Япон улс вакцин илгээх үү?

Япон улс манай улсад 1.3 сая хүнд шаардлагатай вакцин нийлүүлэхээр болсон талаар Пүрэв гарагт Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. 

Уг мэдээлэлд “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн энэхүү төсөл нь 2 үе шаттай хэрэгжиж, Монголын хүн амын 1.3 сая хүнд шаардлагатай тун вакциныг Япон Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан нийлүүлж, вакцины “хүйтэн хэлхээ”-г бүрдүүлэх тоног төхөөрөмжийн хангамжийг шийдвэрлэх юм” гэж мэдээлэв.

Энэ талаар олон нийтийн сүлжээнд “Япон улсаас Монголд вакцин өгнө” хэмээн түгээж эхэлсэн. 

Уг мэдээллийг нягтлан хүргэж байна. 

UNICEF-ээс олон нийтэд өгсөн мэдээлэлд “Төслийн хүрээнд Монгол Улсын хүн амын 40 хувийг КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулахад хүрэлцэх 2.7 сая тун вакцин болон дархлаажуулалтын хүйтэн хэлхээний шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах, дархлаажуулалтын талаарх мэдээлэл, сурталчилгаа хийх үйл ажиллагааг санхүүжүүлнэ” гэжээ.

Өөрөөр хэлбэл, Япон улсаас вакцин ирэхгүй, харин вакцинаа хангах санхүүгийн дэмжлэгийг уг хамтын ажиллагааны хүрээнд үзүүлэхээр байна. 

Мөн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “Япон улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан оруулж ирэх, эсвэл манай яам олон талт хамтын ажиллагааны хүрээнд оруулж ирэх гэсэн хоёр хувилбар яригдаж байна. Хэрэв Япон улс вакцины асуудлаа шийдвэл заавал Японоос вакцин орж ирнэ гэсэн үг биш, тухай үйлдвэрлэгч компаниас ирж болно. AstraZeneca, Pfizer, Moderna гэсэн гурван төрлийн вакцин орж ирэх юм. Вакцины олдоц муу байгаа учраас зургадугаар сараас ирнэ гэдэг бодитой хугацаа” хэмээн тайлбарлалаа.

Төстэй мэдээлэл

Товч агуулга: Орос, Украины дайн эхэлснээс хойших хоёр жил гаруйн хугацаанд олон улсыг хамарсан цахим мэдээллийн дайн өрнөж байгаа нь олон нийтийг мэдээллийн боловсрол эзэмших шаардлагыг хэзээ хэзээнээс илүү бий болгов. Ялангуяа, ОХУ-тай хил залгаа оршдог манай улсын хувьд цахим хэрэглэгчид хуурамч мэдээлэлд илүүтэй автах өндөр магадлалтайг 2023 онд Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс хийсэн […]

Товч агуулга Бадарч Бямбадулам 2024.11.21-ний 15:57 минутад “11 сарын 25-аас хийх Гардасил вакцины тухай судлаач, хуульч Б. Рэнцэнханд, С.Отгонцэцэг нартай ярилцав” гэсэн лайв видео хийж постолжээ. Уг видеог 15К үзсэн бөгөөд 110 хүн коммент бичиж, 255 хүн сэтгэгдэл үлдээжээ. Уг видеонд вакцин судлаач Бямбаагийн Рэнцэнханд хэмээн өөрийгөө танилцуулах Сэлэнгэ аймгийн Түшиг сумын иргэн умайн хүзүүний […]

Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Ардчилсан намын дарга

Амарсанаа Лодойсамбуу гэх фэйсбүүк хэрэглэгч КОВИД-19-ийг цар тахал биш, ганц өдөрт эдгэдэг өвчин гэсэн агуулга бүхий постыг 2021.06.16-нд оруулжээ. Уг постыг 2020 оны тавдугаар сард олон нийтийн сүлжээнд иргэд түгээснийг FactCheck.mn нягтлан хүргэж байсан билээ. Гэвч ийнхүү жилийн дараа дахин постолсныг 6К хүн шэйрлэж, 436 хүн лайк дарж, 30 хүн коммент бичсэн нь иргэд аливаа […]

Товч агуулга Сонгуулийн санал хураалтын бүхий л цаг үед Сонгуулийн Удирдлагын Системд санал хураалт, нэр дэвшигчдийн үр дүн үнэн зөвөөр мэдээлэгддэг. Энэ албан бичиг нь 2020 оны сонгуулийн санал хураалтын явцыг дэлгэцээр харуулах үед зарим нэр дэвшигчийн санал дээр яагаад таслал гарч, улмаар авсан саналуудыг эрэмбэлэхэд алдаа гарсан тухай юм. Санал хураалтын үр дүнд ямар […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх