“Синофарм” үйлдвэрийн Вероселл вакцин 3-17 насны хүүхдүүдэд маш сайн үр дүн үзүүлжээ – ТАШАА

БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Вероселл буюу идэвхгүйжүүлсэн коронавирусийн вакцин 3-17 насны хүүхдүүдэд маш сайн үр дүн үзүүлсэн талаар олон нийтийн сүлжээгээрээ өнөөдөр тархсан. Энэ талаар 24tsag.mn сайт мөн мэдээлэл хийжээ.

Уг мэдээллийг нягталлаа.

Factcheck: ХУДАЛ

ДЭМБ-ын Вакцины асуудлаарх Стратегийн зөвлөх багийн хуралдаан дөрөвдүгээр асрын 29-ний өдөр хуралджээ.

Уг хурлаар БНХАУ-ын хөгжүүлж буй гурван вакцины эмнэл зүйн туршилтуудын үр дүнг хэлэлцсэн байна. 

Энэхүү мэдээллийг үзэхэд 3-17 насны хүүхдүүдэд туршсан вакцин нь “Синофарм” үйлдвэрийн вакцин биш ажээ.

Энэ нь БНХАУ-ын Синовак үйлдвэрийн идэвхгүйжүүлсэн коронавирусийн вакцин байна.

Харин Монгол Улс тус улсын “Синофарм” үйлдвэрийн вакциныг дархлаажуулалтад ашиглаж байгаа билээ.

Тус үйлдвэрийн вакциныг дэлхийн 45 орны 18-аас дээш насны иргэдэд 65 сая тун хийсэн туршилтын талаар ДЭМБ уг хурлаараа хэлэлцжээ. Тиймээс “Синофарм” үйлдвэрийн Вероселл вакцин 3-17 насны хүүхдүүдэд маш сайн үр дүн үзүүлжээ гэдэг нь ТАШАА мэдээлэл байна.

Эх сурвалжууд:
https://www.who.int/news-room/events/detail/2021/04/29/default-calendar/extraordinary-meeting-of-the-strategic-advisory-group-of-experts-on-immunization-(sage)-29-april-2021
https://cdn.who.int/media/docs/default-source/immunization/sage/2021/april/4_sage29apr2021_sinovac.pdf?sfvrsn=2d82605d_5

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Төстэй мэдээлэл

Tserenkhuu Ishtseden хэмээх фэйсбүүк хэрэглэгч 2021.06.24-нд коронавирусийн эсрэг вакцины хүүхдүүдэд үзүүлж буй нөлөөллийн талаар нэгэн пост оруулсныг 1.8К хүн шэйрлэж, 1.5К хүн лайк даржээ. Уг постод: “ДЭМБ хүүхдэд туршилтын журмаар вакцин хийхийг зөвшөөрсөн шийдвэрээ цуцлаж буйгаа зарлалаа. “Том хүн, эмч нар, настан нарыхаа урдуур оруулж хүүхдүүдийг вакцинжуулж болохгүй гэдгийг дэлхийн бүх улс орнуудад Зөвлөмж болголоо! […]

COVID-19-ийн вакцин өөрөө хор үйлдвэрлэж байгаа талаар Канадын Онтарио дахь Гуэлфийн их сургуулийн вирусийн эсрэг дархлаа судлаач Байрам В. Брайдл радио нэвтрүүлгээр анх ярьж, S уураг өөрөө хортой хэмээн олон нийтэд мэдээлжээ. Тэрбээр “Сонсогч та бүхэн энэ дүгнэлтийг мэдэж авч байгаа хамгийн анхны хүмүүс. Коронавирусийн эсрэг бие үүсгэгчийг өдөөх S уураг нь хортой болохыг бид […]

Товч агуулга Зургаан сартайгаас доош насны хүүхдийг ээж нь вакцин хийлгэсний дараах эхний 48 цагт хөхүүлэхдээ болгоомжтой байхыг судлаачид сануулаад судалгааны үр дүнд вакцинжуулалт нь аюулгүй байсан гэдгийг хэлжээ. Аль нэг вакцин нь хөхөөр хооллож буй нярай хүүхдэд хор хөнөөл учруулдаг гэсэн нотолгоо байхгүй. Вакцин нь эхчүүдийн хөхний сүүнд коронавирус буюу SARS-CoV-2-ыг таньдаг эсрэгбие, тэр […]

Товч агуулга Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.19-нд “Дэлхийн улс орнуудын 100к хүн тутамд ноогдох умайн хорт хавдарын жагсаалтыг олж үзлээ Эхний 50д л лав МОНГОЛ УЛС алга Яахав дээ бас 1юмаар ч гэсэн анхаарал татсан орон биш л юм байна” гэсэн пост оруулжээ. Уг постыг нягталлаа. Factcheck: Умайн хүзүүний хорт хавдрын нийт тохиолдлын 60 […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх