Factcheck: Дорноговь аймагт төрөлт Булган, Сэлэнгэ, Архангай аймгаас өндөр байна

Товч агуулга

  • Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 2022, 2023 онд эхийн эндэгдэл бүртгэгдээгүй.
  • Хүн амын дундаж наслалт Дорноговь аймагт эрэгтэй 68.4, эмэгтэй 78.58 буюу улсын дунджаас өндөр байна.
  • 1000 хүн амд ногдох төрөлт 15 байгаа нь Булган, Сэлэнгэ, Архангай, Дундговь, Төв аймагтай харьцуулахад өндөр үзүүлэлт.
  • 2022 оны байдлаар Улаанбадрах суманд Дорноговь аймгийн бусад сумтай харьцуулахад онцгойрох эрүүл мэндийн асуудал байхгүй.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй.

Тэдгээр мэдээллээс бид нягталлаа.

“Ураны хайгуул болон 2011 оны туршилт ойр орчмын ард иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн. Залуу эмэгтэйчүүд хүүхэдтэй болохоос айх болсон”.

Ураны хайгуул, туршилтын олборлолт явуулсан Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 2022, 2023 онд эхийн эндэгдэл бүртгэгдээгүй байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Монгол Улсын хэмжээний эрүүл мэндийн статистик үзүүлэлтийг 2023 оны байдлаар судалсан дэлгэрэнгүй тайланг танилцуулжээ.

Энэхүү судалгаанаас зарим үзүүлэлтийг онцлон харлаа. Тухайлбал, хүн амын дундаж наслалт улсын хэмжээнд эрэгтэй 67.62, эмэгтэй 76.85 байгаа бол Дорноговь аймагт эрэгтэй 68.4, эмэгтэй 78.58 буюу улсын дунджаас өндөр байна.

1000 хүн амд ногдох төрөлт 15 байгаа нь Булган, Сэлэнгэ, Архангай, Дундговь, Төв аймагтай харьцуулахад мөн өндөр байгаа юм.

Тус аймгийн хүн амын эрүүл мэндийн зарим үзүүлэлт бусад аймгаас сайн байгааг уг судалгаанаас харж болно. Түүнчлэн ураны хайгуул, олборлолт явуулсан Улаанбадрах суманд л гэхэд сүүлийн 2022, 2023 онд эхийн эндэгдэл бүртгэгдээгүй байна.

Нас баралтад зүрх судасны өвчлөл шалтгаалсан байдлыг харвал Дорноговь аймаг хамгийн бага үзүүлэлтэй байгаа юм.

2022 оны байдлаар Улаанбадрах суманд Дорноговь аймгийн бусад сумтай харьцуулахад онцгойрох эрүүл мэндийн асуудал байхгүй болохыг тус аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсээс хэвлэлд мэдээлж байсан бөгөөд харин зарим үзүүлэлтээр бусад сумдаас сайн байгааг дурджээ.

Иймд ураны хайгуул ойр орчмын иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн гэдэг нь үндэслэлгүй мэдээлэл байна.

Эх сурвалжууд:

  • Үндэсний статистикийн хороо
  • Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
  • Эрүүл мэндийн хөгжлийн төв
  • Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэс

Төстэй мэдээлэл

Вакцин хийлгэсэн хүмүүс вакцинд хамрагдаагүй хүмүүсээс илүүтэй омикроноор өвчилж байна гэсэн мэдээлэл янз бүрийн байдлаар олон нийтийн сүлжээнд ихээр тархсаар байгаа. Ялангуяа, mRNA вакцин хийлгэсэн хүмүүс халдвараар их өвчилж байна гэсэн постууд сошиал орчинд ихээр түгж байгааг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсэн юм. Ийм агуулгатай пост Монголд ч цөөнгүй байгаа тул бид нягталлаа.  Омикрон хувилбар […]

“Хонинууд ишиг барьж иджээ” гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 16:04 цагт “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” нэртэй фейсбүүк хуудас нийтлэв. Энэ мэдээллийг үнэн эсэхийг нягталж шалгалаа. Дээрх мэдээллийг байршуулснаас 28 минутын дараа “Талын мэдээ-Тавин хоромд” нэртэй фейсбүүк хуудас хуваалцаж, тун удалгүй Control.mn сайт Э.Сувдаа гэсэн автортайгаар нийтэллээ. Утгыг товчхон сийрүүлбэл, “Өвөрхангай […]

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. Оператор компани нөхөн сэргээлтийг зохих ёсоор хийхгүй. Тэд олборлолт хийгдсэн талбайг цооногийн толгойн хэсгийг аваад л тэр чигээр нь орхино. Хяналттай байгалийн аясаар нөхөн сэргээлт хийнэ гэдэг […]

Алдарт Space X болон Tesla компанийн захирал Элон Маскийн албан ёсны твиттер хуудаснаас жиргэсэн гэж харагдах зураг цахим орчинд тархаад байна. Хэнтий аймагт баригдсан “Их хуралдай орд өргөө” -тэй холбоотой уг зургийг нягталж шалгав. Зургийг анхааралтай ажиглавал 8 сарын 10-нд буюу дөнгөж өчигдөр жиргэсэн атлаа түүнд хариу өгсөн хүний жиргээ 4 өдрийн өмнө гэсэн байна. Мэдээж […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх