Соёлын яам Италийн Наполид тэрбумын сурталчилгаагаар дутуу гэр барьсан уу?

Товч агуулга

  • Соёлын яам сүүлийн нэг сарын хугацаанд бүс нутгийн болон олон улсын чанартай ямар нэг арга хэмжээнд оролцоогүй. Ялангуяа, Итали улсад болсон “Дорно дахин” фестивальд Соёлын яам ямар нэг хэмжээгээр оролцоогүй.
  • Бичлэгт гарсан монгол гэр нь “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компани өөрийн хөрөнгөөр худалдан авсан гэр бөгөөд тус компани монгол гэрийг нэгэнт Наполид аваачсан тул гэр барих ажлыг эхлүүлээд дуусгаж амжаагүй. Тус компаниас нэвтэрхийг хориглосон хэсэгт монгол хүмүүс хэрхэн орж бичлэг хийсэн талаар тайлбар хүсч, тус компанийн өмч болох монгол гэр болон гэр дотор байсан үзмэр, эд хэрэгслийг бүртгэн эвдэрч гэмтсэн, дутаж, алдагдсан тохиолдолд хохирлоо нэхэмжлэн төлүүлэх болно гэдгээ мэдэгдсэн.


Нийслэл Хүү гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.09.19-ний өдөр “Гадагшаа явж оролцдог тэрбумын зардалтай сурталчилгааны байж байгаа царай. Төсвийн мөнгө уйлах бишдээ Ч.Номин сайдаа😡😡😡” гэсэн пост оруулжээ.

Уг бичлэгийг 121К хүн үзэж, 373 хүн сэтгэгдэл бичиж, 920 хүн лайк даржээ.

Бичлэгт нэгэн эмэгтэй “Италийн Наполи хотод соёлын өдрүүд болоод, энд ирлээ. Монгол гэсэн хаягийг хайгаад иртэл ийм гэр босгосон байна. Унь нь дутуу, арай ч дээ. ЭСЯ-наас зохиодог юм уу. Ингэж Монголыг сурталчлахгүй ээ. Гомдмоор юм бэ. Хүн ч байхгүй. Эзэнгүй” хэмээн ярьжээ.

Уг агуулгыг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу нягталлаа.

Factcheck:

Соёлын яамнаас энэ талаарх тайлбарыг авлаа.

Соёлын сайдын хэвлэлийн төлөөлөгч Б.Ширнэн “Монгол Улсын Соёлын яам сүүлийн нэг сарын хугацаанд бүс нутгийн болон олон улсын чанартай ямар нэг арга хэмжээнд оролцоогүй. Ялангуяа, Итали улсад болсон “Дорно дахин” фестивальд Соёлын яам ямар нэг хэмжээгээр оролцоогүй болно.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Соёлын яам олон улсын тэргүүлэх зэрэглэлийн наадамд оролцож, уран бүтээлчдээ дэмжих болон Монгол Улсынхаа соёлын өвийг сурталчлан танилцуулдаг. Үүнд, Итали улсад зохион байгуулагддаг Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь болон Франц улсад болдог “Каннын кино наадам” зэрэг багтдаг. Цаашид хувийн хэвшлүүд улс эх орноо сурталчлах аливаа арга хэмжээ, фестивальд өөрсдийн санаачилгаар оролцох бол Соёлын яам соёлын гадаад харилцааны чиглэлээр бүх талын мэдээлэл өгч, бодлогын хэмжээнд дэмжин ажиллахад нээлттэй” гэдгийг мэдэгдлээ.

Язгуур урлагийн “Хөх Монгол” хамтлаг энэ тухай фэйсбүүк хуудсаараа дамжуулан мөн мэдэгдэл хийв.

“Хөх Монгол язгуур урлагийн хамтлаг 1997 оноос хойш Европын улс орнуудад монголынхоо язгуур соёл урлагийг сурталчлан таниулж ирсэн. Бид Итали Улсын “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компаниас зохион байгуулдаг олон улсын “Дорно дахин” фестивальд сүүлийн 8 жил амжилттай оролцож жил бүр Италийн хотуудаар Монгол Улсаа сурталчилсан арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Энэхүү арга хэмжээнд сонирхсон байгууллага, хувь хүн цахимаар бүртгүүлэн оролцох боломжтой бөгөөд манай хамтлагийн хувьд энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Итали Улсын Перужиа хотод, 10 дугаар сарын 8-ны өдөр Милан хотод зохиогдох фестивалуудад оролцохоор бүртгүүлээд бэлтгэлээ хангаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Наполи хотод болсон фестивальд оролцохгүй гэдэгээ бид “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компаниад урьдчилан мэдэгдсэн болно.

Өнөөдөр олон нийтийн цахим сүлжээгээр Altantuya Byambasuren хийж тараасан бичлэгт гарсан монгол гэр нь “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компани өөрийн хөрөнгөөр худалдан авсан гэр бөгөөд тус компани монгол гэрийг нэгэнт Наполид аваачсан тул гэр барих ажлыг эхлүүлээд дуусгаж амжаагүй учраас нэвтрэхийг хориглосон анхааруулах тэмдэглэл тавьж хаалгыг хаасан талаар бидэнд мэдэгдсэн. Одоо тус компаниас нэвтэрхийг хориглосон хэсэгт монгол хүмүүс хэрхэн орж бичлэг хийсэн талаар тайлбар хүсч тус компанийн өмч болох монгол гэр болон гэр дотор байсан үзмэр, эд хэрэгслийг бүртгэн эвдэрч гэмтсэн, дутаж, алдагдсан тохиолдолд хохирлоо нэхэмжлэн төлүүлэх болно гэдгээ мэдэгдсэн.
Асуудлын учрыг тодруулалгүйгээр энэ арга хэмжээний зохион байгуулалтад хамааралгүй Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, Соёлын яам, Ром дахь Элчин сайдын яамны нэрийг зохион байгуулагч мэтээр үндэслэлгүйгээр гүтгэн хэлж цохон дурдаж, улмаар эх орноо гадаадад сурталчлан таниулах гэж хичээж зүтгэж ирсэн бидний хөдөлмөр зүтгэл, эх орныг минь сурталчилж ирсэн “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компанийн үйл ажиллагааны талаар нийгмийн сүлжээнд ташаа мэдээлэл тарааж буй Altantuya Byambasuren-д харамсаж буйгаа хэлье. Энэхүү арга хэмжээг хувийн хэвшлийн хоёр байгууллага хамтран зохион байгуулж ирснийг дахин тодотгоё.
Энэ ташрамд өнгөрсөн он жилүүдэд Европын орнуудад болон Итали Улсад Монгол Улсын язгуур урлагаа сурталчлах бидний амаргүй ажилд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн Монгол Улсын ЭСЯ-ны хамт олондоо талархаж явдaгаа илэрхийлье” гэжээ.

Өөрөөр хэлбэл, Нийслэл Хүү хаягтай фэйсбүүк хэрэглэгчийн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бичлэг Соёлын яамтай холбоогүй буюу ТАШАА мэдээлэл байна.

Төстэй мэдээлэл

Есдүгээр сарын 3-наас эхэлж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийг хуваарилан

Товч агуулга Tserenkhuu Ishtseden нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Серби (Косово) руу НАТО (квинты-G7) халдан довтоллоо Украин нээх сонин биш болсоон Нөгөө манай НоВар гэсэн дэлдгэрүүд амьдуу хөөш? Орос Хятад орвол дайн дэгдэнэ!” гэх мэдээллийг нийтэлжээ. Түүний уг постод 508 хүн хариу үйлдэл үзүүлж, 112 хүн сэтгэгдлээ бичин, 86 хүн шэйрлэжээ. Сэтгэгдэл бичсэн хүмүүсийн дийлэнх нь энэ […]

“Гардасал вакцин нь асар олон хүнд металлтай. Хүний эрүүл мэндийг үхүүлдэг. Нэн тэргүүнд үргүй болгодог” гэсэн мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу бид нягталлаа. Factcheck: Гардасил вакцинд хүнд металл агуулагддаг гэдэг нь ташаа мэдээлэл байна. Гардасил нь бусад вакцины адил дархлааны хариу урвалыг сайжруулахад туслах хөнгөн цагааны найрлагыг агуулдаг. Гэхдээ вакцинд агуулагдах хөнгөн цагааны хэмжээ […]

Товч агуулга Хүн амд өвчин тархахад хүргэж болзошгүй ямар нэгэн боломжит нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд Украины нийгмийн эрүүл мэндийн лабораторид хадгалагдаж буй онц аюултай эмгэг төрүүлэгчдийг устгахыг ДЭМБ зөвлөсөн. Биологийн лабораторид хадгалагдаж байгаа эмгэг төрүүлэгчид нь ердөө л бактери, вирус бөгөөд биологийн зэвсгийн зураг төсөл эсвэл бүрэлдэхүүн хэсэг биш. Оросын албаныхан устгасан эмгэг төрүүлэгчдийн […]

“Хонинууд ишиг барьж иджээ” гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 16:04 цагт “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” нэртэй фейсбүүк хуудас нийтлэв. Энэ мэдээллийг үнэн эсэхийг нягталж шалгалаа. Дээрх мэдээллийг байршуулснаас 28 минутын дараа “Талын мэдээ-Тавин хоромд” нэртэй фейсбүүк хуудас хуваалцаж, тун удалгүй Control.mn сайт Э.Сувдаа гэсэн автортайгаар нийтэллээ. Утгыг товчхон сийрүүлбэл, “Өвөрхангай […]

Zorigtbaatar Nergui Borjigon гэх нэртэй фэйсбүүк хэрэглэгч БНХАУ-ын

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх