцин аль аль нь тухайн өвчнийг үүсгэхгүй, халдвар тээгч болохгүй, зөвхөн биеийн дархлааны хариу урвалыг өдөөдөг. Хүүхэд байхдаа хийлгэдэг товлолт вакцинуудын үр дүнд жил бүр 4 сая хүний амь аврагддаг. КОВИД-19 вакцины үр дүнд жилд 14.4 сая хүн нас барахаас сэргийлсэн. 5-11 насныхныг 22,521,778 тунгаар дархлаажуулахад миокардитийн 23 баталгаажсан тохиолдол […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх