Л.Энх-Амгалан: 2019 онд зам тээврийн ослоор 25,000 хүн амь насаа алдаж, тахир дутуу болсон -ХУДАЛ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ХЭҮК-ын гишүүдийг томилох тухай хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан зарим тоо баримтыг дурдаж, нэр дэвшсэн комиссын гишүүдийн байр суурийг сонссон юм.

Тэрбээр “2019 онд зам тээврийн ослоор 25,000 хүн амь насаа алдаж, тахир дутуу болж, улсад 9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Үйлдвэрлэлийн ослоор жилд 400-500 хүн амиа алдаж байгаа. Өнгөрсөн 10 жилд залилангийн хэргээр иргэдэд 1.2 их наяд төгрөгийн хохирол учирсан. 2019 онд цахим гэмт хэргээс 13 тэрбум төгрөгийн хохирол учирсан” гэсэн тоо баримтуудыг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хэлсэн дээрх мэдээллийг бид нягталлаа.

Factcheck: Тээврийн цагдаагийн албанаас гаргасан 2019 оны статистик мэдээллээс харвал өнгөрсөн онд нийт 25,302 зам тээврийн осол гарч 561 хүн амь насаа алдаж 3,790 хүн гэмтэж бэртэн 24.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Эндээс үзвэл УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн өгсөн мэдээлэл ташаа буюу нийт зам тээврийн ослын тоог хохирсон хүний тоотой андуурч хэлсэн байна. Учирсан хохирлын мөнгөн дүнг мөн ташаа мэдээлжээ.

Factcheck: Харин учирсан хохирлын тухайд өнгөрсөн 10 жилд биш, 2007-2017 онд 1.21 их наяд төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ нь зөвхөн залилан бус, нийт гэмт хэргийн улмаас гэсэн статистикийг Үндэсний статистикийн хорооны судалгаанд үзүүлсэн байна. Залилангийн гэмт хэргийн тухайд хохирлын хэмжээ жил тутам нэмэгдэж байгаа бөгөөд Монголбанкнаас гаргасан мэдээллээр 2016 онд 2 тэрбум орчим төгрөг, 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум төгрөгт хүрч, 2019 он гарсаар 13 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Нягталсан: Ц.Тамир (MCIR) 

Төстэй мэдээлэл

Энигматик гэх твиттер хаягнаас PCR шинжилгээтэй холбоотой эргэлзээ төрүүлэхүйц мэдээллийг жиргэжээ. Уг жиргээнд “Урд нь ханиад хүрч өвдөөд эсрэг биет үүсэн тохиолдолд тэр PCR эерэг гардаг л гэнэ. PCR энэ бол яг корона гэж илрүүлдэггүй шинжилгээ гэж өчнөөн л эмч эрдэмтэд хэлж бн, битгий худал зүйлээр толгойгоо угаалгаач л гэе дээ лол” гэжээ. Энэхүү мэдээллийг […]

Дэлхий нийтийн цар тахал Коронавируст өвчин-19 (COVID-19)-ийг үүсгэгч

Уул уурхайн олборлолт олон арван жил үргэлжлээд дуусахад байгаль орчны нөхөн сэргээлтийг үр дүнтэй хийх нь орчин үеийн уул уурхайн салбарын чухал шаардлага болоод байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар томоохон төслүүд, ялангуяа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт бүхий нэг төсөл хэрэгжиж, өөр нэг төсөл эхлэх гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар […]

Tsegts.xyz гэх сайт “С.Амарсайхан: Бусад улсуудад 4-р тунд

Вакциныг албадан хийж байгаа гэж үзэж буй иргэд Нюрнбергийн шүүхэд хандах эрхтэй хэмээх пост цахим орчинд тархаад буй. Тухайлбал, Khulan Ruchira хэмээх фэйсбүүк хэрэглэгч “Вакциныг албадан хийж байгаа ЭМЯ, ДЭМБ-ыг олон улсын Нюрнбергийн дайны шүүхээр “хомроголон устгах гэмт хэрэг хийж байна” гэж одоо шүүж эхэлсэн тул та 2-дах тунгаа тариулах хэрэггүй, харин өөрийн гомдлоо интернетээр […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх