АНУ-ын Дээд шүүх бүх нийтийн вакцинжуулалтыг цуцаллаа – ХУДАЛ

Гоо Гоо хэмээн фэйсбүүк хаягаас “АНУ-ын Дээд шүүх бүх нийтийн вакцинжуулалтыг цуцаллаа” гэсэн гарчиг бүхий постыг 2021.06.13-нд нийтэлжээ.

Уг постод “АНУ-д Дээд шүүх бүх нийтийн вакцинжуулалтыг цуцалжээ. Билл Гейтс, АНУ-ын Халдвар судлалын ахлах мэргэжилтэн Фаучи, Биг Фарма нар АНУ-ын Дээд шүүхэд өнгөрсөн 32 жилийн хугацаанд хийсэн бүх вакцинууд нь иргэдийн эрүүл мэндэд аюулгүй байсныг нотолж чадаагүй тул шүүхэд ялагдлаа! Энэ нэхэмжлэлийг сенатор Кеннеди тэргүүтэй хэсэг эрдэмтэд гаргасан байна. Бага Роберт Кеннеди: “Шинэ COVID вакцинаас ямар ч хамаагүй зайлсхийх хэрэгтэй” гэсэн агуулгыг дурдсан бөгөөд 190 хүн лайк дарж, 36 хүн коммент бичиж, 275 хүн шэйрэлжээ.

Цар тахлын энэ хүнд үед коронавирусийн эсрэг вакцины талаар маш олон мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж байгаа тул иргэд найдвартай, албан ёсны эх сурвалжаас мэдээллийг авч, аливаа мэдээллийг заавал нягталж байхыг FactCheck.mn сануулсаар байгаа билээ.

Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалт дэлхий даяар эрчимтэй явагдаж байгаа энэ үед дээрх мэдээлэл зөвхөн Монголд төдийгүй бусад улс оронд тархаж, олон хүний анхаарлыг татжээ. Вакцин эсэргүүцсэн ээжүүд мөн дээрх мэдээллийг эш татаж буй.

Тийм ч учраас уг мэдээллийг олон улсын баримтыг нягтлагчдын төлөөлөл болох US Today-ийн сэтгүүлчид нягталсныг бид хүргэж байна.

FactCheck:

Яг энэ агуулга бүхий мэдээллийг Нигерийн Inspirer Radio хэмээх цахим хуудаст 2021 оны тавдугаар сарын 23-нд анх нийтэлжээ. Улмаар уг мэдээллийг баримтжуулсан зураг олон нийтийн сүлжээгээр тархаж, олон орны хүмүүст хүрсэн байна.

АНУ-ын Дээд шүүх вакцинжуулалтын эсрэг шийдвэр гаргаагүй байна. Мөн Нигерийн Inspirer Radio-г эрхлэн ажиллуулдаг компанийн гүйцэтгэх захирал Ikedieze Kanu Okorie уг мэдээллийн талаар нотолгоо байхгүй гэдгийг өөрөө мэдэгдсэнээс гадна тавдугаар сарын 26-нд буюу гурван өдрийн дараа уг ташаа мэдээллийн нягталсан байдлаар нийтэлжээ.

Тэрхүү нягталсан мэдээллийн эх сурвалж нь France-Presse агентлаг(AFP) бөгөөд тус агентлаг энэ тухай мэдээллийг өнгөрсөн дөрөвдүгээр сард нягталж, мэдээлсэн байна. Баримтыг нягтлах явцад нь АНУ-ын Northeastern их сургуулийн Хуулийн сургуулийн Эрүүл мэндийн бодлого, хуулийн төвийн захирал, хуулийн ухааны профессор Вэнди И.Пармет тус улсын Дээд шүүх хүүхдийг сургуульд сурахаас өмнө вакцин хийлгэхийг шаардсан мужийн хуулиуд Үндсэн хуультай нийцсэн гэж үзэж байсныг дурдаад, Дээд шүүхийн түүхэнд вакцины талаарх шийдвэрээ хүчингүй болгосон тохиолдлыг мэдэхгүй гэдгээ хэлжээ.

АНУ-д бүх нийтийн вакцинжуулалтыг цуцалсан тохиолдол сүүлийн үед гарсан эсэхийг Дээд шүүхийн албан бус архив буюу Oyez төслийн нээлттэй мэдээллээс шүүхэд байгаагүй аж. Албан ёсны хуудаст ч мөн сүүлийн үед тийм шийдвэр гарсан тохиолдол огт байгаагүй ажээ. Олон нийтийн сүлжээгээр тархсанчлан Гейтс, Фаучи нарыг хамтран яллагдагчаар нэрлэсэн тохиолдол аль ч хайлтад байгаагүй.

Нэгдсэн улсын хуулинд бүх иргэдэд вакцин хийлгэхийг үүрэг болгосон хууль гэж байдаггүй, харин мужууд болон ажил олгогчид вакцин хийлгэх шаардлага тавьдаг байна. Тухайлбал, 50 муж улсад улсын сургуульд явах хүүхдүүдэд зарим вакцин хийлгэсэн байхыг шаарддаг. Харин COVID-19-ийн вакциныг шаардах тухай нэг ч муж улс шийдвэр гаргаагүй байна.

Гоо Гоо гэх хэрэглэгчийн уг постод “Бага Роберт Кеннеди: “Шинэ COVID вакцинаас ямар ч хамаагүй зайлсхийх хэрэгтэй” гэсэн байв.

Үүнийг ч мөн нягталсан байна.

FactCheck:

“Энэ мэдээлэл бол үнэн биш бөгөөд хаанаас ийм зүйл гарч ирж яригдсаныг мэдэхгүй юм” хэмээн Кэннэди US Today-д албан ёсны байр сууриа илэрхийлж, и-мэйл илгээжээ.

Эх сурвалжууд:

https://web.archive.org/web/20210527180547if_/https://inspirerradio.com/news-view/975192/supreme-court-has-canceled-universal-vaccination-senator-robert-f-kennedy-jr

https://web.archive.org/web/20210527201644if_/https://inspirerradio.com/news-view/977001/the-us-supreme-court-did-not-rule-against-mandatory-vaccination-by-juliette-mansour

https://factcheck.afp.com/us-supreme-court-did-not-rule-against-mandatory-vaccination

https://factcheck.afp.com/us-supreme-court-did-not-rule-against-mandatory-vaccination

https://www.supremecourt.gov/docket/docket.aspx

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Цар тахлын энэ хүнд үед Монголд төдийгүй дэлхий

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хаягаас “Дархлаа тогтсон эсэх нь 7-8

Сэтгүүлч Баасанжавын Отгон 2023.11.16-нд “ХСҮТ-ийн Эрдэнэхүү эмч: 5 орны лабораторт элэгний хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн вирусыг шинжлүүлэхэд шахмал түлшнээс үүдэлтэй шинэ төрлийн вирус гарсан🥲Шинэ төрлийн вирусаар зөвхөн Монголчууд өвчилж байгаа” гэсэн пост оруулжээ. Уг постын шэйр нэг хоног хүрэхгүй хугацаанд 1.8К хүрч, 2.8К хүн хуваалцсан бөгөөд 500 гаруй сэтгэгдэл бичсэн байна. Нийт хариу үйлдлийн 117 […]

Электрон тамхинд янжуур тамхитай ижил никотин агуулагдахаас гадна бусад төрлийн химийн хортой бодисууд агуулагддаг байна. АНУ-ын Уушгины ассоциацын 2025 оны дөрөвдүгээр сард танилцуулсан судалгаагаар электрон тамхинд дараах химийн бодисууд агуулагддагаас гадна “Никотингүй” гэж зарладаг цахим тамхи хүртэл никотин бага хэмжээгээр агуулдаг болохыг тогтоосон байна. Улмаар электрон тамхины шингэн халах үед илүү их хортой химийн бодисууд […]

МУБИС-ийн хоёр оюутнаас халдвар илэрч, зургаан оюутан халуурч байгаа талаар олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлээд байна. Тэгвэл энэ нь худал болохыг Засгийн газар, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдэгдлээ. Тэрбээр “Буруу ташаа, албан бус мэдээлэл түгээж байгаа зарим хэвлэлийн мэдээг залруулж байна. Яаран нягтлаагүй мэдээллийг түгээх нь цар тахлаас урьдчилан сэргийлэхэд нэмэр болохгүй” […]

Аливаа хүчирхийлэл, осол, байгалийн гамшиг зэрэг тусламж шаардлагатай болсон үед шүгэл үлээж яаралтай тусламж хүсэх “Шүгэл” төслийг УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлэг болон УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс эхлүүлж байгааг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан. “Хүүхдийн хүчирхийлэл болоод байгаа гэдгийг багш, хажуу хөрш айл нь мэдээгүй жишээнүүд олон байдаг. Тиймээс хүүхдүүдийн хувьд хүчирхийлэлд өртсөн үед […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх