“Монгол Улсын 3 ерөнхийлөгч Оюутолгойн ордыг баялгийн хамт эзэмшигч Роберт Фридландтай хундага тулгаж байгаа байдал” – ХУДАЛ

Д Алтангэрэл хэмээх твиттер хаягаас нэгэн зураг нийтэлжээ. Тайлбар нь “Зураг дээр Монгол Улсын гурван Ерөнхийлөгч Оюутолгойн ордыг баялгийн хамт эзэмшигч Роберт Фридландтай хундага тулгаж байгаа байдал. Өлсгөлөн гөлөг шиг харцтай энэ этгээдүүд Монголчуудын асар их баялгийг гадныханд найр тавьж өгөхдөө санаа нь зовсон болов уу” гэжээ.

Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу бид нягталлаа.

Энэхүү зураг нь Роберт Фрийдландтай хундага тулгаж байгаа зураг биш бөгөөд “Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулагч Ц.Балдорж агсны хүндэтгэлд зориулан “Балдорж” сангаас зохион явуулдаг, сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах Балдорж шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны үеийн зураг байна.

2008 оноос эхлүүлсэн Балдорж шагнал гардуулах ёслолын тэргүүн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч хүрэлцэн ирж гардуулдаг уламжлалтай. Энэхүү зураг нь 2009 оны Балдорж шагнал гардуулах ёслолын үеийн зураг бөгөөд тухайн жилийн ёслолд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди болон тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар оролцож байжээ.

Мөн энэхүү үйл явдлыг 2009 оны шагнал гардуулах ёслолын үеийн зураг гэдгийг уг зурагт багтсан тухайн үеийн “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Оюунсүрэн баталлаа.

Түүнчлэн 2009 оны Балдорж шагнал гардуулах ёслолын талаарх factnews.mn сайтад гарсан мэдээлэлд гурван Ерөнхийлөгчийн зэрэгцэж суусан зургийг нийтэлж байжээ. Уг зураг дээрх Ерөнхийлөгчдийн хувцас энэхүү хундага тулгасан зурагтай нэг байгааг харж болно.

Төстэй мэдээлэл

Коронавирусийн цар тахал Монгол Улсад голомтлон халдварласнаас хойш тус өвчинтэй холбоотой хуурамч зөвлөгөө олон нийтийн сүлжээнд ихээр тарж, иргэнд түүнийг нь хуваалцсаар байна. Иймд эрүүл мэндийн зөвлөгөөг үнэн худал болохыг заавал нягталж байж туршихыг сануулаад уншигчаас ирсэн хүсэлтийн дагуу дараах мэдээллийг UNICEF-тэй хамтран нягталснаа хүргэе. Олон нийтийн сүлжээд “Италийн эмч Джем Джамиль Ахмед маш чухал […]

COVID-19-ийн халдвар голомтлон гарсантай холбоотойгоор Баянзүрх дүүргийн өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулж буй. Энэ хүрээнд тус дүүргийн зарим хороо энэ тухай иргэдэд мэдээлэхдээ “Хэрэв шинжилгээнд хамрагдаагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авах болохыг анхааруулж байна” гэсэн зарыг фэйсбүүк хуудсаар түгээж байгаа юм. Энэ тохиолдолд Зөрчлийн […]

Жүрмэд Занаа гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.26-нд “0-30 ХОНОГТОЙД ВАКДУУЛСАН ХҮҮХДҮҮД ВАКДУУЛААГҮЙТЭЙ НЬ ХАРЬЦУУЛАХАД 10000% ИЛҮҮ ӨВЧЛӨМТГИЙ БАЙСАН. БАГА РОБЕРТ К.” гэсэн пост нийтэлсэн байна. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Түүний эх сурвалж болгон ашигласан бага Роберт Кеннедиг вакцин эсэргүүцэж байр суурь илэрхийлсэн мэтээр олон улсад ч мэдээллүүд ихээр гарч байжээ. Түүнийг […]

Долдугаар сарын 15-нд Bolormaa Bat-Ulzii нэртэй Фэйсбүүк хэрэглэгч доорх постыг нийтлэжээ. Уг постод 18 хүн сэтгэгдэл бичиж, 50 хүн цааш түгээсэн байна. Бид уг мэдээллийг нягталлаа. “ЕВРОП ЭМНЭЭС доорх 3 төрлийн эм ковидын вируст сайн үйлчилж бна. Дэлхийн олон эмч нар энэ эмээр халдвар авсан, шинж тэмдэгтэй олон хүмүүсийг хэдхэн хоногт (ихэнхдээ 1-3 хоног) эмчилсэн […]

Zorigtbaatar Nergui Borjigon хэмээх Фэйсбүүк хэрэглэгч 2021 оны арванхоёрдугаар сарын 17-д дараах постыг оруулжээ. Уг постод “Хойд солонгост ковид халдвар, ковид үхэл байхгүй. Шалтгаан нь Ким бацаан маань дэлхийн мөнгөний эздийн ковакс хөтөлбөрөөр өгсөн синовак, синофарм, астразенека, файзер гэх мэт бүхий л вакцинаас нь иргэддээ нэг ч тун хийгээгүй, хог дээр хаясан байна. Цаашлаад PCR […]

Тэгвэл уг мэдээллийг нягталж шалгахад зураг эвлүүлсэн байжээ. Мөн япон хэл дээрх текстэд Ерөнхий сайд гамшиг болсон газартай танилцсан тухай л өгүүлжээ. Харин түүний доод хэсгийн зургийг эвлүүлэн хуурамчаар хийжээ. Уг зурган дээрх үйл явдал бол 2019 оны 10 сарын 17-ны өдөр Японы зүүн хойд хэсгээр далайн хүчтэй хар шуурганд өртсөн Фукушима, Мияги зэрэг мужийн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх