Монголд АстраЗенека вакциныг түр хойшлууллаа – ХУДАЛ

Монгол Улс шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад АстраЗенека вакциныг ашиглахыг түр хугацаагаар хойшлуулсан талаарх мэдээллийг цахим орчинд түгээж эхэллээ.

Дани, Норвеги, Исланд улс Оксфордын их сургууль болон Англи-Шведийн “АстраЗенека” компанийн хамтран боловсруулсан вакцины хэрэглээг түр зогсоож, уг вакцин цусны бүлэгнэл үүсгэж байгаа эсэхийг судлахаар болсон талаарх мэдээллийг өнөөдөр өглөө ВВС мэдээлсэн.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор манай улс дархлаажуулалтдаа ашиглаж байгаа АстраЗенека вакциныг мөн түр хугацаагаар хойшлуулахаар болсон гэх мэдээлал цахим орчинд гараад байгаа юм.

Энэхүү мэдээллийг нягталлаа.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “АстраЗенека вакциныг Европын 8 улс түр хойшлуулсан мэдээлэл байна. Ийм мэдээллийг судалж байна. Зарим хэвлэл Монголд хийхгүй болсон мэт ташаа ойлголт төрүүлэхүйц мэдээлэл явуулж байна. Монгол Улсын хувьд вакцинжуулалт хэвийн үргэлжилж байгаа болно” гэсэн тайлбарыг өглөө.

Харин вакцинжуулалтыг хариуцан ажиллаж буй Нийслэлийн онцгой комисс “АстраЗенека вакцинаар дархлаажуулалтыг үргэлжлүүлж байна. Түр зогсоох талаар ямар нэг шийдвэр гараагүй” гэлээ.

Өөрөөр хэлбэл АстраЗенека вакциныг дархлаажуулалтад хэрэглэхийг түр зогсоосон гэдэг мэдээлэл ташаа байна.

Төстэй мэдээлэл

Tumee Tim гэх фэйсбүүк хэрэглэгч 2025.03.26-нд COVID-19 вакцины судалгааны үр дүнгийн талаар пост оруулжээ. Уг постод “COVID-19 вакцины эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаарх хамгийн том судалгаа дуусчээ. Эрдэмтэд дэлхий даяар вакцин хийлгэсэн 99 сая хүний мэдээллийг судалсан бөгөөд “УГ ВАКЦИНЫГ ХҮНД ХИЙХ НЬ АЮУЛТАЙ” гэсэн дүгнэл гарчээ” гэжээ. Энэхүү мэдээллийг нягтлах хүсэлт ирсний дагуу нягталлаа. […]

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шахмал түлшний үнийг 50% бууруулахаар болсон талаараа өчигдөр мэдэгдэх үеэрээ мөнгөний бодлогын талаар мэдлэггүй болохоо нотоллоо. У.Хүрэлсүх  “Хэдэн саяыг өг гээд сайн сайхан зүйл ярьж байгаа. Үнэндээ тийм мөнгө байхгүй. Ард түмний хуурч, цаасан мөнгө хэвлэх үү. 2012-2016 онд 8 их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэж зах зээлд гаргасан. Үүнээс болж юмны үнэ өссөн.  Цаасан […]

УИХ-ын гишүүн асан М.Зоригт өөрийн твиттер хуудаснаа 2020 оны арваннэгдүгээр сарын 27-ны 18:55 цагт “ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах санал гаргасан байна” хэмээн мэдээлжээ. Бид энэхүү мэдээллийг үнэн эсэхийг холбогдох газруудаас тодрууллаа. Улсын онцгой комисст энэ санал ирсэн эсэх талаар Шадар сайдын хэвлэлээс 21:27 цагт тодруулахад “Хөл хориог сунгах эсэх талаар бүх яамдаас санал […]

Amraa Ch гэх фэйсбүүк хэрэглэгч “Одоогоор вакциныг халсан

“Гарц: Данийн нэрт вирусологийн судалгаагаар Синовакийн Вероцеллийн (2-р тунгаар хийгээд байгаа) найрлагад хөнгөн цагаан хар тугалга хүнд металл байгаа нь илчлэгдлээ. Архивлаад авчихлаа ТОЙМ хийнэ” гэсэн постыг Tserenkhuu Ishtseren хэмээн фэйсбүүк хэрэглэгч нийтэлжээ. Уг постыг 1100 хүн шэйрлэж, 996 хүн лайк дарж, 350 хүн коммент бичсэн байна. Коронавирусийн цар тахлын үед эрүүл мэндийн талаарх аливаа […]

2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дуусахад цөөн хоног үлдээд байна. Factcheck.mn сайт нэр дэвшигчид болон намуудын сонгогчдод ярьсан зүйлээс нягтлан хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Бүгд найрамдах намын дарга, энэ удаагийн сонгуульд ШИНЭ-ээс өрсөлдөж буй Б.Жаргалсайхан тус эвслийн нэр дэвшигчдийн уулзалтын үеэр хэлсэн үгийг нягталж шалгалаа. Тэрбээр Сүхбаатар дүүрэг буюу 24-р тойрогт ШИНЭ эвслээс […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх