Украйнчуудын 93% нь “Дайнаа үргэлжлүүлэх ёстой, ялна” гэж санал өгчээ – ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Товч агуулга

  • Судалгааны асуулга нь дайныг үргэлжлүүлэх эсэх талаар байгаагүй.
  • Ялалтад итгэх итгэл асуулгад 93 хувь нь “ялна” гэсэн бол 3.5 хувь нь “итгэлгүй байна” гэсэн хариултыг өгсөн.
  • Судалгаанд оролцогчдын 86 хувь нь дайны бүс нутгаас ОХУ-ын цэргүүд гарч явснаар ялалтад хүрнэ гэж хариулсан.
  • Орост “Украйны газар хэрэггүй” хөдөлгөөн өрнөсөн гэсэн мэдээлэл байхгүй.

Номын багш нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Украйнчуудын 93 хувь нь “Дайнаа үргэлжлүүлэх ёстой, ялна” гэсэн санал өгчээ. Харин Орост “Украйны газар хэрэггүй” хөдөлгөөн өрнөв” гэсэн мэдээллийг нийтэлжээ.

Уг мэдээллийг нягтлах хүсэлт ирсний дагуу шалгалаа.

2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Разумков центр гэх судалгааны байгууллагаас “Дайн, ялалт, аюулгүй байдлын талаарх олон нийтийн санал бодол” социологийн судалгааг явуулжээ.

Тус судалгааг нэг сарын хугацаанд авсан бөгөөд нүүр тулсан ярилцлагад Украины Засгийн газрын хяналтад байдаг, дайн болоогүй муж, нутаг дэвсгэрт амьдарч буй 18-аас дээш насны 2020 хүн хамрагдсан байна. Судалгааны түүвэрлэлийн алдаа 2.3 хувиас хэтрээгүйг тус байгууллага дурджээ.

Ялалтад итгэх итгэл асуулгад 93 хувь нь “ялна” гэсэн бол 3.5 хувь нь “итгэлгүй байна” гэсэн хариултыг өгсөн байна. Гэхдээ асуулга нь дайныг үргэлжлүүлэх эсэх талаар байгаагүй бөгөөд зөвхөн ялалтад итгэх итгэлийн талаарх судалгаа болно.

Судалгаанд оролцогчдын 86 хувь нь дайны бүс нутгаас ОХУ-ын цэргүүд гарч явснаар ялалтад хүрнэ гэж хариулжээ.

Өөрөөр хэлбэл, дайныг үргэлжлүүлэх бус цэргүүдийг нутаг дэвсгэрээс нь гарснаар ялалтад хүрнэ гэсэн судалгааны үр дүнг дайныг дэмжин, үргэлжлүүлэх гэсэн утгаар оруулж төөрөгдүүлжээ.

Судалгааг хийсэн байгууллагын тухайд 1994 онд байгуулагдсан төрийн бус судалгааны байгууллага юм байна.

Дээрх мэдээллийн тухайд хайж үзэхэд яг энэ нэрээр өрнөсөн хөдөлгөөн байхгүй байна.

Харин 2022 оны нэгдүгээр сараас эхлэн сар бүр мөргөлдөөнүүд гарч байсан бөгөөд эдгээр нь дайны эсрэг, хүний эрхийг хангах, энхтайваны төлөөх хөдөлгөөнүүд байна.

Иймд дээрх пост дахь агуулга нь олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН мэдээлэл байна.

Аливаа мэдээллийг шэйрлэхээсээ өмнө нягталж, баттай эх сурвалжаас авч байхыг Factcheck.mn сануулсаар байна.

Эх сурвалжууд:

https://razumkov.org.ua/napriamky/sotsiologichni-doslidzhennia/gromadska-dumka-pro-viinu-peremogu-ta-garantii-bezpeky-liutyi-berezen-2023r?fbclid=IwAR3oYAHS7qUFKqqQMz2iQniQ54kbIAcA8HH_QAVCG39uvMekK-5SG-CZqPM

https://www.svoboda.org/a/ponimatj-rossiyskuyu-realjnostj-antivoennyy-protest-v-220-gorodah/32414205.htmlhttps://www.sibreal.org/a/antivoennoe-dvizhenie-v-rossii/32000610.html

https://www.svoboda.org/a/ponimatj-rossiyskuyu-realjnostj-antivoennyy-protest-v-220-gorodah/32414205.htmlhttps://www.sibreal.org/a/antivoennoe-dvizhenie-v-rossii/32000610.html

Төстэй мэдээлэл

Товч агуулга ҮСХ-ны судалгаагаар 10000 хүн тутамд шинээр илэрч байгаа хавдрын тоо сүүлийн 2013 оноос хойш огцом өөрчлөгдөөгүй. Аль ч вакцин таны ДНХ-тэй ямар нэгэн байдлаар харилцан үйлчлэлцдэггүй бөгөөд өөрчилдөггүй тул хорт хавдар үүсгэдэггүй. Вакцин хорт хавдрыг өдөөж, өсгөдөг гэдэг ямар ч мэдээлэл байхгүй. Bolorma Bat-ulzii гэх фэйсбүүк хэрэглэгч вакцин хавдар үүсгэж байгаа талаар пост […]

AVIRA GameStore гэх фэйсбүүк пэйжээс 2023.11.18-нд “Говь Алтай аймгийн Цээл суман дахь хүсэл биелүүлэгч луут гол. Юмыг яаж мэдэхэв хүсэлээ бодоод шэйр” гэсэн пост оруулжээ. Уг постыг 7.3К хүн шэйрлэсэн ба 150 хүн инээж байгаа эможи дарснаас бусад 538 хүн итгэснээ илэрхийлж лайк болон бусад эможи дарсан байна. Factcheck: Уг зургийг нягталлаа. Ингэхдээ зураг нягтлахад […]

Tseren Ichinhorloo хэмээх фэйсбүүк хэрэглэгч коронавирусийн талаар дараах постыг оруулсан нь маш олон хүний хандалтыг авчээ. Долдугаар сарын 14-нд нийтэлсэн уг постыг 253 хүн лайк дарж, 232 хүн шэйрлэж, 68 хүн коммент бичжээ. Тэрхүү постод: Корона гэгч тахал дэлхий дахинаа гарлаа гэсэн ЖҮЖИГ массыг АЙДАСТ автуулан 2 жил болоход хүүхдүүд хичээлээсээ хоцрогдож, жижиг дунд бизнесийнхэн […]

2021 оны долдугаар сарын 19-ний өдөр фэйсбүүк орчинд

С.Жавхлангийн хийсэн лайвын үеэр яригдсан ХУДАЛ мэдээллүүд УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан аравдугаар сарын 15-наас “Монголоо аваръя” хөдөлгөөн эхлүүлж, Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа ба энэ талаараа тогтмол лайв хийж, талбайд цугласан иргэдийн сэтгэгдлийг үүгээрээ дамжуулж байгаа юм.  Гэвч энэ үеэр зарим иргэн КОВИД-19 халварт өвчний талаар олон нийтэд ташаа ойлголт дамжуулж байгааг бид нягтлан […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх