Д.Сумъяабазар: Иргэд ухамсартай байвал хөл хорьж, цагдахгүй – ХУДАЛ

Монгол Улс Media фэйсбүүк группт “Д.Сумъяабазар: Иргэд ухамсартай байвал хөл хорьж, цагдахгүй” гэсэн мэдээг оруулжээ.

Ингэхдээ “Ард түмэн ухамсаргүйдээ яасан юм бэ. Эцсийн эцэст улстөрчид л ард иргэдийг турхирч байгаагаас биш эгэл жирийн иргэд ар гэртээ байх нь байж, ажлаа хийх нь хийгээд мөрөөрөө л байна даг. Хотын дарга та багахан шиг даапална уу” гэсэн тайлбартайгаар оруулсан байна.

Энэхүү мэдээлэлд 61 хүн хариу үйлдэл үзүүлж, 47 хүн сэтгэгдэл бичсэн байх бөгөөд 6 хүн хуваалцжээ. Сэтгэгдэл бичсэн хүмүүсийн дунд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж байхад дарга нар мөрдөхгүй байгааг хэлэхээс гадна ард түмэн хонь биш гэх мэтээр мэдээний гарчигт эгдүүцсэн байв.

Хөл хорио тогтоох талаар яригдаж буй энэ үед энэ мэтчилэн иргэдийг бухимдуулах мэдээллийг үнэхээр хотын дарга хэлсэн эсэхийг нягталлаа.

Тухайн линк дээр дарж үзвэл Todmedee.club сайт уг мэдээллийг өнөөдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 29-ний өдөр нийтэлжээ.

Ингэхдээ Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар иргэдэд хандан уриалга хэллээ. Тэрээр “Улаанбаатар хотын хэмжээнд цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Хотын даргын хувьд нийслэлийн нийгэм, эдийн засгийн амьдралыг хэвийн хэмжээнд байлгах, бизнесийн үйл ажиллагааг дэмжих тал дээр анхаарч ажиллаж байгаа. Энэ бүхний ард хүний амьдрал, ажлын байр, орлого гээд нийгмийн олон асуудал үүсэж байдаг. Хотын даргын хувьд бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа олон мянган аж ахуйн нэгжийн ажил, амьдралыг алдуулахгүйн төлөө, ажлын байрыг хадгалах, орлогыг тасалдуулахгүй байхын төлөө, нийгэм, эдийн засгийг тодорхой түвшинд хэвийн хадгалахын төлөө ажиллаж байна. Иймээс иргэн бүрийн оролцоо туйлын чухал. Шаардлагагүй бол аль болох олон нийтийн газраар явахгүй байх, шаардлагатай тохиолдолд халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахиж, ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, амны хаалтаа зүүж, гараа ариутгах хэрэгтэй. Өөрийгөө, хайртай бүхнээ хамгаалах, төр засгийн бодлогыг дэмжих үүднээс энэ бүхнийг чанд мөрдөх хэрэгтэй.

Дөрөвдүгээр сард вакцинжуулалтыг эрчимжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Улаанбаатар хотын иргэдээ тавдугаар сарын 5-н гэхэд вакцины эхний тунд хамруулж дуусна. Зургадугаар сарын 10-нд багтаж хоёр дахь тунг хийж, зургадугаар сарын 20-ноос хойш Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн амьдрал шар түвшинд шилжиж, халдвар авах хүний тоо эрс багасах үзүүлэлтийг ДЭМБ болон холбогдох мэргэжлийн байгууллагаас өгч байгаа. Иргэн бүр, аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдвөл хотын ажил, амьдрал тасалдахгүй, хатуу хөл хорио тогтоохгүй. Үүний төлөө хамтдаа хүчээ нэгтгээд тэмцье, зүтгэе, манлайлъя, нийгэм, эдийн засгаа аваръя, хамгаалъя гэсэн аян өрнүүлж байгаа. Өнгөрсөн бямба гарагт аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзсан. Бүгд энэ уриалгыг дэмжиж байна. Төрөлх хотоо, бизнесээ, ажлын байраа, хайртай бүхнээ хамгаалахын тулд хувь хүний хариуцлага, сахилга бат дээр суурилж явахаас өөр сонголтгүй. Улаанбаатар хотын иргэн хариуцлагатай, соёлтой байх ёстой. Хотынхоо иргэддээ итгэж байна. Иргэд уриалгыг маань дэмжиж, хамтарч ажиллаж, ажил, амьдралаа зохицуулаасай гэж Хотын даргын хувьд хүсэж байна” хэмээлээ гэсэн байна.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ulaanbaatar.mn хаягт нийтэлсэн мэдээг тэр чигт нь тавьсан байх бөгөөд уг агуулгад иргэд ухамсартай байвал, цагдахгүй гэсэн үг нэг ч алга байв.

Todmedee.club сайт албан мэдээний гарчгийг өөрчлөн иргэдийг төөрөгдүүлж, уур бухимдлыг нь хүргэж, хандалт авах гэсэн оролдлого болох нь харагдаж байна.

Төстэй мэдээлэл

Товч агуулга Jamts Dugar гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.10.19-нд “ФРАНЦ 30 ЖИЛД МОНГОЛД УРААНААР 3 ТЭРБУМ $ БАЙХАД, ОРОС ЖИЛ БҮР МОНГОЛД ХИЙН ХООЛОЙГООР 3 ТЭРБУМ $ ӨГЬЕ ГЭЖ БАЙНА ! СПАСИБО ❤” гэсэн постыг оруулсныг 470 хүн цааш түгээсэн байна. Энэхүү постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Франц улсын төрийн өмчит “Орано” группийн […]

Sonin.mn өнөөдөр “Зууны мэдээ” сонин гэсэн эх сурвалжтай “Рио Тинто компани “Оюу толгойн” хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа мэдэгдлээ” гэсэн гарчигтай мэдээлэл гаргажээ. Энэхүү мэдээллийг бид нягталлаа. Уг мэдээнд “Рио Тинто компани Монголын газар доорх асар том зэсийн ордыг ашиглахаа зогсоохоор заналхийлснээр тус улсын Засгийн газар томоохон асуудалтай нүүр туллаа” гэжээ. Factcheck: “Рио Тинто” компани зэсийн […]

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Нийслэлийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулсан. Гэвч цэрэгт татагдаад сар ч болоогүй 20 настай хүү амиа алдсан нь Монголын Зэвсэгт Хүчин иргэнийхээ эрүүл, аюулгүй амьдрах эрхийг ноцтой зөрчсөн […]

Товч агуулга ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам болон бусад өндөр албан тушаалтнууд Украины нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй автомашины дүрс бичлэгт хоёр хүнийг үхсэн украинчуудын дүрд тоглуулан харуулсан байна. Тэд Telegram болон Twitter дээр энэ тухай мэдээлэхдээ нэг хүн гараа хөдөлгөж байхад нөгөө хүн машины толинд сууж байгаа дүрс бичлэгийг харуулсан гэж нийтийг төөрөгдүүлжээ. Энэ үеийн […]

Цахим орчинд “Элэгний В, С вирустэй болон чихрийн шижинтэй хүнд Синофарм компанийн вакцин хийхгүй” гэсэн мэдээлэл түгэж, иргэд уг мэдээллийг үнэн эсэхэд эргэлзэж байгаа юм. Тэгвэл уг мэдээллийг нягталлаа. Эрүүл мэндийн яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр энэ талаар “Элэгний В, С вирустэй, чихрийн шижинтэй хүмүүс маш их эргэлзэж байна. Энгийнээр ойлговол В, […]

“Автомашины дугаарыг өөрчлөх, QR кодыг хуурамчаар үйлдвэл Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар шийтгэнэ” гэсэн мэдээллийг нийслэлийн ЗДТГ-аас гаргасан.  Тодруулбал, Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед тусгай үүргийн 18 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын ажилтнууд QR код бүхий замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлөөр явж байгаа. Харин QR кодыг хуурамчаар […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх