Газар доор уусган олборлох технологи ашиглан дэлхийн ураны 70%-ийг олборлож байна

Товч агуулга

  • Монгол Улсын хувьд Зөөвч-Овоо ордын геологийн нөхцөлд тохирсон, үр ашигтай, эдийн засгийн хувьд хамгийн тохиромжтой цорын ганц олборлох арга нь газар доор уусган олборлох юм.
  • Газар доор уусган олборлох технологийг 50 жилийн өмнө нээсэн ба 2023 оны байдлаар дэлхийн 10 гаруй улс уран олборлоход ашиглаж байна.
  • Энэ арга ашигт малтмалыг олборлож, харин үндсэн чулуулгийг хөндөхгүй үлдээх боломжийг олгодог.
  • Байгаль орчинд сөрөг нөлөө хамгийн багатайгаар уран олборлох энэ технологийг АНУ, Австрали, Хятад, Узбекистан, Канад, Казахстанд зэрэг улс ашиглаж байна.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй.

Тэдгээр мэдээллээс бид нягталлаа.

“ISR буюу ГДУО технологийг зөвхөн Монголд л туршиж байгаа олборлолтын технологи бөгөөд Зөөвч-Овоо төсөлд ашиглана”.

Тухайн ордын геологийн болон ашиглалтын нөхцөлөөс хамааран хүчлээр ГДУО аргыг сонгодог. Монгол Улсын хувьд Зөөвч-Овоо ордын геологийн нөхцөлд тохирсон, үр ашигтай, эдийн засгийн хувьд хамгийн тохиромжтой цорын ганц олборлох арга нь энэ юм.

Энэхүү технологийг 50 жилийн өмнө нээсэн бөгөөд 2023 оны байдлаар дэлхийн 10 гаруй улс уран олборлоход ашиглаж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, дэлхий дээр олборлож байгаа нийт ураны 70 орчим хувийг ГДУО аргаар гарган авч байна. 

ГДУО технологийн зарим чухал давуу талуудаас авч үзвэл:

  • ГДУО буюу ISR технологийг 1970-аад оны үед АНУ-д ураны салбарт анх нэвтрүүлсэн. 
  • ГДУО нь ашигт малтмалыг олборлож, харин үндсэн чулуулгийг хөндөхгүй үлдээх боломжийг олгодог. Хог хаягдлын овоолго, үүсгэхгүй, ачааны машинууд явж газар талхлахгүй, урт удаан хугацааны эвдрэл үүсгэдэггүй. 
  • Олон муж, эрх бүхий байгууллагууд, холбооны зохицуулалтууд энэ технологийг газрын доорх гүний усыг хамгаалдаг болохыг хүлээн зөвшөөрдөг. 
  • АНУ-ын Цөмийн Зохицуулах Хорооны мэдээлснээр ГДУО технологи нэвтрүүлснээс хойш 50 жилийн хугацаанд хэзээ ч ундны ус бохирдож байгаагүй ажээ.
  • ГДУО байгууламжууд нь ердийн олборлолттой харьцуулахад бага ус хэрэглэдэг бөгөөд ашигласан усны 99%-ийг байгальд эргүүлэн нийлүүлдэг.

Байгаль орчинд сөрөг нөлөө хамгийн багатайгаар уран олборлох нөхцөлийг бүрдүүлсэн энэ технологийг АНУ, Австрали, Хятад, Узбекистан, Канад зэрэг олон орон ашиглаж байгаа бөгөөд Казахстанд гэхэд ураны 13 уурхай энэ аргаар олборлож, хүн, мал нь зэрэгцэн, эрүүл аюулгүй аж төрж байна. 

Эх сурвалж:

  • Олон улсын Цөмийн энергийн агентлаг
  • АНУ-ын Цөмийн Зохицуулах Хороо
Төстэй мэдээлэл

Монгол Улсад 55,000 багш ажил, хөдөлмөр эрхэлж байна Жил бүрийн аравдугаар сарын 5-нд дэлхий нийтээр багш нарын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг 1994 оноос эхлэн ЮНЕСКО (UNESCO) болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO) хамтран зарлаж, дэлхийн олон орон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг тэмдэглэж буй гол зорилго нь багш нарын хөдөлмөрийг үнэлэх, боловсролд оруулж буй хувь […]

2020 оны 11 дүгээр сарын 20-ны 20:15 цагт шинэчлэв. Герман цэргээс корона вируст халдвар илэрсэн хэмээх мэдээллийг бид нягтлан ХУДАЛ тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл isee.mn мэдээллийн сайт дараах мэдээллийг түгээв. Ингэхдээ Герман цэргээс корона вирус илэрсэн гээд, өчигдөр буюу 19-ний өглөөний 08:00 цагаас Улаанбаатар-Франкфурт чиглэлийн 118 иргэнийг Улаанбаатар хотоос тээвэрлэсэн гэх баримтыг дурджээ. Энэхүү […]

“САЙХАН МЭДЭЭ: Коронавирусийг 48 цагийн дотор устгах эм олжээ” гэсэн гарчигтай мэдээллийг thegegee.com гэх сайтад нийтлэгджээ.    Уг мэдээллийг Жаргал Дарханбаяр гэх фэйсбүүк хэрэглэгч шэйрлэснийг 371 хүн цааш түгээж, 540 хүн лайк дарж, 82 хүн коммент бичсэн байна. Уг мэдээллийг нягталлаа. Тус мэдээнд “Эрдэмтдийн баг эхлээд эдийн дээжийг лабораторийн орчинд коронавирусээр халдварлуулаад дараа нь “Ivermectin” […]

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх Fact Check Mongolia санаачилгын үүсгэн байгуулагчдын

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 2021 оны 12-р сарын 30-ны өдөр “Дархан бэр” энгэрйн тэмдэг, үнэмлэх олгох журмыг баталсан. Журамтай холбоотой олон улсын болон дотоодын хууль тогтоомжоор баталгаажсан хүний эрхийн суурь зарчмыг зөрчсөн шийдвэр гэж үзэж буйгаа иргэд, иргэний нийгмийн байгууллагууд илэрхийлсэн юм. Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос энэхүү журмыг цуцлах […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх